|
13 12-р сар 2011

Study and Work in Canada хөтөлбөр
Work and Study in Canada бюуу Academic Hospitality Program нь Ванкувер хотод олон улсын сургуульд Англи хэлний 6 долоо хоногийн хичээлд хамрагдаад 12-18 долоо хоног (оройн англи хэлний курсэд давхар хамрагдана) зочид буудлын салбарт (Британийн Колумб ба Альбертэд уулын, цанын бааз, амралт, сувилал, спа, гольф клуб г.м) дадлага хийх боломж олгодог юм. Дадлагын үеийн цалин дунджаар цагийн CAD$8 - CAD$14 байдаг. Канадад CAD$8000 –аас доош орлогод татвар ноогдуулдаггүй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү дүнгээс доош цалин авсан бол улсад ямар нэгэн татвар төлөхгүй гэсэн үг юм. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд Online English Evaluation тест өгөх бөгөөд Канадаас томилогдсон төлөөлөгчтэй утсаар 5 минутын ярилцлаганд орно. Дадлага хийх ажлын байр баталгаатай, харин тус ажлын байрыг эхний 6 долоо хоногийн сургалтын явцад оролцогчид хайж олдог. Хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй хугацаанаас 3 сарын өмнө бичиг баримтыг хүлээж авна.
Тус хөтөлбөрын хувилбар, хугацаа, ба үнэ:
|
Хугацаа |
Сургалт |
Дадлага |
Дадлагын хугацааны сургалт |
Цалин, канад доллар |
Хөтөлбөрийн үнэ, ам.доллар |
|
6 сар |
6 долоо хоног, нийт 240 цаг |
18 долоо хоног |
7 хоног бүр 10 цаг |
Дадлагын хугацаанд цагийн 8-14 |
4100 |
|
12 сар |
12 долоо хоног, нийт 480 цаг |
32 долоо хоног |
7 хоног бүр 10 цаг |
Дадлагын хугацаанд цагийн 8-14 |
7100 |
Оролцогчид тавигдах шаардлага:
- 19 – 35 настай байх,
- Англи хэлний мэдлэг дунд түвшинтэй,
- Аялал жуулчлал, зочид буудлын менежтентийн чиглэлээр суралцаж буй болон тус мэргэжлээр төгссөн оюутан байх,
- Аливаа гэмт хэрэгт холбогдож байгаагүй,
- Идэвхи чармаалттай, биеээ дааж амьдрах чадварыг бүрэн эзэмшсэн,
- Нөхөрсөг найрсаг зан чанартай багаар ажиллах чадвартай байх.
Хөтөлбөрийн давуу тал нь:
- Англи хэлийг төрлөх англи хэлтэй багш нараас суралцах.
- Канадын томоохон хотын нэг болох Ванкуверт англи хэлийг сурч эзэмших.
- Канад дахь нэр бүхий цанын баазын амралтын газарт ажлын гайхалтай туршлага хуримтлуулах.
- Канадад жилийн CAD$8000–аас бага орлогод ямар нэг татвар ноогдуулдаггүй тус цалингаас татвар төлөхгүй.
- Үйлчилгэний салбарт ажиллаэж байсан туршлага шаардахгүй.
- Хөтөлбөрт бүрэн хамрагдсаны дараа оролцогч бүр Гэрчилгээ авна.
- Дадлага хийсэн ажлын байрнаас тодорхойлолт авах боломжтой.
Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс:
- Хөтөлбөрийн үндсэн төлбөр
- Сургалтын төлбөр
- Дадлага хийх ажлын газар
- Элсэлтийн хураамж
- Буухий шуудан, баримт бичиг боловсруулалтын төлбөр
- Банкны гадаад гуйвуулгын шимтгэл
(* Хөтөлбөрийн төлбөрийг тухайн өдрийн ханшаар Монгол төгрөгөөр тооцно)
Хөтөлбөрийн төлбөрт багтаагүй зүйлс:
- Байр, хоол (оролцогч хүсвэл Ивээн тэтгэгч байгууллагаас санал болгож буй айлд байрлах сонголтоос нэмэлт төлбөр төлөн сонгох боломжтой)
- Визний хураамж
- Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр
- Эрүүл мэндийн даатгал
- Онгоцны тийз
- Халаасны мөнгө
- Онгоцны буудлаас тосож авах үйлчилгээ (нэмэлт төлбөр төлөн тус үйлчилгээг авах боломжтой)
Бүртгэлийн үе шат:
1. Оролцогчийн бүртгэл хөтөлбөр эхлэх өдрөөс 12 долоо хоногийн өмнө эхэлнэ. Хөтөлбөрт анх бүртгүүлэхдээ доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хөтөлбөрийн тусгай өргөдлийн маягт бөглөнө,
- CV/ товч намтар (Англи хэл дээр)
- Дадлагад хамрагдах болсон шалтгаан, мэргэжлийн чиглэл, сонирхож буй дадлагын чиглэл, зорилго зэргийг маш тодорхой тусгасан өргөдөл,
- Гадаад пасспортын хуулбар,
- Урд өмнө төгссөн сургалт, дамжааны сертификат болон дипломын хуулбар, англи хэл дээр орчуулсан байх,
- Хүчинтэй эрүүл мэндийн даатгал, (NACEL эрүүл мэнд болон эх орондоо онцгоой нөхцөл байдал д буцах даатгалыг санал болгодог
2. Оролцогч болгон онлайн Англи хэлний үнэлгээг хийлгэсэн байна. Дараа нь 5-10 минутын богино хэмжээний ярилцлагыг Ивээн тэтгэгч утсаар хийх болно. Энэ ярилцлага нь Англи хэлний мэдлэгийг онлайнаар шалгасан үнэлгээг батлах юм.
3. Хөтөлбөрийн бүх бичиг баримт бүрдэн Ивээн тэтгэгч байгууллагаруу илгээгдэн, онлайн Англи хэлний шалгуурт тэнцээд хөтөлбөрт оролцохоор сонгогдсоны дараа Ивээн тэтгэгч байгууллага хөтөлбөрийн гэрээ, урилгыг илгээнэ.
Амьдрах байрны тухай:
- Host family буюу Оролцогч Канад айлд байрлаж болно. Байрлах айл олох үйлчилгээ болон онгоцны буудлаас тосох үйлчилгээ нь 255 CAD$. Айлд барлых үнэ нь 6 долоо хоногт 1134 CAD$ буюу өдөрт 27 CAD$ байна. Тухайн байрлах айл ихэвчлэн хотын төвөөс 30 минутын зайд байрладаг байна. Оролцогчийг эх орноос нь ирэхээс өмнө байрлах айлын тухай урьдчилан мэдэгдэж ингэхдээ оролцогчийн саналыг харгалзан үзнэ. Айлд байрлах үйлчилгээнд:
o Өөрийн тусгай өрөө
o Өдрийн 3 хоол
o Онгоцны будлаас тосох үйлчилгээний үнэ багтсан байна.
- Hostels буюу нийтийн буудалд байрлах нь ойролцоогоор долоо хоногийн 87 CAD$-ын орчим үнэтэй байдаг ба оролцогч нь байрлах дэн буудлыг бие даан хайж олон захиалгаа өөрөө өгнө.
Доорх сайтас байрлах дэн буудлыг хайж олох боломжтой.
Дадлага хийх ажлын байрны тухай:
Хөтөлбөрт оролцогч нь цанын бааз зэрэг аялал жуулчлалын баазуудад ажиллах ба зарим ажил нь улирлын чанартай байдаг боловч ихэнх ажлууд нь жилийн турш хийх боломжтой. Оролцогч нь хийхийг хүсэж байгаа ажлынхаа талаар бага ч гэсэн ойлголттой байх хэрэгтэй:
- Хэрэв та аялал жуулчлал болон харилцааны менежмент чиглэлээр сурдаг эсвэл энэ мэрэгжлээр төгссөн, энэ салбарт ажиллаж байсан туршлагтай ба таны англи хэлний түвшин хангалттай бол танд тохирох ажлын байрны сонголт маш их байна.
- Хэрвээ та тус салбарт ажлын туршилаггүй, харилцааны соёлд хараахан суралцаж амьжаагүй байгаа бол арай доод түвшингийн туслах ажилчин үйлчлэгч гэх мэт ажил хийх болно гэдгийг санах хэрэгтэй.
- Хэрвээ та харилцааны соёл ба хэлнийхээ түвшинг хурдан хугацаанд сайжруулж, эдвэх санаачлагтай байж, юмыг хурдан сурж, юмыг сурах эрмэлзэл ихтэй байх тусмаа ажлын туршилаггүй ч байсан цаашид тушаал ахиж ажиллах боломжтой бөгөөд хэрэв бол ажлын нэг түвшинд ажилласаар л байх болно.
Байрлал:
Дадлага хийх цанын бааз болон аялал жуулчлалын баазууд нь Колумбын бүх хэсгээр болон Алберта хотод байрлана. Дадлага хийх газрын төрлүүд:
- Хадтай ууланд авирах бааз
- Нуур болон рашааны бааз
- Цанын бааз
- Амралтын бааз
- Гольф болон чөлөөт цагаа өнгөрөөх бааз
Оюутнууд дээрх баазуудын төрлөөс өөрсдийн сонирхсон баазыг сонгоно. Бааз сонгох уулзалтын хугацаанд оролцогчид ажиллах боломжтой газруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бөгөөд газар бүрийн давуу тал, боломжуудыг танилцуулах болно. Ивээн тэтгэгч нь ажиллах газрын зөвлөмжийг өгөхдөө дараах зүйлсийг харгалзаж үзнэ:
- Оюутны хувийн зан чанар:
o Тухайн оюутан нь сонгосон газруудад гадаа ажиллах боломжтой, тохирох эсэх,
o Оюутан өөрийн ангийхантай нэг газар ажиллахыг илүүд үзэж байгаа эсэх,
o Хотын төвтэй ойрхон баазыг сонирхож байгаа эсэх,
o Амьдралын өртөгт хир мэдрэмжтэй эсэх.
- Улирал
o Сонгож буй улиралд хаана илүү цалинтай байгааг сонирхож байгаа эсэх.
o Ажил олгогчийн үүрэг даалгаврыг биелүүлж чадах эсэх.
6 сарын хугацаатай тус хөтөлбөрт оролцох жишээ:
Хугацаа: 6 сар
Сургалт: Ванкувер кемпт 6 долоо хоног байрлана. Үүнд:
- Англи хэлний болон соёлын сургалт -180 цаг
- Hospitality буюу зочин угтаж авах тухай тусгай сургалт – 60 цаг
Эхний өдрийн хичээл Даваа гарагийн өглөө 9-15 цагийн хооронд үргэлжилнэ. Оюутнууд хичээлийн дараа ажиллах газрынхаа танилцуулах хөтөлбөрт хамрагдана. Танилцуулах уулзалт 3:15 цагт эхэлж дараах зүйлсийн тухай танилцуулга явагдана. Үүнд:
- Ажиллах газрын тухай товч танилцуулга,
- Оршин суух, Social Insurance Number гэх мэт бичиг баримт авахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх,
- Асуулт хариултын цаг
Баазад байрлах:
- Оройн хэлний сургалт, Hospitality сургалт – 160 цаг. Ажиллах газар ирсэний дараагаар өдрийн ажлын дараа хичээлийн хуваарийн дагуу7 хоногт дунджаар 8-10 цагийн Англи хэлний хичээл үзнэ.
- 18 долоо хоногийн үйлчилгээний цалинтай ажил
Хөтөлбөрийг амжилттай дуусгасан оролцогч нар Гэрчилгээ болон ажлын газраас дадлага хийсэн тухай тодорхойлох гэрчилгээ олгоно.
Канадын визний тухай:
Оюутнууд нь сурахын хажуугаар ажиллах боломжтой С30 ангилалын виз мэдүүлнэ. Ажиллах зөвшөөрөл нь Канад улсын хилээр нэвтрэх үед (Vancouver эсвэл Toronto) сурах зөвшөөрлийн хамт баталгаажна. Виз нь сонгосон ажлаас хамаараад 6-12 сарын хугацаатай олгогддог. Виз мэдүүлэх бичиг баримт хүлээн авах хугацаа нь тухайн виз мэдүүлж буй улсаас хамааран 3-4 долоо хоног байх ба оюутан нь явах хугацаанаасаа өмнө 6 долоо хоногийн өмнө виз мэдүүлнэ.
Санамж: Ажиллах зөвшөөрөл авахад нэмэлт хураамж төлөхгүй.
- 6 сар болон түүнээс дээш хугацааны виз хүсэмжлэх үед Оюутнууд нь эмнэлгийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай.
- Ажлын зөвшөөрөлд Cургалтын байгууллага нь ажил олгогч гэж загдсан байх бөгөөд оюутан нь тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу цалинтай болон цалингүй мэргэжил дэшлүүлэх ажлын байраар хангагдах юм.
- Үүний дараагаар оролцогч нь “Official Letter of Acceptance” (хүлээн авахыг зөвшөөрсөн албан бичиг) , “Letter of support” (энэхүү захидал нь ЭСЯ-нд тухайн оюутныг энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болох дадлага хийх үедээ ажлын зөвшөөрөл шардлагтайг мэдэгдэх зорилготой юм), Сурахыг хүссэн өргөдлийн маягтийг (IMM1294) бөглөх ба бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлэн Канадын ЭСЯ –нд илгээнэ.
Сургалтын хөтөлбөр: хэдий ажиллах боломжийг санал болгож байгаа хэдий ч энэхүү хөтөлбөр нь бүхэлдээ сурах үйл ажиллагааг агуулж байгаа. Хэрэв Канадын хилийн шалган нэвтрүүлэх боомтын ажилтан оролцож буй хөтөлбөрийн тухай оролцогчоос асуусан тохиолдолд “Их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдаж байгаа” гэж хэлэхийг зөвлөдөг. Хэрэв хөтөлбөрийн ажиллах хэсгийн тухай асуувал “энэ нь манай хөтөлбөрийн нэг хэсэг юм” гэж хариулна.
Хэрэв оролцогчийн виз мэдүүлэх өргөдөл Канадын элчин сайдын яамнаас зөвшөөрөгдвөл үүнээс хойш 3-4 долоо хоногийн дараа визээ хүлээн авна.
Виз мэдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Гадаад паспортын хуулбар, мөн эх хувь.
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Визний Анкет /IMM 1294 form, IMM 5476 form/*
- Гэр бүлийн мэдээлэлийн анкет /IMM 5645 form/
- Хөтөлбөрт оролцох хүсэлт гаргасан захиа
- Хөтөлбөрт оролцох хүсэлтийг дэмжсэн 2 ширхэг Recommendation letter буюу хувь хүнийг тодорхойлж бичсэн захидал /Сургуулиас заавал 1 ш захидал/
- Буцаж ирэх баталгаа /гэр бүл, сургууль, ажил, үл хөдлөх хөрөнгө г.м/
- Эмнэлэгийн тодорхойлолт /Англи, Монгол хэл дээр/
- Цагдаагийн газрын тодорхойлолт /Англи, Монгол хэл дээр/
- Сургуулийн тодорхойлолт болон сургуулийн сертификат /Англи, Монгол хэл дээр/
- Банкны баталгаа
- Товч намтар (CV)
- 2.ширхэг 3,5*4,5 см хэмжээтэй цээж зураг /зурагны ард нэр болон төрсөн он, сар, өдрийг бичнэ/
Батлан даагчийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Батлан даагчийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
- Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
- Батлан даагчийн Ажлын газрын тодорхойлолт
*IMM 1294 form: Сурах эрхийн визний анкет
*IMM 5476 form: Байгуулгагаар харицсан визний анкет



























