Latest Message: 2 days, 16 hours ago
  • zahir : «link»
  • Heiserusy : So, you cannot imagine pearl jewellery like a pearl bracelet for a groom. More importantly, which colors are in and which ones are out? Good-looking layout: The half a mo most important feature that puts My Asian Mode before of other websites is that it is one such website that has barest enticing layout that compels people to get attracted by it. Why do we include to set back and revisit a decade that we with pleasure liberal behindv coach zip clutch, burberry tote bag sale, coach hobo nordst
  • soombubseds : It won\'t come off overnight. Satisfied with the acquiring of the further furnishings, the commander of the Bope, colonel Pablo Enrique Moraes, commemorate. You stress to pee over and above them with a gauzy toothed comb, and there will be times when you\'ll twig that you were charged throughout procedures that didn\'t actually infer place. Why do we from to go ruin and revisit a decade that we gladly liberal behindv buy clomid paypal without a prescription, buy tadalafil american express, bes
  • software aku : «link» thank
  • unsottosy : And upon closer inquiry of the account snapshot posted on their instal, it trades lovely regularly. Females love to deepen the craze or jewelry pieces such as watch. Thirdly, this timepiece is equipped with a essential day/night indication which acts as local reference as a replacement for the gypsy as agreeably as an sole day/night indication for each time locality on the city disc. The rout more to encounter construct trends is to ignore what people are wearing and obtain what you fantasize y
  • dhika : «link» Notebook tiois
  • dhika : akuntasi «link»
  • dhika : hello «link»
  • guest_5785 : hi «link»
  • MapDeasetati : Eid Ul Fitr or Muslim Eid in Arabic, the most respected festivals of Muslims, means Festivity. Some stores might bluff you of their major offers and promotions, this are unimaginative problems you may come into conflict with as a customer. Fossil Watches - they take loads of watches that on convenience your image. The defeat habit to on fashion trends is to ignore what people are wearing and believe what you imagine you hope for; roger dubuis chronograph wg, blancpain watch accessories, corum
Архив


Au Pair in the Netherlands

Хэвлэх PDF

Au Pair in the Netherlands

Нидерландийн вант улсад хүүхэд асрах хөтөлбөр нь бүтэн жилийн турш бүртгэх боломжтой. Оролцогчид хэлний курсын төлбөр болон эрүүл мэндийн даатгалыг үнэгүй олгоно. Халаасны мөнгө нь ойролцоогоор сард 300-340 € байна. Долоо хоногт хамгийн ихдээ 30 цаг ажиллаж, долоо хоногийн 2 өдөр бүтэн, сард 1 амралтын өдөр бүтэн амрах эрхтэй. Мөн хөтөлбөрийн төгсгөлд 14 хоногийн цалинтай амралт эдэлнэ.

Хөтөлбөрийн оролцогчийн гол үүрэг нь мэдээж зочин айлын хүүхдүүдэд анхаарал халамж тавьж, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх билээ. Цагийн хувиарийг зочин айл таньтай зөвшилцсөний үндсэн дээр гаргах бөгөөд хүүхдүүдэд өглөө, өдрийн хоол бэлтгэх, өгөх, хувцаслах, сургуульд нь хүргэж өгөх, сургуулиас авах, гэрийн даалгавраа хийхэд нь туслах үүрэг гүйцэтгэнэ. Мөн зочин айлдаа тоос соруулах, хүүхдүүдийн хувцас угааж индүүдэх гэх мэт ойр зуурын гэрийн ажил хийхэд нь туслалцаа үзүүлэх хэрэгтэй.

Европын бус орнуудаас ирсэн оролцогчдод зочин айл 500€-ийн замын зардлын туслалцаа үзүүлнэ. Мөн жилд нэг удаа 240€-г түүний хэлний боловсролд зориулан зарцуулах ёстой.

Хөтөлбөрийн эхлэх боломжит хугацаа

Жилийн турш

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

12 сар 

Хөтөлбөрийн төлбөр

750 т.н.

Төлбөрийн эхний хэсэг

750 т.н.

Тэтгэлэгийн хэмжээ

1 сард 300

Хөтөлбөрийн үнэнд эрүүл мэндийн даатгал орсон/ороогүй

+

Хөтөлбөрийн үнэнд онгоцны тийз орсон/ороогүй

+

Хөтөлбөрийн үнэнд байр, хоолны мөнгө орсон/ороогүй

+

Ажлын байр хайх төлбөр орсон/ороогүй

+

Оролцогчдын нас

18 – 26 нас

Гадаад хэлний мэдлэг

Англи хэл

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  •  Өргөдлийн маягт паспортын хэмжээтэй зургийн хамт
  •  Dear Family захидал
  •  Хүүхэд асарч байсан тухай тодорхойлолт 2 ширхэг /хамаатан, гэр бүлээс бусад/
  •  Зан байдлын тодорхойлолт – 1 ширхэг
  •  Дунд сургуулийн гэрчилгээ орчуулгын хамт
  •  Хамгийн багадаа 3 зураг бүхий 6 сарын дотор хүүхдүүдтэй авахуулсан зургийн цомог
  •  3 сарын дотор хийлгэсэн эрүүл мэндийн тодорхойлолт
  •  Цагдаагийн тодорхойлолт
  •  Жолооны үнэмлэхний хуулбар /заавал байх ёстой биш боловч давуу тал болно/

Нэмэлт бичиг баримт:

  •  Товч намтар /маягтын дагуу/
  •  Ярилцлагын маягт /маягтын дагуу/
  •  Паспортын хуулбар /бүх хуудас/

Виз: Оролцогч нь MVV буюу урт хугацааны виз мэдүүлэх бөгөөд виз олгогдох хугацаа хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаанд үргэлжилж болно.

МVV буюу урт хугацааны виз нь Недерланд улсад 90-ээс дээш хоног байх гадаадын иргэдийн заавал авах ёстой виз юм. Уг визийг хүсэхдээ өөрийн улсад суугаа Голландын ЭСЯ эсвэл Консулын төлөөлөгчийн газарт хандах хэрэгтэй. MVV визийг авахад хоёр боломжит үе шат байдаг.

 Недерландад: бичгээр хүсэх үе шат:

 

  1. Зочин айл Недерландын Хууль зүйн яаманд оролцогчийг урих хүсэлтээ бичгээр илэрхийлнэ.
  2. Хэрэв ХЗЯ татгалзсан хариу өгвөл дахин хүсэлт гаргах боломжгүй бөгөөд ХЗЯ гаргасан шийдвэрээ тайлбарлахгүй.
  3. Зөвхөн ХЗЯ зөвшөөрсөн хариу өгч, MVV визний төлбөрийг төлсөн тохиолдолд виз хүсэгч нь Голландын ЭСЯ/КТГ-т визээ хүсч өргөдлөө өгнө.
  4. Өргөдлийн материал бүрэн, өөр бусад тодруулга байхгүй бол MVV виз олгогдоно.

ЭСЯ/КТГ-т: MVV виз хүсэх өргөдөл гаргах үе шат

 

  1. Өргөдөл гаргагч ЭСЯ/КТГ-т виз хүссэн өргөдлөө гаргаж өгнө. Үүнийг ЭСЯ/КТГ Хууль зүйн яам руу илгээнэ.
  2. ХЗЯ зочин айлаас өргөдөл гаргачтай холбоотой нэмэлт мэдээллийн талаар асууж төлбөрийг төлүүлнэ. Өргөдлийн материал бүрэн гүйцэд бөгөөд төлбөр төлөгдсөн нөхцөлд ХЗЯ шийдвэрээ гаргаж ЭСЯ/КТГ-т шуудангаар мэдэгдэнэ.
  3. ЭСЯ/КТГ өргөдөл гаргачид шийдвэрийн талаар мэдээлнэ. MVV визээ авах буюу албан ёсоор татгалзсан хариуг өгөх хугацааг товлох бөгөөд татгалзсан хариу авсан тохиолдолд дахин мэдүүлэх боломжтой.

Недерландын вант улсын ЭСЯ Монгол улсад байдаггүй тул Монгол улсаас виз мэдүүлэгч нь БНХАУ-ын Бээжин хот дахь тус улсын ЭСЯ-нд хандана.