|
22 2-р сар 2011
National Taiwan University of Science and Technology
Тайваны Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль нь 1974 оны 8-р сарын 1-нд байгуулагдсан бөгөөд салбартаа үндэсний хэмжээний анхны сургууль юм. Сургуулийн үндсэн байр нь Тайваны нийслэлд 10 га талбайг эзлэн байрладаг. 1997 онд их сургууль болж шинэчлэгдсэн. Тус их сургууль нь инженер, цахилгааны болон компьютерийн инженер, менежмент, дизайн, нийгмийн ухааны гэсэн 5 салбар коллежтэй. Одоогийн байдлаар тус сургуулийн бакалаврын сургалтанд 4953, магистрантур, докторантурт 4259 оюутан суралцаж байна.
Тус Их сургууль магистрантур, докторантурт (English Program) элссэн буюу 2 дахь жилдээ суралцаж буй олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэг зарлаж байна.
Магистрантур, докторантурын тэтгэлэг болон цалингийн төрөл:
- Магистрантурын оюутны сарын цалин NT$10,000*
- Докторантурын оюутны сарын цалин NT$15,000*
* New Taiwan dollar = 0.03 USA dollar = 43 MNT
Тэтгэлэгт хөтөлбөрийн дээд талын хугацаа:
- Магистрантурын тэтгэлэг 2 жилээс илүүгүй
- Докторантурын тэтгэлэг 3 жилээс илүүгүй
Гадаад хэлний мэдлэгт тавигдах шаардлага:
Англи хэл: TOEFL эсвэл IELTS-ийн оноотой байх.
Дээрх цалинг авснаар цагийн ажил хийх ёстой. Уг цалингийн тэтгэлэг нь сургалтын төлбөр болон кредитийн төлбөрөөс чөлөөлдөг. Эхний жилийн дүнгээс хамаарч сунгагдана.
Дараах мэргэжлээр магистрантур, докторантурт элсэлт авдаг:
|
Гадаадын оюутан элсүүлэх мэргэжил |
Зэрэг** |
|
|
М |
Д |
|
|
Graduate Institute of Engineering |
|
|
|
Biomedical Engineering |
|
|
|
Automation and Control |
|
|
|
Mechanical Engineering |
|
|
|
Material Science and Engineering |
|
|
|
Construction Engineering |
|
|
|
Chemical Engineering |
|
|
|
Electronic Engineering |
|
|
|
Electrical Engineering |
|
|
|
Electro-Optical Engineering |
|
|
|
Computer Science and Information Engineering |
|
|
|
Industrial Management M & D |
|
|
|
Master of Business Administration (MBA) Program |
|
|
Тайлбар: ** М- Магистрын, Д-Докторын зэрэг.
Уг их сургуулийн магистрантур болон докторантурын зарим нэг мэргэжлийн хичээлүүд нь хятад хэл дээр орох зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ тухайн хичээлийнхээ багштай ярилцсаны үндсэн дээр сурах бичгээ англи хэл дээр үзэж, шалгалтаа бас англи хэл дээр өгөх боломжтой.


























