Latest Message: 2 days, 16 hours ago
  • zahir : «link»
  • Heiserusy : So, you cannot imagine pearl jewellery like a pearl bracelet for a groom. More importantly, which colors are in and which ones are out? Good-looking layout: The half a mo most important feature that puts My Asian Mode before of other websites is that it is one such website that has barest enticing layout that compels people to get attracted by it. Why do we include to set back and revisit a decade that we with pleasure liberal behindv coach zip clutch, burberry tote bag sale, coach hobo nordst
  • soombubseds : It won\'t come off overnight. Satisfied with the acquiring of the further furnishings, the commander of the Bope, colonel Pablo Enrique Moraes, commemorate. You stress to pee over and above them with a gauzy toothed comb, and there will be times when you\'ll twig that you were charged throughout procedures that didn\'t actually infer place. Why do we from to go ruin and revisit a decade that we gladly liberal behindv buy clomid paypal without a prescription, buy tadalafil american express, bes
  • software aku : «link» thank
  • unsottosy : And upon closer inquiry of the account snapshot posted on their instal, it trades lovely regularly. Females love to deepen the craze or jewelry pieces such as watch. Thirdly, this timepiece is equipped with a essential day/night indication which acts as local reference as a replacement for the gypsy as agreeably as an sole day/night indication for each time locality on the city disc. The rout more to encounter construct trends is to ignore what people are wearing and obtain what you fantasize y
  • dhika : «link» Notebook tiois
  • dhika : akuntasi «link»
  • dhika : hello «link»
  • guest_5785 : hi «link»
  • MapDeasetati : Eid Ul Fitr or Muslim Eid in Arabic, the most respected festivals of Muslims, means Festivity. Some stores might bluff you of their major offers and promotions, this are unimaginative problems you may come into conflict with as a customer. Fossil Watches - they take loads of watches that on convenience your image. The defeat habit to on fashion trends is to ignore what people are wearing and believe what you imagine you hope for; roger dubuis chronograph wg, blancpain watch accessories, corum
Архив


Эхлэл

Хэвлэх PDF

Work and Travel USA хөтөлбөр гэж юу вэ?

Work and Travel USA хөтөлбөр нь Монгол болон гадаадад сурч буй их дээд сургуулийн оюутнуудад зуны амралтаараа 3-4 хүртэлх сарын хугацаанд АНУ-д ажиллаж, Америкийн түүх, соёлтой танилцах, хөтөлбөрт хамрагдах хугацааны туршид англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгодогоороо онцлогтой.

Work and Travel USA хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн Ивээн тэтгэгч байгууллагуудаар дамжуулан олон орны оюутан залууст хүрдэг олон улсын оюутан солилцооны хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын оюутнуудад өдөр тутмын хэвшмэл хэв жаягаасаа салж, зуны амралтаараа Америк нийгмийн нэг хэсэг болсноор хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээгээр уг хөтөлбөрт зарцуулсан зардлын тодорхой хэсгийг буцаан олох, ажлын туршлага хуримтлуулах, биеэ даах чадвар нь дээшлэх боломжийг олгодогоороо өнөөгийн даяарчлагдсан нийгэмд АНУ-ын ажил олгогчдод ч, мөн оюутнуудад ч хамгийн ач холбогдолтой хөтөлбөр юм.  

Энэхүү хөтөлбөрт их, дээд сургуулийн 18-28 насны, 2-3-р курсийн оюутнууд, хамрагддаг бөгөөд зуны амралтын 3 сарын турш АНУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр ажиллаж, аялах боломжийг хөтөлбөр олгодог юм. Ажлын байрыг АНУ-д зорчихоос өмнө урьдчилан олсон байх шаардлагатай бөгөөд ажил өөрөө олох, төлөөлөгч байгууллагаар олуулах эсвэл ивээн тэтгэгч байгууллагаар олуулах гэсэн 3 хувилбарыг санал болгодог.

Нэг цагт олох ажлын хөлс нь хамгийн багадаа цагт 7.25 ам.доллар байх ба ихэнх оролцогчид дунджаар цагт 8-10 ам.долларын цалин авч долоо хоногт дунджаар 30-40 цагийн ажил хийдэг байна. Мөн 2-3 ажилд зэрэг ажиллах ч боломжтой юм

Хөтөлбөрийн хувилбарууд:

1. Self Arranged option: 

Энэ нь оролцогч өөрийн хүссэн ажлаа бие даан хайж олох боломжтой хувилбар юм. Гэхдээ АНУ-ын визний ярилцлаганд орохоос өмнө ажлаа хайж олсон байх шаардлагатай ба АНУ-руу зорчихоос өмнө оролцогчийн бие дааж олсон ажлын санал нь ивээн тэтгэгч байгууллагаар баталгаажсан байх ёстой. Энэхүү хувилбар нь үнийн хувьд хамгийн хямд хувилбар болно,  

Тус хувилбарын үнэд юу багтдаг вэ?

DS-2019 form - хөтөлбөрийн үндсэн зөвшөөрөл
SEVIS fee (J-1 визээр зорчигчдод зориулсан мэдээллийн системийн төлбөр)
АНУ-ын визний хураамж
Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
Бичиг баримт бүрдүүлэлт
АНУ-ын J-1 визний бичиг баримт бүрдүүлэлт, зөвлөгөө
Танилцуулах цуглаан, хөтөлбөрийн тухай зөвлөгөө
Америкийг нээцгээе! Замын хөтөч ном
Хөтөлбөрийн 2 ширхэг гарын авлага
АНУ-д байх үеийн 24 цагийн мэдээлэл, дэмжлэгийн утас
АНУ-ын Нью-Йорк хотын JFK онгоцны буудал дээр тосож авах үйлчилгээ.* 

* Нью-Йорк хот дахь төлөөлөгч 5-р сарын 15-аас 6-р сарын 15-ны хооронд оролцогчдыг тосож авч дараагийн чиглэлд шилжихэд туслах ба бага тооны оролцогч буух тохиолдолд оролцогчдын тосохгүй байх үе байдаг.

2. Plus option:

Энэ хувилбарт өөрийн бие даан ажил олох хувилбар (Self-Arranged option) дээр манай байгууллагаас ажлын байр санал болгох үйлчилгээ нэмэгдсэн ба бие даан ажил олох боломжгүй оюутнууд бидний санал болгосон ажлуудаас өөрт тохирохыг сонгож болно. Санал болгож буй ажлын байруудаас сонголт хийсний дараагаар шаардлагатай тохиолдолд ажил олгогчтой ярилцлага хийж өөрийн туршлагын тухай ярьж, хэлний мэдлэгээ шалгуулдаг билээ. Тус хөтөлбөрийн хувилбар нь оролцогчдын хамгийн ихээр сонгодог хувилбар бөгөөд үнийн хувьд хамгийн боломжийн билээ. Хөтөлбөрийн үнэд Self-Arranged хувилбарт багтсан бүх үйлчилээнүүд дээр:

Ажлын байрны санал

3. Placed option:

Энэ сонголт нь хөтөлбөрийн бусад хувилбаруудаас хамгийн үнэтэй нь юм. Тус хувилбар нь ивээн тэтгэгч байгууллагаас (InterExchange Inc.) ажлын байрны санал ирүүлдэг ба энэ тохиолдолд оролцогч өөрийн сонирхож буй ажлын байрны төрөл, очихыг хүсэж буй хот, мужийг хөтөлбөрийн Анкетан дээр бичиж өгсөнөөр ивээн тэтгэгч байгууллагаас ганц ажлын байрыг оролцогчийн нэр дээр ирүүлдэг билээ. Тус хувилбарын үнэд Self-Arranged хувилбарт багтсан бүх үйлчилээнүүд дээр:

Ажлын байрны санал
Амьдрах байр
2 хоног Нью-Йорк хотод байрлах үнэ.

Оролцогчидод тавих шаардлага:

  • Их, дээд сургуулийн 2-3-р курсийн өдрийн цагийн оюутан байх (хичээлийн хоцрогдолгүй, сурлага хүмүүжилдээ сайн оюутнуудад виз гарах магадлал хамгийн өндөр байдаг)
  • 18-28 насны байх
  • Англи хэлийг дундаас дээш шатны хэмжээнд эзэмшсэн
  • Бие даан амьдрах, дасан зохицох чадвартай