West Hills

Хэвлэх PDF

West Hills Community College  

Тус коллеж нь газар тариалангийн зүрх болсон, дэлхийд хамгийн үржил шимтэй Калифорниа мужид оршдог. Сан Франциско хотоос 304 км зайд, мөн Кингс Канёон, Сэкуоа болон Ёосьмит гэх гурван том үндэсний парктай ойр байрлана. Газар дундын тэнгисийн энэ хэсгийн цаг уур  ихэнхдээ маш тогтуун, дулаан байдаг.

Намрын улирлын бүртгэлийн эцсийн хугацаа 6-р сарын 15, хаврын улирлын бүртгэлийн эцсийн хугацаа 11-р сарын 15.

Сургалтын төлбөр болон бусад зардал:

  • Нэг жилийн сургалтын төлбөр - 5402.40 ам.доллар (Нэг улиралд 12 кредит - 2701.20 ам.доллар, 1 кредит - 225.10 ам.доллар)
  • Элсэлтийн хураамж – 200 ам.доллар (1 улирлын 100 ам.доллар, энэ хураамж нь ямар ч тохиолдолд буцаан олгогдохгүй)
  • SEVIS төлбөр – 200 ам.доллар
  • Оюутны байр, 1 жилд – 6026 ам.доллар (эхний жилд заавал оюутны байранд байрлах ба үүнд хоол багтсан)

Нийт 1 хичээлийн жилд – 11828.40 ам.доллар

§ Нэг жилийн ном, сурах бичиг, өдрийн хоол болон унааны зардал зэрэг өдөр тутмын хэрэглээнд хамгийн багадаа 2500 ам.доллартай байх шаардлагатай.

§ Эрүүл мэндийн даатгал – 1 жилийн 750 ам.доллар

Оюутан эхний хичээлийн жилийн дараа оюутны хотхоноос гадуур байр хөлслөн амьдрах боломжтой.