Skagit Valley

Хэвлэх PDF

Skagit Valley College

Скажит Валлей Коллеж нь Каскэйд Уулс болон Пүгэт соунд усны хүрээлэнгийн дунд үзэсгэлэнт байгальд оршдог.  Коллежийн энэхүү хүрээлэн буй орчин нь задгай талбайн спорт, аялал зугаалгад маш тохиромжтой ба эргэн тойрн маш олон цанын баазууд байрлана. Скажит Валлей Коллежийн анги бүр нь цомхон, цөөн тооны оюутнуудтай ч өндөр зэрэглэлийн багш нартай ба тэд оюутан тус бүртэй ганцаарчлан хичээллэдгээрээ онцлогтой юм. Түүнээс гадна коллеж нь хотоос зайдуу, нам гүм орчинд байрлах ба том хотын амьдралаас холгүй буюу Сиаттл хотоос хойд зүгт 60 милл, Ванкувр байрлана. Харин олон үндэстний соёлын төв болох Ванкувр, Бритиш Колумбиа хот нь тус Коллежоос 90 миллийн зайд байрлана.

Бүртгэлийн эцсийн хугацаа хичээл эхлэхээс 90 хоногийн өмнө байх.

Сургалтын төлбөр болон бусад зардлууд:

  • 1 улирал – 2654.80 ам.доллар
  • Элсэлтийн хураамж – 25 ам.доллар (ямар ч  тохиолдолд буцаан олгогдохгүй)
  • SEVIS хураамж – 200 ам.доллар

Нийт улиралд – 2879.80 ам.доллар

§ Нэг жилийн ном, сурах бичиг, өдрийн хоол болон унааны зардал зэрэг өдөр тутмын хэрэглээнд хамгийн багадаа 3000 ам.доллартай байх шаардлагатай.

§ Эрүүл мэндийн даатгал – 3 улирлын 621 ам.доллар (1 улирлын 207 ам.доллар)

§ Байрны сонголтууд:

- Оюутны байранд байрлахад урьчилгаа 200 ам.доллар + үйл ажиллагааны төлбөр 50 ам.доллар + нэг улиралд 1275 ам.доллар

- Зочин айлд байрлахад урьдчилгаа 100 ам.доллар + бүртгэлийн хураамж 100 ам.доллар + цэвэрлэгээний төлбөр 50 ам.доллар + сар бүрийн 525 ам.доллар (хоол багтсан) эсвэл + 375 ам.доллар (хоол багтаагүй) – Оюутан өөрийн гэсэн өрөөнд байрлана.

- Оюутан Коллежид хүрэлцэн ирсэнээс хойш оюутны хотхоноос гадуур бие даан байр хайн амьдрах боломжтой.