IEC буюу Олон Улсын Солилцооны Төв
IEC гэж ямар байгууллага вэ?
International Exchange Center (IEC) буюу Олон Улсын Солилцооны Төв нь гадаад улсад ажлын дадлага хийх, туршлага судлах, ажиллаж аялах, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, тухайн улсын соёл, ёс заншилтай танилцах, мөн оюутан залууст “Том хүн” болох боломжуудыг олгох зэрэг хөтөлбөр, үйл ажиллгааг хэрэгжүүлдэг ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.
Бидний хэрэгжүүлдэг гол хөтөлбөрүүд нь:
Нэгдүгээрт, Богино хугацааны оюутан залууст зориулсан зуны амралтын үеэр буюу 3 сарын хугацаатай Америк, Англи, Европ, Австрали зэрэг орнуудад ажиллаж, аялах хөтөлбөрүүд.
Хоёрдугаарт, ажлын туршлага бага, эсвэл туршлага судлах сонирхолтой ажилтан, албан хаагч нарийг 6-18 хүртлэх сарын хугацаатай тухайн орнуудад дадлага хийх боломжоор хангадэг хөтөлбөрүүд байдаг.
Бидний түүх
Латвийн Их сургуулийн 2 оюутан 1989 оны 6 сарын 27-ны өдөр Нью-Йорк хотод солонгорсон их мөрөөдөл, хүсэл эрмэлзэлтэйгээр, дундаа ердөө л 8 ам.доллартай буусан үеээс IEC-ийн түүх эхэлсэн юм. Энэ мөчөөс багахан хугацааны өмнө тэд Москва хот дахь АНУ-ын элчин сайдын яамнаас J-1 виз авахаар ярилцлаганд оржээ. Консулын хэлтсийн ажилчид тэднийг АНУ-д зуны зусланд ажиллах гэж байгаад нь итгэж чадахгүй байсан гэдэг. Тэгээд Вашингтонтой 3 цагийн турш зөвлөлцсөний эцэст визийг нь олгосон байна. Эцсийн эцэст тэднийг Жон Кеннедигийн онгоцны буудалд газардахад тосож авч байсан америк хүн үнэхээр КГБ-ын тагнуулууд биш жирийн нэг 2 оюутан АНУ-д хүрээд ирчихсэн гэдэгт нь багагүй удаан хугацааны туршид итгэж чадахгүй байжээ.
Тэд хэдийгээр англи хэлний орчуулагчийн ангийн оюутнууд байсан ч зусланд ажилласан эхний 2 долоо хоногт англиар нэг ч үг ойлгохгүй байсан гэдэг.
Хөтөлбөр дуусаад эх орондоо буцсаны дараа нэгнийх нь толгойд “бид оролцож болсон юм чинь яагаад бусад нь болохгүй гэж” гэсэн сонин санаа орж ирсэн нь төвлөрсөн оффис бүхий төв байгууллага, 11 орны олон зуун хотуудад төлөөлөгчийн газартай, оролцогчид болон зорилгуудаараа ялгаатай 20 гаруй төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг, хэдэн арван мянган оролцогчтой төрийн бус, олон улсын томоохон байгууллага болтлоо өргөжсөн юм.
2007 оноос эхлэн Монголын оюутнууд олон оронд хэрэгждэг, олон төрлийн хөтөлбөрүүдэд оролцож эхлээд байна.


























