Community Colleges

Community Colleges

  • Элсэлтэнд TOEFL, SAT, ACT зэрэг албан ёсны шалгалтын оноо шаарддагүй, 
  • АНУ-ын Их сургуулиуд руу шилжин суралцахад хялбар, 
  • Оюутны хотхон бүрт түргэвчилсэн Англи хэлний сургалттай,  
  • Зочин айл, оюутны байр болон өөрсдөө байр хайн амьдрах өргөн сонголтой, 
  • Хямд үнэ (Их сургуульд сурах эхний хоёр жилийн төлбөрөөс 25-50% бага),
  • Хүссэн газартаа аюулгүй, амар амгалан сурч амьдрах орчин

Аливаа Коммунити Коллежууд TOEFL-ын оноог шаарддаггүй, харин шинээр элсэн орж буй олон улсын оюутнуудад үүнийг орлож чадах шалгалтуудыг (элсэн орсоны дараа Англи хэлний ESL, Математикийн SAT) өгөхийг шаарддаг. Оюутнууд жилийн аль ч улирлаас элсэн орж болох ба элсэн орсноос хойш өдрийн, бүтэн цагийн оюутан болж суралцана. Олон улсын оюутнууд F-1 буюу оюутны визний зарчмаар нэг улиралд хамгийн багадаа 12 кредит цуглуулан суралцана. Хэрэв оюутан Англи хэлний шалгалтанд тэнцээгүй тохиолдолд түргэвчилсэн Англи хэлний ангид шилжин сурах ба дараагийн улиралд Англи хэлний шалгалтыг дахин өгнө. Оюутан нь ажиллах эрхийн зөвшөөрөл цагаачлалын албанаас авалгүйгээр долоо хоногт 20 цаг оюутны хотхон дээр ажиллах эрхтэй байдаг бол ажиллах эрхээ авсан хойно оюутны хотхоноос гадуур ажиллах эрхтэй болдог. Хоёр жилийн сургалтаа дүүргээд өөрийн суралцсан мэргэжлийн салбарт Мэрэгжлийн дадлага 1 жил хийх эсвэл шууд Их сургуульд шилжин 2 жил үргэлжлүүлэн суралцах боломжтой. Харин Их сургуульд шилжсэнээс хойш 2 жилийн дараа дахин Мэргэжлийн дадлага 1 жил хүртэл хугацаанд хийн ажиллах боломжтой юм.

Вест Хиллс Коллежоос бусад коллеж оюутнуудад өргөн сонголт бүхий амьдрах байрыг санал болгож байна. Үүнд: Зочин айлд байрлах, бие даан байр хайх болон оюутны байр зэрэг багтана. Харин Вест Хиллс Коллежийн оюутнууд нь эхний жилд оюутны байранд заавал байрлаж дараагийн жилээс өөрсдийн хүсэлтээр бие даан байр хайх эсвэл оюутны байрандаа үргэлжлүүлэн амьдарна.

Бүх Коммунити коллежууд онгоцны буудлаас оюутныг үнэгүй тосч авах үйлчилгээ үзүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  • Сургуулийн Анкет,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь эсвэл батлагажуулсан хуулбар, мөн дунд сургууль төгссөн тухай тодорхойлолт. /Англи хэл дээр орчуулагдсан байх/
  • Төлбөрийн чадварыг илэрхийлсэн банкны торхойлолт. Энэ нь тухайн оюутныг сургалтын төлбөр, амьдарлын өртөг, хувийн зардал болон бүтэн жилийн даатгал зэргийг төлөх боломжтой гэдгийг баталсан мөнгөн хөрөнгийн тодорхойлолт ба хамгийн багадаа ойролцоогоор 16,500 ам.доллартай тэнцэхүйц дүнтэй байх.
  • “letter of support” буюу оюутныг санхүүгийн талаас бүрэн хариуцаж буй эцэг, эх, ах, эгч, асран хамгаалагчийн аль нэгний бичсэн дэмжлэг захиа. Тус захиа нь Англи хэл дээр бичигдсэн байх ба нотариатаар батлагаажсан байх шаардлагатай. Хэрэв оюутан өөрийн зардлыг бүрэн хаируцаж байгаа тохиолдолд уг захидал хэрэг болохгүй.

  • Гадаад паспортын хуулбар
Гарчгаар шүүх      Үзүүлэх #  
# Мэдээллийн гарчиг Зохиогч Үзсэн
1 West Hills Administrator 1425
2 Central Florida Administrator 1307
3 Skagit Valley Administrator 1507
4 Moraine Valley Administrator 1538
5 Delaware County Administrator 2205