Latest Message: 2 days, 16 hours ago
  • zahir : «link»
  • Heiserusy : So, you cannot imagine pearl jewellery like a pearl bracelet for a groom. More importantly, which colors are in and which ones are out? Good-looking layout: The half a mo most important feature that puts My Asian Mode before of other websites is that it is one such website that has barest enticing layout that compels people to get attracted by it. Why do we include to set back and revisit a decade that we with pleasure liberal behindv coach zip clutch, burberry tote bag sale, coach hobo nordst
  • soombubseds : It won\'t come off overnight. Satisfied with the acquiring of the further furnishings, the commander of the Bope, colonel Pablo Enrique Moraes, commemorate. You stress to pee over and above them with a gauzy toothed comb, and there will be times when you\'ll twig that you were charged throughout procedures that didn\'t actually infer place. Why do we from to go ruin and revisit a decade that we gladly liberal behindv buy clomid paypal without a prescription, buy tadalafil american express, bes
  • software aku : «link» thank
  • unsottosy : And upon closer inquiry of the account snapshot posted on their instal, it trades lovely regularly. Females love to deepen the craze or jewelry pieces such as watch. Thirdly, this timepiece is equipped with a essential day/night indication which acts as local reference as a replacement for the gypsy as agreeably as an sole day/night indication for each time locality on the city disc. The rout more to encounter construct trends is to ignore what people are wearing and obtain what you fantasize y
  • dhika : «link» Notebook tiois
  • dhika : akuntasi «link»
  • dhika : hello «link»
  • guest_5785 : hi «link»
  • MapDeasetati : Eid Ul Fitr or Muslim Eid in Arabic, the most respected festivals of Muslims, means Festivity. Some stores might bluff you of their major offers and promotions, this are unimaginative problems you may come into conflict with as a customer. Fossil Watches - they take loads of watches that on convenience your image. The defeat habit to on fashion trends is to ignore what people are wearing and believe what you imagine you hope for; roger dubuis chronograph wg, blancpain watch accessories, corum
Архив


Au Pair in Germany

Хэвлэх PDF

Au Pair in Germany 

Герман улсад хүүхэд асрах хөтөлбөрт хамрагдах нь:

  • Герман хэлний мэдлэгээ дээшлүүлэх,
  • Гадаад улсад амьдрах туршлага хуримтлуулах,
  • Цаашдын боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхэд өөрийгөө бэлдэх,
  • Герман маягийн амьдралын хэв маяг болон Герман орны талаар мэдэж авах,
  • Өөрийгөө хөгжүүлэх, илүү биеэ даасан хувь хүн болоход суралцах,
  • Шинэ найз нөхөдтэй болох, хүрээгээ тэлэх зэрэг боломжийг олгож байгаа юм.

Та ямар үүрэг хүлээх вэ?

  1. Юуны өмнө та хүүхэд асран халамжлах үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдүүдтэй сонирхолтой бөгөөд бүтээлч байдлаар цагийг хамт өнгөрөөх, тэдэнд ном уншиж өгөх, салхинд гаргах, унтуулах, живхийг нь солих, хүүхдүүдэд хоол бэлтгэх, цэцэрлэгт нь хүргэж өгөх г.м. Мөн хүүхдийн наснаас хамаарч үүрэг тань өөрчлөгдөх болно.
  2. Гэрийн ойр зуурын ажилд туслах. Та зочин айлынхаа ялангуяа хүүхдүүдийн өрөөг цэвэр цэмцгэр байлгахад чухал үүрэгтэй. Үүнд: тоос соруулах, хүүхдүүдийн өрөөг эмхэлж цэгцлэх, дэлгүүр гарах, аяга таваг угаах, угаалгын машин ажиллуулах, индүүдлэг хийх г.м байна.

Оролцогч өдөрт 30 цаг ажиллах бөгөөд таны зочин гэр бүл долоо хоногийн хувиарийг таньтай хамт сууж гаргах болно.

Оролцогч доорх хангамжийг тухайн айлаас авна. Үүнд:

  • Хоол, байраар хангагдана.
  • Сар бүр 260€-ийн халаасны мөнгө авна.
  • Эрүүл мэнд-осол-хариуцлагын даатгалд хамрагдана.
  • Орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчих сар бүрийн тасалбар буюу гэр бүлийн машиныг хэрэглэх боломж.
  • Долоо хоногт 1-2 өдөр, жилд 4 долоо хоногийн амралт.
  • Хэлний сургалтанд хамрагдах боломж /төлбөрөө өөрөө төлөх/
  • Хойд/Өмнөд Америк, Австрали/Далайн орнууд, Африкийн орнуудаас ирсэн оролцогчид сар бүр 25€-ийн нэмэлт мөнгө замын зардалдаа бодуулан авна.

Хөтөлбөрийн эхлэх боломжит хугацаа

Жилийн турш

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

10-12 сар 

Хөтөлбөрийн төлбөр

750 т.н. 

Төлбөрийн эхний хэсэг

750 т.н.

Тэтгэлэгийн хэмжээ

1 сард 260

Хөтөлбөрийн үнэнд эрүүл мэндийн даатгал орсон/ороогүй

+

Хөтөлбөрийн үнэнд онгоцны тийз орсон/ороогүй

-

Хөтөлбөрийн үнэнд байр, хоолны мөнгө орсон/ороогүй

+

Ажлын байр хайх төлбөр орсон/ороогүй

+

Оролцогчдын нас

18 – 24 нас

Гадаад хэлний мэдлэг

Герман хэл

Au pair Герман хөтөлбөрт оролцогч нь Герман хэлний мэдлэгтэй /А1/, хүүхэд асарч байсан туршлагатай байна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1.  Паспортын хэмжээтэй 2% зураг
  2. Өргөдлийн маягт
  3.  Хүүхэд асарч байсан тухай тодорхойлолт 2 ширхэг /гэр бүл, хамаатнаас бусад/
  4.  Гэр бүлийн харилцаагүй хүнээс зан байдлын тодорхойлолт
  5.  Цагдаагийн тодорхойлолт /заавал биш/
  6.  Dear family захидал
  7.  Зургийн цомог
  8.  Сургуулийн гэрчилгээний хуулбар дүнгийн хамт
  9.  Жолооны үнэмлэх /заавал биш/
  10.  Эрүүл мэндийн тухай мэдээлэл
  11.  Эмнэлгийн тодорхойлолт
  12.  Паспортын хуулбар

Виз: Оролцогч нь урт хугацааны виз мэдүүлэх бөгөөд виз олгогдох хугацаа хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилж болно.

Хүүхэд асрагчаар явах хүн герман хэлний анхан шатны мэдлэгтэй /А1/ байх ёстой. Визний мэдүүлгийг хүлээн авсны дараа герман хэлний мэдлэгийг шалгана. Хүүхэд асрагч нь хөтөлбөр эхлэх үед 18 нас хүрсэн байх бөгөөд визийн мэдүүлгээ өгөх өдөр 25 нас хэтрээгүй байх ёстой.

Дараах бичиг баримтыг Монгол улс дахь ХБНГУ-ын ЭСЯ-нд өөрийн биеэр аваачиж өгнө. Үүнд:

  • Оршин суух зөвшөөрөл хүсч герман хэл дээр бүрэн гүйцэд бөглөсөн 2 хувь удаан хугацааны виз мэдүүлэх маягт
  • Биометрийн шаардлага хангасан 35х45мм-ийн харьцаатай 2% цээж зураг
  • Хүчинтэй гадаад паспорт 2 хувь хуулбарын хамт
  • Хүлээн авах гэр бүлийн урилга, хүүхэд асрагчаар ажиллах гэрээ, тус бүр эх хувиараа, мөн 2 хувь хуулбарын хамт