Улсууд

Тайван улсын нийслэл Тайпэй хотын тухай

Хэвлэх PDF

Тайван бол Номхон далайн эрэг дагуу сунаж тогтсон арал улс юм. Тайваны нийслэл Тайпэй хот бол Азийн өнгө төрхийг шингээсэн орчин үеийн хотын зохион байгуулалт бүхий “ногоон” хот юм. Тайванчууд бол маш найрсаг бөгөөд маш тусархаг хүмүүс байдаг. Тайваны анх удаа суралцахаар ирж байгаа бол Тайван найз нөхөдтэй болохыг зөвлөж байна. Тэд чамд тухайн орчиндоо дасан зохицож амьдрахад тусалж дэмжих болно.

Ихэнх  сургууль нь өөрийн кампустаа бөгөөд кампус нь оюутнуудыг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх бүхий л талын хангасан байдаг. Тухайлбал баялаг номын сан, электрон каталог, 24 цагийн уншлагын танхим, 24 цагийн бие даан суралцах танхим, бүрэн онлайн сургалтын систем зэрэг нь маш тохиромжтой, таатай суралцах орчинг бүрэн бүрдүүлж өгсөн. Үүнээс гадна сургуулийн спорт цогцолборт бүхий л төрлийн спортын сургалтанд хамрагдаж өөрийн бие галбир, эрүүл мэнддээ анхаарах бүрэн боломжтой. Сургуулийн кампуст маш олон үндэстний, олон төрлийн хоол ундаар үйлчлүүлэх боломжтой. Нөгөө талаар Тайван бол амтлаг хөнгөн зууш, түргэн хоолны баялаг нутаг юм.

Тайваны ихэнх их, дээд сургуулийн багш нар маш өндөр боловсрол эзэмшсэн байдаг бөгөөд ялангуяа магистр, докторын зэргийн сургалтанд суралцаж буй суралцагчийн хувьд удирдагч багшийн үүрэг оролцоо маш чухал байдаг. Сонгож авсан багш нар оюутнуудтайгаа маш хариуцлагатай ажиллаж, судалгааны ажлын үнэтэй зөвөлгөөг өгдөг нь магадгүй Япончуудын ажилдаа үнэнч, шургуу ханддаг зан чанар, амьдралын хэв маягийн нөлөөллийн үр дүн байж магадгүй юм.

Тайван арлын улс учир цаг агаарын хувьд маш чийглэг халуун орны уур амьсгалтай. Тухайлбал Тайпэй хотод жилийн 12, 1, 2 дугаар саруудад харьцангуй хүйтэн сэрүүн уур амьсгалтай байх нь эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай бидний хувьд дасан зохицоход нэлээд бэрхшээлтэй ч дулаан монгол ноолууран цамц, зузаан куртка зэрэг байхад дажгүй даван туулна. Нөгөө талаар жилийн 5, 6 дугаар сард хамгийн ихээр хур тунадас унадаг нь заримдаа ч уйтгартай санагдах нь бий. Гэхдээ борооны шүхэр, борооны цув, борооны гутал зэрэг хэрэгцээт хэрэглэлийг бэлтгэснээр асуудлыг амархан шийдэж болно.

Бусад улс орны жишгийн адилаар нийслэл Тайпэй хот бол бусад хотуудыг бодвол амьдралын өртөг харьцангуй өндөр нь хоол, хүнсний үнийн зөрөөнөөс амархан харагдаж болно. Жишээ нь Тайпэйд 1 таваг шпагетти 120 гаруй Тайван доллар байхад  арлын урд хэсэгт орших Тайнан хотод 70 гаруй Тайван долларын үнэтэй байдаг.

Тайваны ихэнх орон сууц, сургуулийн цахилгаан хэрэгсэл нь Америк, Япон стандартын дагуу 110 вольт байх ба ханы цахилгааны оролт нь мөн л дээрх улсын стандарт шонд нийцсэн байдаг. Иймээс монголоос заавал 220 вольтын цахилгаан хэрэгсэл авчрах шаардлагатай бол вольт бууруулагч авчрах эсвэл Тайванаас худалдан авч хэрэглэх боломжтой. Гар усас, зөөврийн компьютер зэргийн хувьд үйлдвэрээсээ 110-220 вольт хүртэл хэлбэлзэлтэйгээр үйлдвэрлэгдсэн байдаг бол асуудал үүсэхгүй.

Тайван улс

Хэвлэх PDF

Тайван улсын нийслэл Тайпэй