|
22 2-р сар 2011
CHINESE CULTURE UNIVERSITY /Тайваны Хятад соёлын их сургууль/
Хятад соёлын их сургууль /Chinese Culture University/ нь анх 1962 онд байгуулагдсан ба 2010 оны байдлаар өөрийн бүрэлдэхүүнд багтдаг 12 сургуульд баклаврын 59, магистрын 41, докторын 11 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тайваны Ерөнхий сайд асан Dr.Chan Chi-Yun үүсгэн байгуулсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Far-Eastern University гэсэн нэртэйгээр үйл ажиллага явуулж ирсэн ба Тайваны алдарт удирдагч, Ерөнхийлөгч Chiang Kai-Shek-ийн нэрээр нэрлэгдаж байсан түүхтэй.
Тус их сургуулийн үндсэн хотхон нь Тайваны нийслэл Тайпей хотын төвд Yang Ming Shan Үндэсний паркийн хажууд байрлах ба Хятадын үндэсний хэв загварыг хадгалсан байшингуудтай, сурч амьдрахад нэн таатай нөхцөл бүрдсэн маш тохилог, эрүүл орчин нөхцөлтэй юм.
Гадаад оюутнуудад зориулсан байр нь оюутны хотхон дотор байрлах ба тэдэнд зориулсан оюутны зөвлөх төв оюутны байранд ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар тус их сургуулийн магирантур, докторантурт гадаадын 130 оюутан, түүнчлэн солилцооны шугамаар 70 оюутан суралцаж байна.
Тус их сургууль нь 2012 оны хаврын улиралд сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг бүхий магистрын 10, докторын 1 хөтөлбөрийг зарлаж байна. Үүнд:
Магистр:
- Олон улсын бизнесийн удирдлага
- Сэтгүүл зүй
- Биотехнологи
- Архитектур болон хот зохион байгуулалт
- Дижитал мехатроник технологи
- Англи болон Америкийн уран зохиол
- Байгалийн шинжлэх ухаан
- Спортын дасгалжуулалтын шинжлэх ухаан
- Олон улсын аялал жуулчлалын менежмент
- Банк, санхүү
Доктор:
- Олон улсын бизнесийн удирдлага
Дээрх хөтөлбөрүүдийн сургалт нь 100% англи хэл дээр явагдах бөгөөд магистрынх нь 2 жил, докторынх нь 3-аас дээш жил явагдана. Тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд магистрын 2 жилийн сургалтын төлбөр 100% бүрэн сургуулиас төлөгдөнө, харин докторынх эхний 2 жилд бүрэн төлөгдөж цаашид оюутны хир амжилттай суралцсан байдлаас шалтгаалан тэтгэлэг үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ.
Тэтгэлэгт хамрагдахын тулд доорх бичиг баримтыг бүрдүүлэн намрын улирлын бүртгэлд 5-р сарын 15-ны дотор, хаврын улирлын бүртгэлд 11-р сарын 15-ны дотор Олон Улсын Солилцооны Төвд ирүүлэх. Үүнд:
Магистр:
- Анкет - 2 ширхэг. Эндээс татаж авна уу.
- Хамгийн сүүлд авхуулсан 1х2 инчийн цээж зураг 2 ширхэг
- Гадаад паспортын хуулбар
- Нотариатаар батлуулсан Улаанбаатар хот дахь Тайваны төлөөлөгчийн газраар дахин баталгаажуулсан баклаврын дипломны болон дүнгийн хуулбар
- Мэргэжлийн сургалт, дамжаа төгссөн гэрчилгээ
- Тодорхойлох захидал - 2 ширхэг (дугтуйнд хийн битүүмжилсэн байх)
- Сурах хугацаанд сургалтын, хоол, байрны төлбөрийг төлөх чадвартайг нотолсон Банкны баталгаа. Тайваны Төлөөлөгчийн Газраар батлуулсан байх.
- Англи хэл дээр бичсэн сургалтын төлөвлөгөө
- Англи хэлний түвшинг тодорхойлсон Англи хэлний шалгалтын албан ёсны оноо (TOEFL IBT 65, TOEIC 650, IELTS 5.5)
- Элсэлтийн болон буухиа шуудангийн хураамж болох 120 ам.доллар
Доктор:
- Анкет - 2 ширхэг. Эндээс татаж авна уу.
- Хамгийн сүүлд авхуулсан 1х2 инчийн цээж зураг 2 ширхэг
- Гадаад паспортын хуулбар
- Нотариатаар батлуулсан Улаанбаатар хот дахь Тайваны төлөөлөгчийн газраар дахин баталгаажуулсан баклаврын дипломны болон дүнгийн хуулбар
- Англи хэл дээр бичсэн сургалтын төлөвлөгөө
- Мэргэжлийн сургалт, дамжаа төгссөн гэрчилгээ
- Тодорхойлох захидал - 2 ширхэг (дугтуйнд хийн битүүмжилсэн байх)
- Сурах хугацаанд сургалтын, хоол, байрны төлбөрийг төлөх чадвартайг нотолсон Банкны баталгаа. Тайваны Төлөөлөгчийн Газраар батлуулсан байх.
- Англи хэл дээр бичсэн сургалтын төлөвлөгөө
- Сонин хэвлэлд нийтлүүлж байсан нийтлэлийн жагсаалт, нийтлэлийн хуулбарууд
- Англи хэлний түвшинг тодорхойлсон Англи хэлний шалгалтын албан ёсны оноо (TOEFL IBT 65, TOEIC 650, IELTS 5.5)
- Элсэлтийн болон буухиа шуудангийн хураамж болох 160 ам.доллар
2012 оны Намрын улирлын элсэлт явагдаж буй тул 2012 оны 4-р сарын 15-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн өгнө үү. Хэрэв тэтгэлэт хамрагдсан тохиолдолд хичээл 2012 оны 9-р сард эхэлнэ.


























