|
21 9-р сар 2011
JOHN CABOT UNIVERSITY
Жон Кабот Их Сургууль
An American University in the heart of Rome, Italy
Жон Кабот Их Сургууль /John Cabot University/ бол Итали улсын нийслэл Ром хотын төвд байрлах магадлан итгэмжлэгдсэн Америкийн их сургууль юм. Тус их сургууль нь өөрийн оюутнууддаа Европын өнө эртний түүх соёлтой танилцах, дэлхий нийтэд танигдсан Америкийн өндөр боловсрол эзэмших боломж олгодог юм.
Их сургууль нь 1972 оноос хойш Дундад Атлантикийн мужуудын дээд боловсролын хорооны (Middle States Commission on Higher Education) магадлан итгэмжлэлтэйгээр Америкийн Хүмүүнлэгийн Их сургууль адилаар үйл ажиллгаагаа явуулж ирсэн. Тус их сургуульд сурч төгссөнөөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх American Bachelor Degree буюу Америкийн Баклаврын зэрэг эзэмшиж төгсөнө.
Тус их сургууль нь гадаадын 50 орчим орноос болон Америкийн бараг бүх мужаас ирсэн 750-850 оюутнуудтай. Жон Кабот Их Сургууль нь олон орны, янз бүрийн үндэстнээс бүрдсэн маш чадварлаг багш-профессорын багтай бөгөөд ихэнх багш нар нь Америк багш нар юм.
Их сургууль нь дэргэдээ оюутны хоолны газар, номын сан, компьютерийн танхимуудтай, байнгын спорт урлагийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байдаг маш сайн тоноглогдсон оюутны 3 том хотхонтой. Нэг ангид дунджаар 15-аас илүүгүй оюутан хичээллэдэг.
Жон Кабот Их Сургууль нь дараах мэргэжлээр оюутан бэлтгэнэ. Үүнд:
- Захиргааны удирдлага*
- Маркетинг*
- Олон улсын харилцаа*
- Улс төр судлал*
- Санхүү, эдийн засаг
- Түүх
- Нийгмийн харилцаа
- Урлагийн түүх судлал
- Дээд классик боловсрол
- Английн уран зохиол
- Италийн муж судлал
- Олон улсын бизнес
*Тухайн мэргэжлүүд дээр давхар Европын диплом (British Honors Degree of University Wales) авах боломжтой.
Оюутнуудын болон төгсөгчдийн ажил эрхлэлт
Тус их сургуульд гадаадын болон дотоодын олон компаниудтай харилцаа холбоо бүхий оюутнуудыг ажилд зуучлах үүрэг бүхий тусгай хэлтэс ажилладаг. Оюутнууд болон төгсөгчид нь Pricewaterhousecooper’s, CNN, Sotheby’s Italia Srl, Hotel Hassler, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон АНУ-ын ЭСЯ зэрэг үндэстэн дамнасан корпорациуд болон төрийн байгууллагуудад дадлага хийх, мэргэжил дээшлүүлдэг. Мөн түүнчлэн оюутнууд сурахынхаа хажуугаар ажил хийж мөнгө олох боломжтой. Их сургууль нь оюутнууддаа номын сан, захиргаа, компьютерийн лаборатори, хүлээн авах зэрэг газарт цагийн 5.5 еврогийн цалин бүхий ажлын байрыг санал болгодог. Хэрэв 2-р улирлаа амжилттай дүүргэсэн тохиолдолд оюутны хотхонд оюутан байршуулах туслах ажилтны (Resident assistants) орон тоон дээр (оюутны байранд үнэгүй амьдрах) ажиллах санал тавьдаг. Оюутны виз нь долоо хоногт 20 цаг ажиллахыг зөвшөөрдөг бөгөөд сургуулиа төгссөний дараагаар оюутны визнийхээ ангиллыг солиулж ажлын болгох бүрэн боломжтой.
Тэтгэлэг
Оюутнуудад, ялангуяа онц сайн сурсан тохиолдолд болон ямар улсаас ирснээс шалтгаалан Жон Кабот Их Сургууль санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл, ТУХН-ийн орнуудын (СНГ-ийн орнууд буюу хуучин Зөвлөлт засгийн үеп ОХУ-ийн харъяанд байсан Украйн, Беларусь, Казакстан, Таджикистан гэх мэт) оюутнууд жилд 4000 еврогийн тэтгэлэг авах боломж бий.
- Ерөнхийлөгчийн тэтгэлэг болох жилийн 3750-7000 еврогийн тэтгэлэгт хамрагдахын тулд хамгийн багадаа 3 баллын голч дүнтэй байх ба багш нараас нь маш сайн тодорхойлолттой байх.
- Санхүүгийн туслалцаа нэн шаардлагатай оюутнуудад 750-2250 еврогийн баталгаат тэтгэлэг олгох бөгөөд тэр нь Ерөнхийлагчийн болон ерөнхий тэтгэлэг дээр нэмж олгогдох боломжтой юм.
Тэтгэлэг нь Англи хэлний курсд сурч буй оютнуудад хамаарахгүй болохыг анхаарна уу.
Сургалтын төлбөр
2011/2012 оны хичээлийн жилд (нэг улиралд)
|
А хувилбар |
Б хувилбар |
В хувилбар |
|||
|
Сургалтын төлбөр* |
Евро |
Сургалтын төлбөр+оюутны байр |
Евро |
Сургалтын төлбөр+оюутны байр+хоол |
Евро |
|
10-17 кредит |
6950 |
10-17 кредит |
6950 |
10-17 кредит |
6950 |
|
|
|
Оюутны байр |
3880** |
Оюутны байр |
3880 |
|
|
|
|
|
Хоол |
290 |
|
Нийт |
6950 |
|
10830 |
|
11120 |
*Сургалтын төлбөрт компьютерийн танхимаар үйлчлүүлэх, урлаг-соёлын үйл ажиллагаанд оролцох, спортын тоног хэрэгсэл ашиглах зэрэг төлбөрүүд бүгд багтсан. Мөн элсэж буй оюутнуудад онгоцны буудлаас тосож авах болон эхний долоо хоногийн танилцах үйл ажиллагаанд оролцох үйлчилгээний хөлс багтсан болно.
**Хэрэв оюутан Gianicolo Residence оюутны хотхонд shared apartment буюу бусад оюутнуудтай хамт амьдрах хувилбарыг сонгосон бол 380 евро хасагдана. Энэ нь 1 дүгээр курсын оюутнуудад хамаарахгүй.
Сургалтын төлбөрт эрүүл мэндийн даатгал (сурах хугацааг хамарсан даатгал заавал авах), Ром хот хүртэлх онгоцны ирж, очих тийз, ном сурах бичгийн үнэ ороогүй болно.
Байршил
Жон Кабот Их Сургууль нь Ром хотын яг төвд Трастевер дүүрэгт алдарт Ватикан хот, Сант-Анджелогийн цайз зэрэг жуулчдын амтархан үздэг үзмэрүүдийн дэргэд байрладаг. Flumicino Олон улсын нисэх буудлаас 30 км зайтай.
Байр
Оюутны хүсэлтээр сургууль өөрийн оюутны хотхонд амьдрах боломжоор хангана. Сургуулийн ойролцоо явганаар хүрч болох Guarini, Tiber, Gianicolo нэртэй 3 корпус бүхий оюутны хотхонтой. Хамгийн сүүлийн шинэ корпус нь 2010 оны 9 дүгээр сард ашиглалтанд орсон.
Хичээлийн эхлэх хугацаа
Оюутнуудыг жилд 1-р сард болон 9-р сард нийт 2 удаа хүлээн авна. Бүртгэлийн хугацаа:
|
Семестр |
Бичиг баримт хүлээж авах эцсийн хугацаа |
|
Намрын улирал (9-р сарын 5-12-р сарын 16) |
6-р сарын 1 |
|
Хаврын улирал (1-р сарын 16–5-р сарын 4) |
11-р сарын 15 |
|
Зуны курс 1 (5-р сарын 21–6-р сарын 28) |
4-р сарын 15 |
|
Зуны курс 2 (7-р сарын 5–8-р сарын 10) |
5-р сарын 15 |
Сургуульд элсэх нөхцөл
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт*:
- Анкет (цаасаар болон электрон хувилбараар),
- Нууцлалын хуудас (анкетын хамт олгогдоно),
- Дэмжлэг захиа 1 хуудас – өөрийн тухай, амьдралын туршлага болон тус сургуульд сурах нь тухайн хүний ирээдүйн амьдралд хир зэрэг чухал болох тухай, сургуалтын хөтөлбөр тухайн хүний ирээдүйн зорилгод хэрхэн нийцэж буй тухай бичих,
- Буцааж олгогдохгүй урьдчилгаа 50 евро,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний албан ёсны хуулбар**,
- Тодорхойлох захиа /Recommendation letter/***,
- Англи хэлний TOEFL/IELTS шалгалтын оноо****.
*Хичээлийн улирал эхлэхээс 6 сарын өмнө бүрдүүлсэн байх шаардлагатай.
**Дунд сургуулийн гэрчилгээ болон тухайн үед их сургуульд сурч байгаа бол их сургуульд сурсан хичээлүүдийн жагсаалтыг болон сургуулийн тодорхойлолтыг Англи, эсвэл Итали хэл дээр орчуулан нотариатаар батлуулна.
***Тодорхойлох захиа – Сургууль доор дурдсан 2 хувилбарын аль нэгийг хүлээн авна. Үүнд:
- Элсэгчийн хамгийн сүүлд сурч байсан сургуулийн оюутан хариуцсан хариуцлагатай албан тушаалтан, захирлын захиа бол 1 ширхэг,
- Эсвэл хамгийн сүүлд сурч байсан сургуулийн багшийн захиа бол 2 багшийн захиа байх. Захианд тодорхойлж буй элсэгчийн тус сургуульд ямар чанартайгаар сурч байсан тухай, олон нийтийн ажилд хэрхэн оролцож байсан тухай дурдах.
****TOEFL/IELTS шалгалтын оноотой элсэгч нар үндсэн ангид элсэж орохын тулд:
TOEFL шалгалтын оноо–цаасаар 563, компьютерийн 223, онлайнаар 85 оноотой байх, IELTS шалгалтын оноо хамгийн багадаа–6.5 оноо тус тус байх. Хэрэв дээрх шалгалтуудын оноо байхгүй бол элсэгч Ромд ирсэн даруйдаа номын санд 3 цаг үргэлжлэх компьютер дээр өгөх TOEFL тесттэй төстэй Англи хэлний шалгалт өгнө.
Дээрх бичиг баримт бүгд бүрэн байх тохиолдолд бичиг баримтыг судлаж үзэх бөгөөд Элсэлтийн комисс 14 хоногийн дотор өөрийн шийдвэрээ элсэгчид ирүүлэх болно. Элсэлтийн комисс элсэгчийг хүлээж авах тухай шийдвэрийг ирүүлсний дараагаар тухайн сургуульд сурах баталгаа болгож сургалтын төлбөрийн урьдчилгаа болгож буцаан олгогдохгүй 500 евро болон байрны 1000 еврог Жон Кабот Их Сургуулийн дансанд шилжүүлнэ.
Бүх оюутнууд Ром хотод ирсэнийхээ дараагаар математикийн болон англи хэлний зохион бичлэгийн шалгалт өгөх бөгөөд энэ шалгалтыг нь оюутныг ирсэн цагаас хойш 1 долоо хоногийн дотор авна.
Англи хэлний бэлтгэл анги
Хэрэв англи хэлний мэдлэг хангалттай түвшинд хүрэхгүй бол сургууль эрчимжүүлсэн англи хэлний курс санал болгодог.
Англи хэлний хамгийн бага түвшинтэй оюутнууд pre-ENLUS (pre-English Language for University Studies) ангид, Англи хэлний дунд түвшинтэй оюутнууд ENLUS-1, дундаас дээш түвшингийн оюутнууд ENLUS-2 гэх мэт ангиудад хуваарилагдана. Англи хэлний бэлтгэл анги нь долоо хоногийн 4 өдөр 4-4.5 цагаар 4 сарын турш хичээллэнэ.
ENLUS-1 курс нь 1 улирлын турш (15 долоо хоног) үргэлжлэх бөгөөд энэ курсыг дүргэсний дараагаар ENLUS-2 (15 долоо хоног) курсд шилжин суралцана. Энэ үед оюутан их сургуулийн үндсэн ангийн 1-2 хичээлүүдээс судалж эхлэх боломжтой юм. Англи хэлний бэлтгэл нь хичээлийн кредитэд тооцогдохгүй болно.
Англи хэлний курсын төлбөр:
ENLUS-1–3300 евро, ENLUS-2–3900 евро ба үүний дээр оюутнууд анкет болон шалгалтын төлбөр гэж 25 евро нэмж төлөх шаардлагатай.


























