|
01 4-р сар 2011
Тверийн Улсын Их Сургуульд Орос хэлний бэлтгэл анги болон үндсэн ангид суралцахыг урьж байна!
Олон Улсын Солилцооны Төв нь 2011 оноос эхлэн Оросын Холбооны Улсын Твер хотын Тверийн Улсын Их Сургуульд Орос хэлний бэлтгэл анги болон үндсэн ангид элсэлт авч эхэллээ.
Твер хот нь ОХУ-ын нийслэл Москва хот болон Санкт-Петербург хотын дунд Волга мөрний хоёр эргээр байрладаг бөгөөд, XII зуунд анх байгуулагдсан ОХУ-ын түүхэн хотуудын нэг бөгөөд дэлхийн II дайны баатар хот юм. Твер хот нь 500,000 гаруй хүн амтай ба цаг агаарын хувьд дулаан бүсэд байрладаг соёлын томоохон хот юм.
Тверийн Улсын Их Сургууль нь 1917 онд байгуулагдсан ба ОХУ-ын анхны их сургуулиудын нэг юм. Өдгөө тус сургууль нь нийт өдрийн болон оройн ангид 15,000 гаруй оюутан суралцаж байна. Жил ирэх тусам шинээр олон төрлийн мэргэжлээр шинэ боловсон хүчин бэлтгэж байгаа бөгөөд оюутан хүн өөрийн хүссэн мэргэжлээр дэлхийд үнэлэгдэх боловсрол эзэмших бүрэн боломжтойгоороо бусад их сургуулиудаас давуу юм. 
Гадаад харилцаа
Тверийн Улсын Их Сургууль нь дэлхийн олон орны их дээд сургуулиудтай (АНУ, Герман, Франц, Финлянд, Польш гэх мэт) шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлаар болон оюутан солилцооны шугамаар ажилдагаас гадна манай Олон Улсын Солилцооны Төвтэй 2011 оноос гадаад харилцаа, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Орос хэлний тэнхим
Орос хэлний тэнхим нь 1991 онд байгуулагдаж гадаадын олон орны оюутнуудад орос хэлийг Оросын холбооны улсын соёл иргэншил, ёс заншил, орос хүмүүсийн амьдарлын онцлогийг видео, хөгжим болон зурган хэлбэрээр сонирхолтойгоор заах бөгөөд нэг ангид 5-6 гадаад оюутан суралцана. Сүүлийн жилүүдэд сургалтын орчин үеийн хэлбэр болох оюутан бүртэй тулж харьцах, тухайн оюутанд тохирсон материал, ном товхимолоор хангаж ажиллаж байгаа. Одоогоор 20 гаруй орны 17-70 насны гадаад оюутнууд орос хэлний бэлтгэл ангид суралцаж байна. Орос хэлний тэнхимээс гадаад оюутнуудад бас нэг санал болгож байгаа зүйл бол орос гэр бүлд амьдраад сургуульдаа сурах боломжийг нээж өгч байгаа юм. Гадаад оюутны тусдаа 1, 2 болон 3 хүний өрөөнүүдтэй дотуур байртай ба 2011 оны зун дахин шинээр гадаад оюутны байр ашиглалтанд орж байгаа билээ.
Сургалтаас гадуурх соёл амралтын хөтөлбөр
Гадаад оюутнуудыг амралтын өдрүүдээр хөрш зэргэлдээ түүхэн хотууд болох Москва, Санкт-Петербург, Новогород, Клин гэх мэт хотуудаар аялуулж Твер хотоор танилцах аялал зохион байгуулдаг.
Сургуулийн давуу тал
- Тверийн Улсын Их Сургуулийн гадаад оюутны тэнхим нь сургалтаараа ОХУ-д дээгүүрт ордог
- Та энэ жил элссэнээр анхны монгол оюутан болох боломжтой
- Таныг Москва хотоос сургуулийн зүгээс тосож хүлээж авна
- Цөөхөн монголчуудтай учраас орос хэлийг сурахад бусад хотуудад суралцаж байгаа Монгол оюутнуудаас давуу талтай
- Дулаан цаг агаар, гоёмсог цэвэрхэн хот, Волга мөрний эрэг дээр та сурч амьдарна
- Москва хотруу 2 цаг галт тэргээр яваад хүрнэ. Амралтын өдрүүдээ ОХУ-ын нийслэлд өнгөрөөх боломжтой
- Санкт-Петербург хотын алдарт Цагаан шөнийг өөрийн нүдээр очиж үзэх ховорхон боломж
- ОХУ-д цөөхөн байдаг томоохон номын сангуудын нэг нь тус сургуульд байдаг (35 хэл дээр 900,000 төрлийн ном, зохиол, сэтгүүл болон 104 номын санч таньд хэрэгцээтэй номыг тань олоход тусална)
- Усан бассейн болон спортын олон төрлийн клуб, секцэнд хичээллэх боломжтой



Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
1. Гадаад паспортын хуулбар. Зөвхөн зураг, нэр бүхий эхний хуудасыг хуулбарлах. Хэрэв сунгалт хийгдсэн бол сунгалтын хуудасыг хамт нэг А4 цаасан дээр багтаан хуулбарлах хэрэгтэй. Паспортын дуусах хугацаа 2012 оны 8-р сараас хойш сунгалттай байх ёстой.
2. Иргэний үнэмлэхний хуулбар. Нотариатаар батлагдсан байх шаардлагагүй.
3. Цээж зураг. 3x4 хэмжээтэй цээж зураг 12 хувь
|
Д/д |
Сургалтын чиглэл |
Төлбөр, төгрөг |
Үнэд багтсан зүйлс |
|
1 |
Орос хэлний бэлтгэл анги |
3,350,000 |
|


























