Latest Message: 2 days, 16 hours ago
  • zahir : «link»
  • Heiserusy : So, you cannot imagine pearl jewellery like a pearl bracelet for a groom. More importantly, which colors are in and which ones are out? Good-looking layout: The half a mo most important feature that puts My Asian Mode before of other websites is that it is one such website that has barest enticing layout that compels people to get attracted by it. Why do we include to set back and revisit a decade that we with pleasure liberal behindv coach zip clutch, burberry tote bag sale, coach hobo nordst
  • soombubseds : It won\'t come off overnight. Satisfied with the acquiring of the further furnishings, the commander of the Bope, colonel Pablo Enrique Moraes, commemorate. You stress to pee over and above them with a gauzy toothed comb, and there will be times when you\'ll twig that you were charged throughout procedures that didn\'t actually infer place. Why do we from to go ruin and revisit a decade that we gladly liberal behindv buy clomid paypal without a prescription, buy tadalafil american express, bes
  • software aku : «link» thank
  • unsottosy : And upon closer inquiry of the account snapshot posted on their instal, it trades lovely regularly. Females love to deepen the craze or jewelry pieces such as watch. Thirdly, this timepiece is equipped with a essential day/night indication which acts as local reference as a replacement for the gypsy as agreeably as an sole day/night indication for each time locality on the city disc. The rout more to encounter construct trends is to ignore what people are wearing and obtain what you fantasize y
  • dhika : «link» Notebook tiois
  • dhika : akuntasi «link»
  • dhika : hello «link»
  • guest_5785 : hi «link»
  • MapDeasetati : Eid Ul Fitr or Muslim Eid in Arabic, the most respected festivals of Muslims, means Festivity. Some stores might bluff you of their major offers and promotions, this are unimaginative problems you may come into conflict with as a customer. Fossil Watches - they take loads of watches that on convenience your image. The defeat habit to on fashion trends is to ignore what people are wearing and believe what you imagine you hope for; roger dubuis chronograph wg, blancpain watch accessories, corum
Архив


Au pair in France

Хэвлэх PDF

Au pair in France

Франц улсад хүүхэд асрагчаар байх нь танд хэлний мэдлэгээ дээшлүүлж Францаар чөлөөтэй харилцах боломжийг юуны түрүүнд олгоно.Та тухайн улсын соёлтой танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, насан туршийн мартагдашгүй дурсамжийг бий болгох болно.

Зочин айлдаа урт хугацаагаар амьдрах бол тухайн айл эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулна. Харин замын ирж, буцах замын зардлыг Оролцогч өөрөө хариуцах бөгөөд богино хугацааны хөтөлбөрт хамрагдах бол буцах тийзийг заавал хамт худалдан авах хэрэгтэй. Оролцогчид хөтөлбөрт хамрагдах хугацаанд хэлний сургуульд сурах боломж бүрэн нээлттэй байдаг ба сургалтын зардлыг гагцхүү өөрөө хариуцана гэдгийг анхаараарай!

Жирийн нэг Франц гэр бүлийн хувьд эцэг, эх нь өглөө 8 цагаас орой 18-19 цаг хүртэл ажилладаг ба хүүхдүүдээ асрах, гэрийн ажил хийх цаг зав тун хомс байдаг юм. Зарим ажил амралтын өдрүүдээр ч ажиллахыг шаардах тохиолдол элбэг байна. Тиймээс Франц гэр бүлийн хувьд олон улсын Au Pair удаан хугацаагаар гэртээ хүүхдүүдийнхээ сайн найз, гэр бүлийн том эгчийн үүргээр гэртээ амьдруулах маш их сонирхолтой байдаг. Оролцогчийг тусгай өрөө, хоолоор бүрэн хангана.  Долоо хоног бүр халаасны мөнгө болох долоо хоногт 30 цаг ажилладаг бол 80 евро, 35 цаг бол 100 еврог Оролцогчид төлөхөөс гадна долоо хоногт нэг бүтэн болон хагас өдрийн амралт эдлүүлнэ. Мөн 6 сарын дараа 1 долоо хоногийн цалинтай амралтыг Оролцогч авах эрхтэй байдаг.

Харин оролцогч зочин айлынхаа гэрийн утсаар гадаад дуудлага хийх, утасны дугаарыг танихгүй хүнд өгөх, гэр бүлийн машиныг хэрэглэх үедээ заавал зөвшөөрөл авч байх хэрэгтэй.

Насанд хүрсэн хүн шиг байж, хариуцлагатайгаар биеэ авч явбал Оролцогчид ямар ч асуудал тулгарахгүй байх болно.

Яагаад Франц улс гэж?

  • Франц хэл бол олон улсын хэл бөгөөд Квебекээс Африк, Вьетнам хүртэл олон оронд хэрэглэгддэг, бизнесийн салбараас урлаг соёлын салбарт ч мөн хэрэглэгдэнэ
  • Франц хэл бол Олимпийн тоглолт болон НҮБ-ын албан ёсны хэлний нэг билээ.
  • Францаар ярьж сурах нь таны ирээдүйд тус нэмэр болох болно.
  • Франц улс бол амьдралын чанар сайтай, маш сайхан хоолтой орон юм.
  • Франц орон Европын төв хэсэгт оршдог тул Европын орнуудаар аялах өргөн боломжтой.

Хөтөлбөрийн эхлэх боломжит хугацаа

Жилийн турш

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

4-18 сар 

Хөтөлбөрийн төлбөр

750 т.н. 

Төлбөрийн эхний хэсэг

750 т.н. 

Тэтгэлэгийн хэмжээ

1 сард 300-400

Хөтөлбөрийн үнэнд эрүүл мэндийн даатгал орсон/ороогүй

+

Хөтөлбөрийн үнэнд онгоцны тийз орсон/ороогүй

-

Хөтөлбөрийн үнэнд байр, хоолны мөнгө орсон/ороогүй

+

Ажлын байр хайх төлбөр орсон/ороогүй

+

Оролцогчдын нас

18 – 27 нас

Гадаад хэлний мэдлэг

Франц хэл

Au pair Франц хөтөлбөрт оролцогч нь оюутан, шинэхэн төгсөгчид, болон одоогийн байдлаар ажил эрхэлдэг хүмүүс байж болно. Мөн зөвхөн эмэгтэй хүүхэд Оролцогчийг хүлээн авна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  •  Өргөдлийн маягт
  •  Паспортын хэмжээтэй 3% цээж зураг
  •  Хүүхэд асарч байсан тухай тодорхойлолт – 2 ширхэг
  •  Зан байдлын тодорхойлолт – 1-2 ширхэг
  •  Dear family захидал /гараар бичсэн байх/
  •  Зургийн цомог
  •  Дунд сургуулийн гэрчилгээний хуулбар / хэрэв оролцогч нь оюутан болон дээд сургуулиа төгссөн бол сургуулийн тодорхойлолт буюу дипломны хуулбарыг хавсаргах хэрэгтэй/
  • Эмнэлгийн тодорхойлолт
  •  Цагдаагийн тодорхойлолт
  •  Паспортын хуулбар
  •  Төрсний гэрчилгээ
  •  Жолооны үнэмлэхний хуулбар /заавал биш гэхдээ давуу тал болно/
  •  Тухайн хэлийг судалсан тухай гэрчилгээ /их сургууль болон хэлний курсээс авсан байх/

Виз: Оролцогч нь урт хугацааны виз мэдүүлэх бөгөөд виз олгогдох хугацаа нь хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэлх хугацаатай үргэлжилж болно.

Виз мэдүүлэхдээ дараах бичиг баримтыг дарааллын дагуу 2 хувь /эх хувь, хуулбар хувь/ хавсарган Монгол улс дахь БНФУ-ын ЭСЯ-нд аваачиж өгнө.

  • Паспорт /Эх хувь+Хуулбар/:

- Мэдүүлж буй визний дуусах өдрөөс хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх,

- Хамгийн багадаа 2 чөлөөтэй хуудастай байх,

- Паспорт олгосон өдрөөс хойш 10 жил өнгөрөөгүй байх.

  • Бүрэн гүйцэд бөглөсөн урт хугацааны визний мэдүүлгийн маягт - 2 ш
  • Шаардлага хангасан 35ммХ45мм-ийн хэмжээтэй 1% цээж зураг
  • Төрсний гэрчилгээ /Эх хувь+Хуулбар/
  • Хамгийн дээд түвшний диплом, диплом аваагүй байгаа бол их дээд сургуульд суралцаж байгаа тухай тодорхойлолт /Эх хувь+Хуулбар/
  • Монгол-Францын төвд франц хэлний түвшин тогтоолгосон шалгалтын маягт /Эх хувь+Хуулбар/
  • Товч намтар /CV/ - /Эх хувь+Хуулбар/ :
  • Франц улсад хөтөлбөрт оролцох, зорчих болсон шалтгааныг маш тодорхой тусгасан өргөдөл /Эх хувь+Хуулбар/
  • Санхүүгийн баталгаа /Эх хувь+ Хуулбар/
  • Сургуулийн бүртгэл /Эх хувь+Хуулбар/:

- Долоо хоногт дор хаяж 10 цаг франц хэлний хичээл үзэх хөтөлбөр бүхий хэлний сургуульд бүртгүүлсэн бүртгэл

Анхааруулга: Гадаад хэл дээрх бүх баримт бичгийг франц хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байна.