АНУ-д зуны турш ажиллаж аялсан уу? Хэрэв тийм бол татвараа хэрхэн буцаан авах вэ?
Зуны 3 сарын турш ажиллаж АНУ-ын бусад иргэдийн адилааj Холбооны (federal), Мужийн (state) татваруудыг ажил олгогч тань таны цалингаас суутгасан бол тухайн суутгагдсан татварыг буцаан авах бүрэн боломжтой юм. Үүний тулд та манайд доорх бичиг баримтыг ирүүлнэ үү. Үүнд:
- DS2019 зөвшөөрөл – эх хувь
- Social Security Card – хуулбар
- АНУ-ын виз – хуулбар
- Хамгийн сүүлийн цалингийн тасалбар (last paycheck) эсвэл W-2 хуудас (тухайн хуудсыг шинэ он гарсанаар ажил олгогч тань таны нэр дээр ирүүлэх ёстой)
- Татвар буцаалтын Анкет бөглөж ирүүлэх (5 хуудас). Үүнийг эндээс татаж авна уу.
Татварын буцаалт хийхэд анхаарах зүйлс
Татвараа хэдий хугацааны дараа буцаан авах вэ?
АНУ-д татвар буцаах үйл явц нь санхүүгийн жилийн эхэн буюу шинэ он гарсаны дараагаар 1-р сарын 1-нээс эхэлдэг. Татвараа буцаан авах хугацааны сонголтууд:
ü Энгийн: “regular” 90-120 хүртэлх хоногийн хугацаанд,
ü Хурдан: “fast refund” буюу хурдан буцаалт хэсгийг тэмдэглэвэл 35-45 өдрийн дотор,
ü Яаралтай: “urgent refund” буюу яаралтайгаар буцаан авах хэсгийг тэмдэглэвэл 15-20 өдрийн дотор татвараа буцаан авах сонголтууд байна.
Жич: Дээрх хугацаа нь санхүүгийн жил эхэлсэнээс хойш тооцогдох бөгөөд хэрэв түүнээс хойш бичиг баримт бүрдүүлэн өгсөн бол бичиг баримт бүрдүүлсэн өдрөөс эхлэн тооцогдох болно.
Үйлчилгээний хураамжийн тухай
Холбооны болон мужийн татварын буцаалт авах “энгийн” нөхцлийг сонгосон үед дараах хураамжийг төлнө. Үүнд:
- Хэрэв татварын хэмжээ 36-100 ам.доллар бол 25 ам.доллар,
- Хэрэв татварын хэмжээ 101-200 ам.доллар бол 50 ам.доллар,
- Хэрэв татварын хэмжээ 201-600 ам.доллар бол 80 ам.доллар,
- Хэрэв татварын хэмжээ 801 ам.доллараас дээш бол түүний 10%-ийг суутгана.
“Хурдан” нөхцөлийг сонговол үүн дээр 33$, “яаралтай” нөхцөлийг сонгосон бол 99$-ын нэмэгдэл төлнө.
Нийгмийн даатгал (social security) болон Эрүүл мэндийн (Medical) даатгалын хураамжийн буцаалт нь буцааж авах мөнгөн дүнгийн 10% байх ба хамгийн багадаа 80 ам.доллар байна.
Алга болгосон бичиг баримтыг хайх нөхцөл: Хэрэв таньд W-2 форм буюу цалингийн сүүлийн тасалбар байхгүй бол RTTax ажил олгогчтой тань холбоо барьж W-2 формын хуулбарыг авч болно. Энэ үйлчилгээний төлбөр 15 ам.доллар байна. Үүний дээр татвар буцаан авахдаа гар дээр чекеер авбал 5 ам.доллар, банкны гуйвуулгаар бол нэмж 25 ам.долларын шимтгэлийг тус тус төлнө.


























