|
22 2-р сар 2011
Moraine Valley Community College
Энэхүү Коллеж нь Чикаго хотоос 20 км зайд Иллиноис мужийн Палос Хиллс хотод байрладаг. Палос Хиллс хот нь музей, дуу хөгжим, соёл, бизнес, эдийн засаг, боловсролын маш том цогцолбор газар юм. Коллеж нь Индиана, Винсконсин болон Мичиган мужуудаас нэг цагийн зайд байрлана. Морайнь Валлей коллеж нь хамгийн сүүлийн үеийн, бүрэн тоноглогдсон 8 цогцолбор барилга болон бусад байгууламжууд, тэдгээрийг хүрээлсэн үзэсгэлэнт байгаль, нийтийн тээвэрт ойр, Чикаго болон бусад хотуудаар хүрээлүүлсэн оуютны хотхонтой. Оюутны хотхон дотор Технологийн төв, Соёл урлагийн төв, номын сан, интернэт кафе, ресторан, гольфийн талбай, фитнес аеробикийн төв, теннис, хөл бөмбөгийн тусгай талбай болон бүх төрлийн спортын төвүүд гэсэн байгууламжуудыг багтаана. Тус коллежийн чанартай сургалт, сургалтын таатай орчин зэрэг нь оюутнуудыг цаашид нэр хүнд бүхий Их сургуулиудад амжилттай шилжин суралцахад давуу тал болно. Морайнь Валли коллежийн Гадаад оюутны алба нь шинээр элсэгч олон улсын оюутнуудад маш ихээр анхааран ажилладаг олон жилийн туршлагатай.
Намрын улирлын бүртгэлийн эцсийн хугацаа 6-р сарын 15,
хаврын улирлын бүртгэлийн эцсийн хугацаа 12-р сарын 1.
Сургалтын төлбөр болон бусад зардал:
- 12 кредит - 3324 ам.доллар (1 кредит – 277 ам.доллар)
- Элсэлтийн хураамж – 25 ам.доллар (ямар ч тохиолдолд буцаан олгогдохгүй)
- SEVIS хураамж
Нийт нэг улиралд – 3549 ам.доллар
§ Нэг жилийн ном, сурах бичиг, өдрийн хоол болон унааны зардал зэрэг өдөр тутмын хэрэглээнд хамгийн багадаа 3000 ам.доллартай байх шаардлагатай.
§ Эрүүл мэндийн даатгал жилд – 975 ам.доллар (Намрын улиралд- 393 ам.доллар, Хаврын улиралд – 582 ам.доллар)
§ Байрны урьчилгаа 200 ам.доллар (Оюутан зочин айлд байрлах хугацаанд ямар нэг хохирол учруулаагүй тохиолдолд гэрээг сунгаж байрны урьдчилгаа төлбөрийг буцаан олгоно). Байрны сонголтууд:
- Зочин айлд байрлахад сарын 600 ам.доллар – оюутан өөрийн гэсэн өрөөтэй, өдрийн 2 удаа хоол үнийн дүнд багтана.
- Бие дааж байр хайхын тулд оюутан Коллежд хүрэлцэн ирсэн байх ба эхний 1 сард түр зочин айлд байрлан, түүний дараагаас бие даан хайсан байранд шилжин амьдарч болно.


























