FAQ

Хэвлэх PDF

Та бүгдийг мэдмээр байна уу?

1. Оюутан солилцооны хөтөлбөр гэж юу вэ?
2. Хөтөлбөрүүдэд хэн оролцож болох вэ?
3. Гадаад хэлний мэдлэгийн түвшин ямар байх шаардлагатай вэ?
4. Танай байгууллага оролцогчдод очиж буй улсад нь тусламж үзүүлдэг үү?
5. Хөтөлбөрт оролцсоноор нийт зардлаа нөхөн төлж чадах уу?
6. Нэг ажил олгогчруу өөрийн найзын хамт явж болох уу?
7. Яагаад тэд (Америкчууд, Англичууд ба бусад) манай оюутнуудыг ажилд авдаг вэ?
8. Хөтөлбөрийн оролцогч нар нь АНУ (Их Британи, Канад, Австрали г.м)-д ажил хийх нь хууль ёсных уу?
9. Хамгийн багадаа/хамгийн ихдээ ямар хугацаанд явж болох вэ?
10. Оролцогчид Эрүүл Мэндийн Даатгалаар хангагддаг уу?
11. Визний асуудлыг хэн хариуцдаг вэ?

 

 Work and Travel хөтөлбөрийн тухай асуулт хариулт

12. Хэдээс хэдэн насны оюутнууд хамрагдах боломжтой вэ?
13. Тус хөтөлбөрт оролцохын тулд англи хэлний ямар мэдлэгтэй байх вэ?
14. Англи хэлний ярилцлага нь хэцүү юу?
15. Хөтөлбөрт бичиг баримтаа хэрхэн бүрдүүлэн өгөх вэ?
16. Хөтөлбөрийн төлбөрийг төлөх журам
17. Оролцогчдыг АНУ-д байрлах үед танай төвийн зүгээс ямар нэг тусламж үзүүлдэг үү?
18. DS-2019 гэж юу вэ?
19. J-1 виз гэж юу вэ?
20. Гадаад паспорт
21. Эрүүл Мэндийн Даатгал юунд хэрэгтэй вэ?
22. Хэзээ АНУ-руу нисэж болох вэ?
23. Би татвар төлөх ёстой юу?
24. Татвараа буцаан авч болдог уу?
25. Татвар буцаах дээр танай төв тусалдаг уу? Ингэхийн тулд яах ёстой вэ?
26. Онгоцны тийзийн үнэ хөтөлбөрийн төлбөрт багтсан уу?
27. АНУ-аас ирэх өдрийн нислэгийн товыг өөрчилж болох уу?

Work and Travel хөтөлбөрийн талаар Монгол дахь АНУ-ын ЭСЯ-аас өгсөн асуулт хариултууд

28. DS-2019 дээрх хөтөлбөрийн эхлэх ба дуусах хугацаа гэж юу вэ?
29. Хөтөлбөр эхлэхээс өмнө хэзээ АНУ-д нэвтэрч болох вэ?
30. Хөтөлбөрийн хугацаа дууссанаас хойш хэдий хүртэл АНУ-д байж болох вэ?
31. АНУ-д байх хугацаандаа ажлаа сольж болох уу?
32. АНУ-д байхдаа нэгээс илүү ажил хийж болох уу?
33. Хэрэв би спонсор байгууллага эсвэл АНУ-д буй ажил олгогчтойгоо асуудалтай болвол яах вэ?
34. Төгсөх курсын оюутан хөтөлбөрт оролцож болох уу?
35. Хэддүгээр курсээсээ хөтөлбөрт оролцох боломжтой вэ?
36. Мэргэжлийн сургуулийн оюутан хөтөлбөрт оролцож болох уу?
37. Сургуулиас чөлөө авсан оюутан хөтөлбөрт оролцож болох уу?
38. Өөр сургуульд шилжин сурч байсан, эсвэл шилжих гэж байгаа тохиолдолд хөтөлбөрт оролцож болох уу?
39. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар элчингийн сайтруу орж үзээрэй


Оюутан солилцооны хөтөлбөр гэж юу вэ?

Олон улс хоорондын хамтын ажиллагааны хэлбэр болох улсууд хоорондоо оюутан солилцох хөтөлбөр нь 1940-өөд оны сүүлээр үүсжээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь олон орны залуучууд бие биетэйгээ дотно танилцах, бусад улсын соёл, ёс заншилыг судалж мэдэх байлаа. Оюутнуудад эдгээр хөтөлбөрүүдийг илүү хүртээмжтэй байлгахын тулд тухайн очиж буй орондоо ажил хийж хөтөлбөрийнхөө төлбөрийг бүхэлд нь эсвэл тодорхой нэг хэсгийг нөхөж олох боломж олгох ба хөтөлбөрийн төгсгөлд ажил хийж олсон мөнгөөрөө аялах боломжтой байдаг давуу талтай юм.

Хөтөлбөрүүдэд хэн оролцож болох вэ?

Хөтөлбөрт оролцох насны хязгаарлалтыг манай веб хуудасны Хөтөлбөрүүд хэсэгт хөтөлбөр тус бүрт товч ба тодорхой зааж өгсөн байгаа. Хөтөлбөрт оролцож болох хамгийн бага нас нь 18, хамгийн их нь 40 нас. Жишээ нь, АНУ-ын хөтөлбөрүүдийн хувьд хөтөлбөр эхлэх өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх ёстой. Тухайлбал, тухайн оны 6-р сарын 1 гэхэд 18 нас хүрсэн байх. Харин зарим нэг Work and Travel, Work South Africa зэрэг хөтөлбөрүүдэд зөвхөн оюутнууд л оролцох эрхтэй байдаг.

Гадаад хэлний мэдлэгийн түвшин ямар байх шаардлагатай вэ?

Энэ нь оролцох гэж байгаа хөтөлбөрөөс чинь шалтгаална. Оролцох хүсэлтэй байгаа хөтөлбөрөө сонгоод дараа нь IEC-ийн төлөөлөгчтэй ярилцлагад орох болно. Хамгийн өндөр шаардлагатай нь бага насны хүүхэдтэй харьцдаг хөтөлбөрүүд Au pair, Camp USA, мөн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр Internship/Practical Trainee programs юм. Харин үйлчилгээний салбарт ажилладаг хөтөлбөр Work and Travel, ХАА-н хөтөлбөр-ийн хувьд хэлний түвшин чинь зөвхөн ярианы маш сайн чадвар эзэмшсэн байх буюу өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, ярилцагчаа төвөггүй ойлгох хэмжээний байх ёстой юм. Ярилцлагад орсоныхоо дараагаар хэлнийхээ түвшинг сайжруулах оролдлогоо огт зогсоож болохгүй, хэдий яван явтлаа сайжруулна төдий чинээ тухайн хөтөлбөрийнхөө боломж бүхнийг бүрэн ашиглаж чадна. Жишээ нь, их мөнгө олж, илүү их газар үзэж аялах болно.

Танай байгууллага оролцогчдод очиж буй улсад нь тусламж үзүүлдэг үү?

Энэ үүргийг манай байгууллагын тухайн улс дахь Ивээн тэтгэгч байгууллага тухайн хөтөлбөрт заасан журмын дагуу хариуцдаг. Жишээ нь, Work and Travel хөтөлбөрийн хувьд InterExchange, Inc Ивээн тэтгэгч байгууллага АНУ-д оюутнуудыг байх хугацаанд бүхий л мэдээллийн дэмжлэг, туслалцааг э-шуудан, үнэгүй телефон утасны тусламжтайгаар үзүүлж байдаг.

Хөтөлбөрт оролцсоноор нийт зардлаа нөхөн төлж чадах уу?

Тийм. Бүх хөтөлбөр ямар нэг хэмжээгээр зардлаа нөхөн төлөх боломжийг олгож байдаг.

Нэг ажил олгогчруу өөрийн найзын хамт явж болох уу?

Энэ нь тухайн хөтөлбөрөөс шалтгаална. Ер нь бол, энэ нь зөвхөн чи өөрөө бие даан ажил олгогчоо хайж байгаа үед л боломжтой юм.

Яагаад тэд (Америкчууд, Англичууд ба бусад) манай оюутнуудыг ажилд авдаг вэ?

Анх засгийн газрын зүгээс оюутан солилцооны хөтөлбөр нь гадаад оюутнуудад тухайн улсын амьдралтай танилцах боломж олгох зорилготой үүсэж байсан билээ. Харин ажил олгогч нарын хувьд, тэд зуны улиралд гадаадаас ирсэн оюутнуудыг маш дуртай ажилд авдаг юм. Яагаад гэвэл оюутнууд нь: а) хамгийн амархан юм сурдаг, сэтгэл сайтай, найдвартай ажилчид байдаг; б) оюутнуудын зуны амралт нь яг жуулчны ачаалал ихтэй үед таардаг; в) гадаад оюутнууд нь өөрсдийн улс, үндэстний соёл, зан заншлын хэсгийг өөрсөддөө тээж ирдэг учраас зарим ажил олгогчдын хувьд энэ нь үйлчлүүлэгчдийг татах нэг хүчин зүйл болж чаддаг байна.

Хөтөлбөрийн оролцогч нар нь АНУ (Их Британи, Канад, Австрали г.м)-д ажил хийх нь хууль ёсных уу?

Тийм. Оролцогч нар нь бүхий л шаардлагатай бичиг баримттай байх бөгөөд тэдгээр нь албан ёсоор ажил хийх эрхтэй байдаг. Жишээ нь, АНУ-д J-1 виз байдаг бол Их Британид Ажлын зөвшөөрөл г.м байдаг.

Дээш очих

Хамгийн багадаа/хамгийн ихдээ ямар хугацаанд явж болох вэ?

Хөтөлбөр бүр өөр өөрийн гэсэн үргэлжлэх хугацаатай байдаг. Ер нь бол, хамгийн бага нь 2 сар, хамгийн их нь 18 сар үргэлжилдэг. (Хөтөлбөрүүд хуудаснаас дэлгэрэнгүй харна уу)

Оролцогчид Эрүүл Мэндийн Даатгалаар хангагддаг уу?

Зарим хөтөлбөрт Эрүүл Мэндийн Даатгал Багтсан байдаг. Харин зарим хөтөлбөрт ЭМД-ыг тусад нь худалдаж авах шаардлагатай байдаг. (Хөтөлбөрүүд хуудаснаас дэлгэрэнгүй харна уу)

Визний асуудлыг хэн хариуцдаг вэ?

Бүх хөтөлбөрийн визний асуудлыг IEC Mongolia төвийн холбогдох ажилтнууд хариуцан ажиллана.

Хэрэв та өөрийн хүссэн асуултандаа хариулт авч чадаагүй бол Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хүссэн асуултынхаа хариуг авах эсвэл тус сайтны зааврын дагуу цаг авч хариуцсан ажилтантай уулзан зөвлөгөө авч болно. Бидний үйл ажиллагаа бүгд интернэтийн орчинд суурилсан учраас зөвхөн вэб хуудсаар дамжуулан цаг авсан үед л хүлээн авах боломжтой гэдгийг анхаарна уу.

Дээш очих

 Work and Travel хөтөлбөрийн тухай асуулт хариулт

Хэдээс хэдэн насны оюутнууд хамрагдах боломжтой вэ?

Work and Travel хөтөлбөрт хамрагдахын тулд 18-23 насны хооронд байх хэрэгтэй.

Тус хөтөлбөрт оролцохын тулд англи хэлний ямар мэдлэгтэй байх вэ?

Энэ хөтөлбөр нь зөвхөн ярианы англи хэлний түвшин шаарддаг. Яг Монголд хэрэглэгддэг түвшингөөр бол ДУНДАЖ (Intermediate) ба түүнээс дээш хэмжээнд англиар сонсож ойлгож чаддаг, бодсоноо чөлөөтэй илэрхийлж чаддаг байх ёстой. Төлөөлөгч ярилцлага хийсний дүнд хэлний чинь түвшин хөтөлбөрт тэнцэх эсэхийг шийднэ.

Англи хэлний ярилцлага нь хэцүү юу?  

Эхний алхам – ярилцлага нь төлөөлөгчийн товолсон цагт манай төвийн байранд болно. Эхний алхам хэзээд хамгийн хэцүү, сэтгэл түгшээсэн, хувь заяа шийдэхээр байдаг. Тэгвэл манай ярилцлага бол огтхон ч тийм биш. Тиймээ чамайг сандарч байгааг бид ойлгож байна, саяхан л бид өөрсдөө яг ийм байсан шүү дээ. Тийм учраас бид аль болох тайван ярилцах уур амьсгал бүрдүүлэхийг хичээх болно. Ерөнхий асуултууд бүхий энгийн ярилцлага: Хаана сурдаг эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг эсэх, яагаад АНУ явах сонирхолтой байгаа гэх мэт юуны ч тухай ярилцаж болно. Энд хэцүү гээд байх зүйл огтхон ч байхгүй, санаа битгий зов.

Хөтөлбөрт бичиг баримтаа хэрхэн бүрдүүлэн өгөх вэ?

Манай вэб хуудасны тусламжтайгаар эхний шатны бичиг баримтын жагсаалтыг, хэрхэн бүрдүүлэх зааврыг олж болно. Мөн ярилцлагад орох цагийг бас л манай сайтны цаг авах хэсгээс авч төвийн байранд ирнэ үү. Манай үйл ажиллагааны ихэнх нь вэбэнд суурилсан учраас ажиллах цагийн хуваарийн дагуу хүлээн авч уулзаж, ярилцлага авч, зөвлөгөө өгдөг билээ.  Бичиг баримтын жагсаалтыг Хөтөлбөрүүд хуудасны Work and Travel хэсгээс татаж авч болох бөгөөд эсвэл энд дарж авна уу.

Хөтөлбөрийн төлбөрийг төлөх журам

Ярилцлаганд орсны дараа хөтөлбөрт тэнцлээ гэсэн хариу авсан бол хөтөлбөрийн төлбөрийн эхний хэсгийг (ярилцлагаас хойш 7 хоногийн дотор) гэрээний дагуу төлнө. Хөтөлбөрийн эхний хэсэгт төлөх төлбөрийн хэмжээ  $566 байдаг. Харин хөтөлбөрийн 2 дахь хэсгийг DS-2019 зөвшөөрөл ирсэний дараа эсвэл ажлын зөвшөөрөл (Job offer) ирсэний дараа 7 хоногийн дотор төлнө.

Оролцогчдыг АНУ-д байрлах үед танай төвийн зүгээс ямар нэг тусламж үзүүлдэг үү?

АНУ-ын тухай нилээд ихийг мэдэж болох товхимол, гарын авлагыг биднээс авах болно. Хэрэв чамд ямар нэгэн асуудал тулгарвал манай АНУ-ын ивээн тэтгэгч байгууллагатай хэзээ ч холбоо барьж болно. InterExchange, Inc.,-ийн хаяг, утсыг энд дарж авна уу. 24 цагийн үнэгүй утас ажиилаж байдаг учраас хэзээ ч утасдаж тулгарсан асуудлын талаар лавлагаа авч гарах гарцаа олж болно. Тэд хэзээд чамд туслахад бэлэн байх болно.

Дээш очих

БИЧИГ БАРИМТЫН ТУХАЙ

DS-2019 гэж юу вэ?

Энэ нь хэдийгээр гадна талаасаа А4 хэмжээтэй цаас ч гэсэн супер үнэтэй цаас юм. Энэхүү зөвшөөрлийн үндсэн дээр л чи J-1 виз авч албан ёсоор АНУ-д ажил хийх эрхтэй болж байгаа юм. DS-2019 зөвшөөрлийг АНУ-ын цөөхөн тооны байгууллага л олгодог. Эдгээр байгууллагуудыг Ивээн тэтгэгч байгууллагууд гэж нэрлэдэг ба манай төвийн хувьд InterExchange ба ASPECT болно. DS-2019 нь ямархуу байдалтай харагддагийг энд дарж үзнэ үү.

J-1 виз гэж юу вэ?

Энэ визийн төрөл нь Оюутан солилцооны гэсэн нэтэй бөгөөд АНУ-д байх үед чинь ажил хийх албан ёсны эрх олгодог юм. Визний тухай дэлгэрэнгүйг http://travel.state.gov/visa/temp/types/types_1286.html линкнээс үзнэ үү.

Гадаад паспорт

Хөтөлбөрт оролцогчдын Гэрээний дагуу оролцогчдын гадаад паспорт нь хамгийн эцэстээ 3 сарын 1 гэхэд манай төвд хураагдсан байх бөгөөд гадаад паспортын хүчинтэй байх хугацаа нь хөтөлбөр дуусах хугацаанаас дор хаяж 6 сарын дараа дуусахаар байна. Хэрэв гадаад паспорт авч амжаагүй бол хөтөлбөрт оролцохоос өмнө гадаад паспорт авсан байх шаардлагатай.

Эрүүл Мэндийн Даатгал юунд хэрэгтэй вэ?

АНУ-д байхдаа эрүүл мэндийн тусламжийн асуудалд санаа зоволтгүй боллоо. Найдвартайгаар даатгагдсан гэж хэлж болно. Эрүүл мэндийн даатгалыг Военно-Страховая компания буюу Цэргийн-Даатгалын Компани хариуцдаг бөгөөд энэхүү даатгалын хэмжээ нь 50000 ам. доллар юм.

АЖИЛ ХАЙХ ТУХАЙ АСУУЛТУУД

Хэзээ АНУ-руу нисэж болох вэ?

Хамгийн эртдээ 5 сарын 20 гэхэд нийсэж болно. Мэдээж энэ үед чиний ажлын байр, виза, сургууль, шалгалтын асуудлууд бүгд ямар нэгэн асуудалгүй болсон байх шаардлагатай.

Дээш очих

Татварын тухай

Би татвар төлөх ёстой юу?

Тийм, АНУ-д албан ёсоор ажиллаж амьдарч буй бүх иргэдийн адилаар.

Татвараа буцаан авч болдог уу?

Болно! Бүх төлсөн татвараа биш ч гэсэн 70-90 хувийг нь буцаан авах боломжтой.

Татвар буцаах дээр танай төв тусалдаг уу? Ингэхийн тулд яах ёстой вэ?

Тийм, бид татвар буцаан авах асуудлыг хариуцан ажилладаг. Ингэхийн тулд бидэнд доорх материалуудыг авчрах ёстой. Үүнд:

1. US Tax Refund анкет;

2. W-2 form эсвэл хамгийн сүүлийн цалингийн чек (paycheck) оригиналаар!

3. Social Security card-ийн хуулбар;

4. Гадаад паспортын хуулбар;

5. Визний хуулбар;

6. DS-2019 Зөвшөөрлийн хуулбар;

Одоогийн байдлаар эдгээр бичиг баримт нь чамд танил биш санагдах байх. Харин АНУ-с ирсэнийхээ дараа энэ бичиг баримтуудын талаар мэргэжлийн түвшинд мэддэг болсон байх болно оо.

ОНГОЦНЫ БИЛЕТ

Онгоцны тийзийн үнэ хөтөлбөрийн төлбөрт багтсан уу?  

Багтаагүй. Гэхдээ бүх оролцогчдын онгоцны билетийн асуудлыг Төв хариуцан зохион байгуулалттайгаар ажилладаг тул тухайн очих хотруу ирж очих 2 талын онгоцны билетийг эртнээс захиалж худалдан авч өгдөг. Энэ нь олон хүүхэд нэг дор очих, нэг чиглэлд явах бусад хүүхдүүдтэй танилцах, олноор худалдан авагдаж буй тул хөнгөлөлттэй гэх мэт олон давуу талтай байдаг.

АНУ-аас ирэх өдрийн нислэгийн товыг өөрчилж болох уу?

Болно. Хэрэв чи эртхэн гэртээ харьхаар шийдсэн бол авиакомпанийн төлөөлөгчийн газартай холбоо тогтооход л хангалттай. Зарчмын хувьд бол нислэг өөрчилсөний төлөө чамд тодорхой хэмжээний төлбөр (25-75 ам доллар) төлөх хэрэг гарна.


Work and Travel хөтөлбөрийн талаар Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас өгсөн асуулт хариултууд


DS-2019 дээрх хөтөлбөрийн эхлэх ба дуусах хугацаа гэж юу вэ?

Хөтөлбөрийн эхлэх ба дуусах хугацаа нь АНУ-д ажиллаж эхлэх ба ажиллаж дуусах хугацааг илэрхийлнэ. Хөтөлбөрйин эхлэх хугацаанаас хойш ажиллаж эхлэх боломжтой боловч дуусах хугацаанаас хойш ажиллаж болохгүй юм. Хэрэв энэ хугацааг зөрчвөл цаашид дахин энэ хөтөлбөрт оролцох боломжгүй болно.

Хөтөлбөр эхлэхээс өмнө хэзээ АНУ-д нэвтэрч болох вэ?

Хөтөлбөрийн хугацаа эхлэхээс өмнө АНУ-д 30 хоногийн өмнө нэвтрэх боломжтой. Харин энэ хугацаанд хөтөлбөр эхлэх хугацаа хүртэл ажиллах боломжгүй юм. Энэхүү хөтөлбөр нь оюутны сурах үйл явцад саад болох эсвэл шалгалтнаас нь хоцроох зорилгогүй тул хичээлээ “хөтөлбөрт оролцох” гэсэн шалтгаанаар тасалвал цаашид хөтөлбөрт хамрагдах боломжгүй болно.

Хөтөлбөрийн хугацаа дууссанаас хойш хэдий хүртэл АНУ-д байж болох вэ?

Хөтөлбөрийн хугацаа дууссанаас хойш аялалын 30 хоног байх ба энэ хугацаанд ажиллах зөвшөөрөлгүй юм. Гэвч хөтөлбөрийн хугацаа хэдийд ч дуусах бай, оролцогч хичээл эхлэхээс өмнө ирэх ёстой.

АНУ-д байх хугацаандаа ажлаа сольж болох уу?

Ажлаа сольж болно, гэхдээ солихоосоо өмнө Спонсор байгууллагадаа мэдээллэх ёстой.  Спонсор байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажлаа соливол виз хүчингүй болох ба АНУ-аас даруй гарах шаардлагатай болдог.

АНУ-д байхдаа нэгээс илүү ажил хийж болох уу?

Солилцооны хөтөлбөрийн дүрэмд энэ талаар дурьдаагүй боловч спонсор байгууллагаас асуух хэрэгтэй.

Хэрэв би спонсор байгууллага эсвэл АНУ-д буй ажил олгогчтойгоо асуудалтай болвол яах вэ?

Хэрэв ямарваа нэг асуудал гарвал Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. энэ хаяг руу захиа явуулах; эсвэл /202/ 203-5087 факсаар захиа явуулж болно. Гэхдээ хөтөлбөрийн гол хариуцагч нь АНУ-ын спонсор байгууллага учраас эхлээд  спонсор байгууллагаас тусламж хүсэх хэрэгтэй. Спонсор байгууллагын хаягийг DS-2019 хуудасны хоёр дахь нүднээс харж болно.

 

Төгсөх курсын оюутан хөтөлбөрт оролцож болох уу?

Оролцогч нь их сургуулийн бүтэн цагийн оюутан байх ба “сайн сурлагатан” байх ёстой байдаг. Төгсөх курсын оюутнууд нь хөтөлбөрт оролцох эрхтэй боловч төгсөхөөсөө өмнө хөтөлбөрт бүртгүүлсэн байх шаардлагатай.

Хэддүгээр курсээсээ хөтөлбөрт оролцох боломжтой вэ?

Оролцогч нь ядаж эхний хичээлийн жилийг дүүргэсэн тохиолдолд энэ хөтөлбөрт оролцох эрхтэй болно.

Мэргэжлийн сургуулийн оюутан хөтөлбөрт оролцож болох уу?

Мэргэжлийн сургуулийн оюутан нь их сургуулийн нэгэн адил төгсөхдөө зэрэг авахгүй бол тухайн оюутан хөтөлбөрт оролцох боломжгүй.

Сургуулиас чөлөө авсан оюутан хөтөлбөрт оролцож болох уу?

Хэрэв хөтөлбөрт оролцох жилдээ чөлөө авсан бол хөтөлбөрт оролцох боломжгүй. Харин өмнөх хичээлийн жилд чөлөө аваад, хөтөлбөрт оролцох жилдээ хичээлээ үргэлжлүүлэн сурч байгаа бол хөтөлбөрт оролцох боломжтой.

Өөр сургуульд шилжин сурч байсан, эсвэл шилжих гэж байгаа тохиолдолд хөтөлбөрт оролцож болох уу?

Оролцогч нь өөр сургууль руу шилжсэн ч хөтөлбөрт оролцох боломжтой. Гэхдээ консулд заавал тухайн сургуульдаа албан ёсоор суралцах болсон гэдгээ бичиг баримттайгаар үзүүлж буцаж эх орондоо ирээд үргэлжлүүлж сурна гэдгээ батлагаажуулах ёстой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар элчингийн сайтруу орж үзээрэй

http://exchanges.state.gov/jexchanges/private/swt_faq.html

Дээш очих