Nanny in Canada

Хэвлэх PDF

Nanny in Canada

Nanny in Canada хөтөлбөрт оролцогч нь Канад улсруу зорчихоос өмнө 2 жил машин барьсан туршлагатай байх шаардлагатай. Ихэнх тохиолдолд Англи хэлний зохих мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай боловч зарим айлууд Франц хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Мөн 1 жил хүүхэд асарсан /эсвэл хүүхэдтэй ажилласан/ болон хүүхэд асрах сургалтанд хамрагдсан байх шаардлагатай.

Хөтөлбөр 6,9,12 сарын хугацаатай үргэлжлэх боломжтой юм. Оролцогч хүүхэд асрах, гэрийн ойр зуурын ажилд туслах, индүүдлэг хийх, хоол хийхэд туслах зэрэг үүрэгтэй байна. Цалингийн хувьд 1 сард 880 орчим канад доллар авна.

Хөтөлбөрийн эхлэх боломжит хугацаа

Жилийн турш

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

12 сар 

Хөтөлбөрийн төлбөр

2200 т.н.

Төлбөрийн эхний хэсэг

1100 т.н.

Тэтгэлэгийн хэмжээ

1 сард 880 CAD

Хөтөлбөрийн үнэнд эрүүл мэндийн даатгал орсон/ороогүй

+

Хөтөлбөрийн үнэнд онгоцны тийз орсон/ороогүй

+

Хөтөлбөрийн үнэнд байр, хоолны мөнгө орсон/ороогүй

+

Ажлын байр хайх төлбөр орсон/ороогүй

+

Оролцогчдын нас

22-35 нас

Гадаад хэлний мэдлэг

Англи/Франц хэл

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  Өргөдлийн маягт /application form/

  Хүүхэдтэй хамт авахуулсан сүүлийн үеийн зураг

Паспортны хэмжээтэй 2 % зураг

2 болон түүнээс дээш хүүхэд асарсан болон гэрийн үйлчлэгч хийж байсан тухай өмнөх ажил олгогчоос авсан тодорхойлолт /сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн багадаа 1 жил ийм төрлийн ажил хийсэн байх хэрэгтэй бөгөөд ажилласан хугацаа он сарыг тодорхой бичих/ ЭСВЭЛ хамгийн багадаа 6 сарын хугацаатай бүтэн цагаар багш, сувилагч гэх мэт сургалтанд суусан тухай гэрчилгээ

Dear family” захидал

Жолооны үнэмлэхний хуулбар

Сургуулийн гэрчилгээний хуулбар

Пасспортын хуулбар

Виз: Оролцогч нь “ажиллах зөвшөөрөл” визийг мэдүүлэх ба виз олгогдох хугацаа 3-4 сар үргэлжилнэ.

Монгол улс дахь Канадын ЭСЯ-ны Төлөөлөгчийн газарт виз мэдүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  • Канад дахь ажил олгогч болон өргөдөл гаргагчийн гарын үсэг зурсан гэрээ
  • Таны өмнөх болон одоогийн ажил олгогчийн тодорхойлох захидал
  • Канадад ажиллах гэж буй чиглэлийн дагуу хамгийн багадаа долоо хоногт 25 цагаар 6 сарын турш өдрийн ангид сурсныг батлах бичиг баримт ЭСВЭЛ өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг жил бүтэн, цалинтай ажиллаж байсан тухай тодорхойлолт
  • Гэрлэлт, салалт, төрсний гэрчилгээ
  • Англи эсвэл Франц хэлний шалгалтын гэрчилгээ
  • Канад дахь ажил олгогчийн тань бүтэн цагийн хүүхэд асрагч авч ажиллуулах санхүүгийн чадавхийн тодорхойлолт. Энэ нь тухайн гэр бүлийн сүүлийн 2 жилийн орлогын тухай мэдээлэл гэсэн үг юм. Үүнийг Канадын Хөрөнгө орлогын мэдүүлгийн агентлаг гэх мэт гуравдагч, биеэ даасан, хангалттай баталгаа болж чадахуйц байгууллагаар гаргуулан ЭСЯ-ны факс руу шууд явуулах боломжтой. Таныг урьж ажиллуулах гэж буй ажил олгогч өргөдөл гаргачийн хавтасны дугаарыг /file number/ хүлээн авах хүртэл эдгээр баримт бичгийг илгээх шаардлагагүй.
  • Таныг урьж буй ажил олгогчоос ирж байгаа бүх баримт бичгэн дээр таны нэр, төрсөн огноо, хавтасны дугаар байх ёстой бөгөөд ингэснээр тэдгээр баримтыг таны өргөдлийн материалын нэг хэсэг гэж авч үзнэ.