J-1 виз

Хэвлэх PDF

J-1 виз

АНУ-ын төрийн департментаас хувийн болон олон нийтийн байгууллагуудад солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгодог бөгөөд гадны иргэдэд солилцооны хөтөлбөрт дараах өргөн сонголтын хүрээнд оролцож, зорилгоо биелүүлэх боломжийг олгодог.

Солилцооны хөтөлбөрийн төрөл

Au pair and EduCare

Short-term Scholar

Camp Counselor

Specialist

Government Visitor

Student, college/university

Intern

Student, secondary

International Visitor (Dept. of State use)

Summer work/travel 

Physician

Teacher

Professor and Research Scholar

Trainee

Америкийн цагаачлалын хуулинд зааснаар солилцооны хөтөлбөрт оролцогчдод зориулсан цагаачлалын бус виз бол J-1 виз юм. Өөрөөр хэлбэл та J-1  визийг АНУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлэхийн тулд солилцооны хөтөлбөрийн шаардлага хангаж, оролцогч болсон байх шаардлагатай юм. Хэрвээ та тус хөтөлбөрийн оролцогч болсон тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаас таны виз мэдүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримт болон мэдээллээр хангана.

Бид WORK and TRAREL хөтөлбөрт зориулсан визний тухай танилцуулж байна.

J-1 виз авахад DS-2019 форм буюу ажиллах зөвшөөрөл заавал шаардагдах ба J-1 виз нь /DS-2019 формын хамтаар/ танд доорх боломжийг олгодог:

  • DS-2019 формон дээр заагдсан хугацааны турш ажиллах
  • Social security number буюу хууль ёсоор ажиллах эрхийн карт
  • АНУ-ын жолооны курст суралцах зэрэг

Work and Travel хөтөлбөрийн J-1 виз нь таныг гэрийн үйлчлэгч, зуслангийн багш, эсвэл эмчилгээний чиглэлээр ажиллахыг зөвшөөрдөггүй. J-1 виз нь таныг АНУ-д нэвтрэн орох гол зөвшөөрөл ба визэн дээр заагдсан хугацаа нь таны АНУ-д оршин байх хугацааг заадаг. Зөвхөн онцгой хэдэн улсын оюутнуудын визийг тодорхой шалтгаанаар сунгахыг зөвшөөрдөг боловч энэ нь манай оронд хамаарагдахгүй.

Анхааруулга!!! Хэрвээ АНУ-аас гарч аялахаар болвол, визний хугацаа дуусах сүүлийн өдрөөс өмнө эргэн нэвтрэх ёстой. Хэрвээ АНУ-аас гарч аялахаар шийдээд визэн дээрх сүүлийн өдрөөс өмнө эргэн нэвтрэхийг хүсвэл, IN ADVANCE гэх жуулчлалын визэнд өргөдөл гаргах ёстой болно. Харин та өргөдлөө J-1визний хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө гаргасан байх шаардлагатай.

Бид таныг бүрдүүлж явуулсан бүх матераилуудынхаа хуулбарыг өөртөө авч үлдэхийг зөвлөж байна. Хэрвээ таны виз "M" эсвэл "Multiple Entry" виз гэсэн байвал та хэдэн ч удаа байсан АНУ-аас гадна болон дотор визнийхээ сүүлийн өдөр хүртэл аялах боломжтой гэсэн үг /гэхдээ анхааруулгыг сайн уншина уу/. Хэрвээ таны визэн дээр "entry" гэсэн бичлэгийн урд хэсэгт тоотой байвал, та зөвхөн заагдсан тооны дагуу АНУ-аас гарах ба эргэн нэвтрэх эрхтэй. Хэрвээ визэн дээр тань "1 entry" гэсэн байвал АНУ-руу зөвхөн ганцхан удаа л нэвтрэх эрхтэй гэсэн үг. Хэрвээ та АНУ-д одоо байгаа, мөн "1 entry"-тэй бол АНУ-аас гарсан тохиолдолд эргэн нэвтрэх боломжгүй юм.

DS-2019 зөвшөөрөл гэж юу вэ?

DS-2019 зөвшөөрөл гэдэг нь хөтөлбөрт оролцогчийн Ивээн тэтгэгч байгууллага Interexchange гэдгийг мөн хөтөлбөрийн зорилгыг болон ажиллах эрхтэй гэдгийг илэрхийлдэг үнэт бичиг баримт юм. Та зөвхөн хүчинтэй DS-2019 зөвшөөрөлтэй байвал заагдсан хугацааны турш ажиллах эрхтэй. DS-2019 зөвшөөрлийг хаяж үрэгдүүлж болохгүй ба байнга пасспорттайгаа хамтад нь байлгана уу.

SEVIS ба SEVP гэж юу вэ?

SEVP нь солилцооны хөтөлбөрүүд болон F, M, болон J визээр зорчигчдыг хянадаг. SEVIS (The Student and Exchange Visitor Information System) нь интернэтэд суурилсан F, M (суралцах виз) болон J визээр зорчигчдын талаарх нарийвчилсан болон шинэчилсэн мэдээллийг агуулдаг систем юм. Энэ систем нь хөтөлбөрийн ивээн тэтгэгч эсвэл сургуулиудад солилцооны хөтөлбөрт оролцогчдыг АНУ-д байх хугацаанд тэдний талаарх зайлшгүй мэдээллийг DHS (Department of Homeland Security) болон DOS (Department of State) руу явуулах боломжийг олгодог.

Бүх солилцооны хөтөлбөрт оролцогчид баталгаажсан DS-2019 зөвшөөрөл дээр суурилсан SEVIS системд бүртгэгдсэн байх шаардлагатай. Консулын ажилчид SEVIS системээр дамжуулж оролцогчийн DS-2019 зөвшөөрлийг шалгадаг. Тиймээс оролцогчид SEVIS I-901 төлбөрийг DHS-д төлдөг.

J-1 виз гарахгүй байх

Хэрвээ АНУ-ын Элчин сайд J-1 визийг өгөх боломжгүй гэж үзвэл оролцогч та тухайн шалтгааныг тодруулж, алдаагаа засаад дахиж виз мэдүүлэх боломжтой.

Хөтөлбөр дууссанаас хойш АНУ-д хэд хоног байхыг зөвшөөрөх вэ?

DS-2019 зөвшөөрөл дээрх ажиллах эрх олгогдсон хугацаа буюу хөтөлбөрийн хугацаа дууссанаас хойш оролцогч та 30 хоногийн турш АНУ-ын дотоодод аялал хийх боломжтой. Гэвч энэхүү хугацааг Монгол улсад суугаа АНУ-ын ЭСЯ-аас хязгаарладаг тул харамсалтай нь Монгол улсын оюутнууд энэхүү боломжийг эдлэх боломжгүй юм.