IEC Mongolia | International Exchange Center Mongolia

Манай оффис шинэ байршилтай боллоо

Хэвлэх PDF

Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 23, Түшиг ХХК-ийн байр, 405 тоот. Мөн http://map.gogo.mn/ хаягаар ороод "IEC Mongolia" гэж бичээд байршлыг дэлгэрэнгүй харах боломжтой.

2012.04.05. Тайваны Chinese Culture University-ийн тэтгэлэг

Хэвлэх PDF

Тайваны Chinese Culture University-д Магистр, Докторын 100 хувийн тэтгэлэгт яаралтай бүртгэж байна. 4-р сарын 15 хүртэл тул яаралтай бидэнтэй холбогдно уу. Шаардлага: TOEFL IBT 65 болон түүнтэй зэрэгцэх шалгалтын оноотой байх. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу!

Өнөө цагт бид

Хэвлэх PDF

Өнөө цагт бид

улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж…Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Дэлгэрэнгүй...

Эрхэм найз нар аа !

Хэвлэх PDF

Олон Улсын Солилцооны төвийн Латви улсын Рига дахь толгой байгууллагын захирал буюу манай төвийн үүсгэн байгуулагч Эдуард Геллерийн ОУСТ-ийн 20 жилийн ойд тохиолдуулан бичсэн захиаг та бүхэнд хүргэж байна.

Эрхэм найз нар аа !

2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ихэнх хүмүүст хуанлийн жирийн л нэг өдөр мэт санагдаж байж мэднэ. Гэхдээ Олон улсын солилцооны төв/ОУСТ/-ийн 20 жилийн ой тохиосон энэ өдөр миний хувьд бүхэл бүтэн амьдрал мэт санагдаж байна.

 “Хачирхалтай байгууллага” гэж миний нэрлэсэн уг байгууллагын хувь заяа өнгөрсөн 20 жилийн хугацаанд дээсэн дөрөөн дээр явж ирсэн үе бий. 1991 оны өөрчлөн байгуулалтын үед гадаад паспортыг Гадаад хэргийн яам, Иргэний виз бүртгэлийн газраар дамжин “тамгалдаг”, хүндрэл ихээхэн гардаг байлаа. Зуны хөтөлбөрийн 300 оролцогчдоос 200 нь нисэхээс хоёрхон хоног дутуу байхад гадаад паспортоо авч амжаагүй байсан тохиолдлыг би сайн санаж байна. Нэг өдрөөр ч хоцорч болохгүй байлаа. Яг үнэндээ бүх зүйл нурж, унаж байсан тэр үед ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн дарга “Энэ чинь буянтай үйлс байна” хэмээн хэлж, хэн нэгэн руу хуруугаараа “дохисон”-оор бүх зүйл нааштайгаар эргэсэн. Тэрхүү “дохилт”-ын ачаар 200 оролцогчийн гадаад паспорт маргааш өдөр нь гэхэд бэлэн болж, бүх оролцогчид маань Америк нисч чадсан юм.

 

Дэлгэрэнгүй...

Америкийн Community College-д сурцгаая!

Хэвлэх PDF
Америкийн Community College-уудад сурах хүсэлтэй оюутан залуусыг хаврын элсэлтэндээ урьж байна. Бүртгэл 11 сарын 15н хүртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс орж үзнэ үү