Тайваны Их сургууль

Тайваны Их сургуулиудын гадаадын оюутнуудад зориулсан магистрантур, докторантурын тэтгэлэгт хөтөлбөр

Магистрантур, докторантурын тэтгэлэгт хамрагдахын тулд та дараах шаардлага болон ерөнхий мэдээлэлтэй анхааралтай танилцана уу!

1) Тайваний их сургуулиудийн сургалтын төлбөрийн тэтгэлэг болон сарын цалинтай хөтөлбөрт хамрагдах нь тухайн жилд элссэн нийт гадаад оюутны тооноос хамаарч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эсэх нь шалтгаална.

2) Их сургууль бүрийн тэтгэлэгт хөтөлбөр болон сарын цалингийн журам, заалтууд нь өөр өөр байдаг. Жишээлбэл: зарим их сургууль магистрантур болон докторантурт суралцах оюутнуудад цагийн ажил (багшийн туслах, эсвэл судалгааны ажлын туслах) хийж цалин авах боломжийг олгодог. Зарим их сургуулийн тэтгэлэг нь сургалтын болон кредитийн төлбөрөөс бүрэн чөлөөлдөг бөгөөд та сар бүрийн хоол болон бусад хэрэглээнийхээ зардлыг өөрөө хариуцах ёстой.

3) Хэрэв та энд нэр дурьдсан сургуулиудын аль нэг тэтгэлэг болон цалинд хамрагдаж чадвал уг тэтгэлэг, цалин нь зөвхөн эхний жилд л олгогдохоор заасан байдаг. Дараачийн жилүүдэд сунгагдах нь таны эхний хичээлийн жилийн  голч дүн, сахилга батын дүнгээс шалтгаална.

4) Ихэнх их сургуулиуд магистрантур болон докторантурын сургалтандаа гадаадын оюутнуудыг элсүүлэн авдаг. Зайлшгүй хятад хэл дээр орох хичээлүүд байдаг. Гэхдээ тухайн хичээлийнхээ багштай ярилцсаны үндсэн дээр сурах бичгээ англи хэл дээр үзэж, шалгалтаа бас англи хэл дээр өгөх боломжтой. Түүнчлэн сургууль бүр цөөн тооны англи хэл дээр явагддаг хөтөлбөр санал болгодог. Тэтгэлэгт цалин, сургалтын хугацаа, мэргэжлийн талаар сургууль бүрийн онцлоготой танилцаж болно. 

Тайваны магистрантур, докторантурын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд та дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай:

  •  Application Form
  • Бакалаврын дипломын болон дүнгийн хуулбар (англи эсвэл хятад хэлний баталгаат орчуулгын хамт)
  • Гадаад паспортын хуулбар
  • CV or autobiography
  • 2-3 Recommendation letters
  • Study and Research Plan (англи эсвэл хятад хэл дээр)

Бусад шаардлагатай баримт бичиг

Гарчгаар шүүх      Үзүүлэх #  
# Мэдээллийн гарчиг Зохиогч Үзсэн
1 Chinese Culture University Administrator 1927
2 National Sun Yat-Sen University Administrator 1494
3 National Tsing Hua University Administrator 1519
4 National Central University Administrator 1737
5 National Taiwan University of Science and Technology Administrator 1661