TRAINEE IN THE USA (MAST)

Хэвлэх PDF

TRAINEE IN THE USA (MAST) 

MAST International Training and Internship Program – гэдэг нь хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр тэр дундаа хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт, цэцэг үржүүлэг, цэцэрлэгжүүлэлт, мал аж ахуй, дарсны аж ахуй зэрэг салбарт суралцдаг төгсөх ангийн оюутнууд, мөн түүнчлэн тухайн салбарт ажиллагсадад зориулсан дадлага хийх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрт оролцогч нь доор дурдсан аль нэг салбарын ферм, аж ахуй дээр цагт 7,35 болон түүнээс дээш  ам.долларын цалинтай ажлыг долоо хоногт 40 хүртэл цагаар хийх боломжтой.

      Хамрах салбар:

  • үхрийн аж ахуй,
  • адууны аж ахуй,
  •  гахайн аж ахуй,
  • хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй,
  • фермерийн аж ахуй, 
  • хүлэмж, цэцэрлэгжүүлэлтийн төв,
  • ландштафт,
  • тусгай мэргэжлийн ажлууд.

Энэхүү хөтөлбөрийг Миннесота мужийн их сургуулийн Хүнсний салбараас хэрэгжүүлдэг бөгөөд АНУ-ын Төрийн Депертаментийн Солилцооны хөтөлбөрүүдэд багтсан тусгай хөтөлбөр юм.

Хөтөлбөр нь дараах үндсэн 2 хувилбартай:

Internship Program – ХАА-н чиглэлээр суралцдаг төгсөх ангийн оюутнууд, эсвэл тухайн мэргэжлээр төгсөөд 1 жил хүрээгүй байгаа залуу боловсон хүчнүүдэд зориулсан дадлагажих хөтөлбөр. Үргэлжлэх хугацаа: 1-12 сар. Хамрагдах нас 18-25.

Trainee Program – ХАА-н чиглэлээр дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн, тус салбарт 5 жил ажилласан туршлагатай хүмүүст зориулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр. Үргэлжлэх хугацаа 3-18 сар. Хамрагдах нас 21-32

Энэхүү хөтөлбөрийн аль ч хувилбарт оролцогч нь аж ахуй, ферм дээр дадлага хийж, ажиллахаас гадна сургалтын төлбөр 1400 ам.долларыг төлсөн тохиолдолд 1 семестр Миннесота мужийн их сургуульд суралцах боломжтой.

Хөтөлбөрийн төлбөрт оролцогчийн ажиллах ажлын байр, визний хураамж, эрүүл мэндийн даатгал, SEVIS хураамж зэрэг багтсан, харин байр, хоолны зардал ороогүй болно. 

MAST International


Хөтөлбөр эхлэх боломжит хугацаа

3, 7, 11 сар

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

3-18 сар

Нийт төлбөр

2,600,000 төгрөг

Эхний төлбөр

1,300,000 төгрөг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Цагт 7,35 ам.доллар

Эрүүл мэндийн даатгал хөтөлбөрийн төлбөрт багтсан эсэх

тийм

Онгоцны тийзийн төлбөр хөтөлбөрийн төлбөрт багтсан эсэх

үгүй

Байр, хоолны зардал төлбөрт багтсан эсэх

үгүй

Ажлын байр олох төлбөр багтсан эсэх

тийм

Насны хязгаар

18-32

Гадаад хэлний мэдлэг

Англи

Хөтөлбөрийн бүртгэл дуусах хугацаа

3 сарын өмнө