Delaware County

Хэвлэх PDF

388206_10150457966107893_155098922892_8764189_1645631999_nDelaware County Community College

Тус коллеж нь нөхөрсөг, аюулгүй орчин бүрдсэн үзэсгэлэнт 123 акр талбай бүхий оюутны хотхонтой ба оюутан тус бүртэй тулж ажилладаг чадварлаг боловсон хүчин, багш, хамт олонтой юм. Мөн тус коллеж нь оюутны хотхондоо state-of-art technology–г санал болгодог. Уян хатан, түргэвчилсэн хичээлийн хуваарь, TV болон цахим сургалт, олон төрлийн клуб, спортын арга хэмжээнүүдийг оюутнуудад санал болгодог. Оюутны хотхон нь АНУ-д хэмжээгээрээ 6-р байранд ордог ба Филаделфиа мужийн захад байрлана. Филаделфиа муж нь түүхт газар, олон төрлийн соёлын болон спортын үйл ажиллагаа, концерт, музей, дэлгүүр гэх мэт үзэж харах зүйл ихтэй газар юм. Филаделфиагийн олон улсын онгоцны буудал нь оюутны хотхоноос 15 км зайд байрладаг.

Намрын улирлын бүртгэлийн эцсийн хугацаа 6-р сарын 15, хаврын улирлын бүтгэлийн эцсийн хугацаа 11-р сарын 15.

Сургалтын төлбөр болон бусад зардал:

  • 12 кредит - 4344 ам.доллар (1 кредит 362 ам.доллар)
  • Элсэлтийн хураамж - 25 ам.доллар (ямар ч тохиолдолд буцаан олгогдохгүй) 
  • SEVIS хураамж - 200 ам.доллар 

Нэг улиралд нийт - 4569 ам.доллар

§ Нэг жилийн ном, сурах бичиг, өдрийн хоол болон унааны зардал зэрэг өдөр тутмын хэрэглээнд хамгийн багадаа 3000 ам.доллартай байх шаардлагатай.

§ Эрүүл мэндийн даатгал жилд - 800 ам.доллар.

§ Байрны урьдчилгаа – 600 ам.доллар (Оюутан зочин айлд байрлах хугацаанд ямар нэг хохирол учруулаагүй тохиолдолд гэрээг сунгаж байрны урьдчилгаа төлбөрийг буцаан олгоно). Байрны сонголтууд:

- Зочин айлд байрлахад сарын 600 ам.доллар – оюутан өөрийн гэсэн өрөөтэй, өдрийн 2 удаа хоол үнийн дүнд багтана.

Бие дааж байр хайхын тулд оюутан Коллежд хүрэлцэн ирсэн байх ба эхний 1 сард түр зочин айлд байрлан, түүний дараагаас бие даан хайсан байранд шилжин амьдарч болно.