|
09 11-р сар 2009

Work in France
Франц хэл сонгон судалдаг оюутан та бүхэнд үзэсгэлэнт Франц оронд зуны 3 сар аялангаа хууль ёсны дагуу ажиллаж амралтаа өнгөрөөх боломжийг Work in France хөтөлбөр олгож байна.
Work in France хөтөлбөр нь Францын засгийн газрын зөвшөөрөлтэй бөгөөд Францын хууль дүрэм болон Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа болно.
Франц улс Европын төв хэсэгт оршдог бөгөөд Газар дундын тэнгис, Хойд тэнгис, Ла-Маншийн хоолой болон Атлантын далайн эргээр нийт 7000 км залган оршдог. Ийм олон газар зүйн хүчин зүйлсийн ачаар Франц улсад дэлхий дахинд шагшигдсан гал тогооны урлаг, чамин тансаг эдлэл хэрэглэл, аялал жуулчлал маш өндөр хөгжжээ. Жил бүр Францыг үзэх гэж 80 сая жуулчид ирдэг бөгөөд дэлхий дээрх хамгийн их жуулчин хүлээн авдаг орон юм.
Ажлын төрлүүд
Үйлчилгэний бүхий л төрлийн ажил, мөн түүнчлэн хөдөө аж ахүйн салбарт ч ажиллах боломжтойв Тухайлбал,Gathering fruits (жимс ногоо хураах); Fast food service (түргэн хоолны газар хоол бэлдэх, савлах, зарах үйлчилгээний ажил); Kitchen staff (ресторан ба зочид буудалд туслах тогооч хийх); Server /wait staff (рестораны зөөгч) гэх мэт.
Жич: Ажлын сонголтууд нь тухайн оролцогчийн эзэмшиж буй мэргэжил, ажлын туршлага, Франц хэлний мэдлэгээс хамаараад янз бүр байдаг. Сайн ажилд сонгогдохын тулд сайн Франц хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй.
Ажиллах цаг
Оролцогч нь долоо хоногт дунджаар 35 цаг ажиллаж, хоёр өдөр амарна. Ажил олгогчийн нөхцлөөс хамаараад ажиллах цаг нь өөр, өөр байх тул бид ажиллах цагт баталгаа өгөх боломжгүй юм.
Амьдрах төсөв
Францад сар бүрийн эцэст цалин тавигддаг тул оюутнууд эхний цалингаа авах хүртэл байр, хоол болон бусад зардлуудаа төлж хүрэлцэхүйц халаасны мөнгөтэй явах ёстой. Долоо хоногт хоол, унаа, бусад зардалд дунджаар 280 ам.доллар, байрны түрээс нэг сард 560– 840 ам.доллар гэж тооцож болох ба байр түрээслүүлэгч эхний 2 сарын төлбөрийг урьдчилгаа болгож авдаг. Парис хотоос зайдуу явж ажиллах оюутнууд тухайн замын зардлыг тооцоолох хэрэгтэй бөгөөд хамгийн багадаа нийт 2000 ам.доллартой явах зайлшгүй хэрэгцээ гардаг.
Хөтөлбөр оролцогчид дараах боломжуудыг олгоно. Үүнд:
- Хөтөлбөрийн турш Францын аль ч хэсэгт ажил хийх эрхтэй;
- Ажлаа хэдэн ч удаа сольж болно (Зөвхөн гэрээнд заасны дагуу);
- Үндсэн ажлаас гадна давхар ажил хийх боломжтой (7 хоногт дээд тал нь 35 цаг ажиллах);
- Ажиллах ба аялах цагаа өөрийн дураар зохицуулах боломжтой;
- Хүүхэд асрах, улсын дотоод хэрэгтэй холбоотой ажил, эрүүл мэндийн салбарт ажиллахаас бусад салбарт ажиллах эрхтэй болно;
Хөтөлбөрийн үе шат:
Эхний алхам бол оролцогч бүр Франц хэлээр ярилцлаганд орсны дараагаар хөтөлбөрт тэнцэх, тэнцэхгүй эсэхийг шийдэх юм. Хөтөлбөрт тэнцнэ гэж үзсэн тохиолдолд Хөтөлбөрт оролцох гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг төлнө. Үүний дараа бид оролцогчийн мэдээллийг ажил олгогчид руу явуулан хариуг мэдээллэнэ. Оролцогчийн мэдээллийн үндсэн дээр зарим тохиолдолд ажил олгогчид оролцогч руу утсаар залган ярилцлага хийнэ. Хэрэв тухайн оюутан идэвхтэй, ажиллах хүсэл эрмэлзэлтэй, ажил олгогчийн сэтгэлд нийцвэл ямар нэг нарийн мэргэжлийн шаардлага тавихгүйгээр ажилд авах өндөр сонирхолтой байдаг билээ.
Оролцогчдод тавигдах шаардлага:
- 18-30 настай байх,
- Их, дээд сургуулийн өдрийн цагийн оюутан байх,
- Франц хэлний ярианы чадвартай байх,
- Бие даан амьдрах, дасан зохицох чадвартай,
- Англи хэлтэй бол давуу талтай,
- Ажлын туршлагатай бол сайн.
Хөтөлбөрийн хувилбар
“Self-Arranged formula”- Энэ нь оролцогч өөрийн хүссэн ажлаа бие даан хайж олох боломжтой хувилбар юм. Францын Ивээн тэтгэгч байгууллагын зүгээс ажлын байр хайхад мэдээллээр хангах боломжтой. Франц улсын визний ярилцлаганд орохоос өмнө ажлын байраа хайж олсон байх шаардлагатай. Энэ хувилбарын төлбөр нь - 1188 Евро
“Placement formula” - Тус хувилбар нь Ивээн тэтгэгч байгууллага ажлын байр олж өгөх сонголт юм. Ивээн тэтгэгч байгууллага нь оролцогчид үйлчилгээний салбарт 1 ажлын байр санал болгох бөгөөд оролцогч тухайн ажлын байрны нөхцөл, байршлаас татгалзах эрхгүй. Энэхүү хувилбарын төлбөр - 1438 Евро.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
1. Сургуулийн тодорхойлолт
2. Сургалтын дүнгийн хуулбар (сүүлийн 2 улирал)
3. Багшийн тодорхойлолт (6 сараас багагүй хугацаанд оролцогчийг мэддэг байх)
4. Франц хэлний тест бөглөсөн байх
5. Хөтөлбөр үргэлжлэх хугацаанд оролцогч санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой эсэхийг баталсан өөрийн эсвэл эцэг эх, харгалзан дэмжигчийн банкны дансны хуулга (хамгийн багадаа 1500 Евро байх шаардлагатай)
|
Хөтөлбөрийн эхлэх хугацаа |
5, 6-р сар |
|
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа |
3 сар |
|
Хөтөлбөрийн төлбөр |
1188-1438 Евро |
|
Урьдчилгаа төлбөр |
|
|
Цалингийн доод хэмжээ |
9 евро цагт |
|
Эрүүл мэндийн даатгал |
+ |
|
Хөтөлбөрийн үнэнд онгоцны тийз орсон/ороогүй |
- |
|
Хөтөлбөрийн үнэнд байр, хоолны мөнгө орсон/ороогүй |
- |
|
Ажлын байр хайх төлбөр орсон/ороогүй |
+ |
|
Оролцогчдын нас |
18 - 30 |
|
Гадаад хэлний мэдлэг |
Франц хэл |
Хөтөлбөрийн үнэнд юу багтсан бэ?
- Ивээн тэтгэгч байгууллагын зөвшөөрөл/урилга
- Ажлын байр
- Амьдрах байр хайх
- Эхний 2 хоног байрлах байр
- Орчинтой танилцах баримжаа олгох сургалт
- Lonely Planet гарын авлага
- Хөтөлбөрийн турш оролцогчтой холбоотой байж байнгын тусламж, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
- Эрүүл мэндийн даатгал (3 сарын Bunac Эрүүл мэндийн даатгал)
- Визний хураамж
- Банкны гуйвуулгын шимтгэл
- Буухиа шуудангийн төлбөр
Хөтөлбөрийн үнэд юу багтаагүй вэ?
- Онгоцны тийз
- Онгоцны буудлаас тосох үйлчилгээ (энэ үйлчилгээг нэмэлт 40 Евро төлөн авах боломжтой)
- Байр, хоолны зардал (Хэрэв айлд амьдрахыг оролцогч хүсвэл сард дунджаар 700 Евро төлөн үнэгүй тосож авах, хоолоор хангагдах боломжтой)
Визний үе шат:
Оролцогчийг ажил олгогч ажилд авахаар тохирсны дараагаар Ажлын урилгыг Францын Хөтөлмөрийн яамаар (DDTE) баталгаажуулан, Ивээн тэтгэгч байгууллагын зөвшөөрөл урилгын хамт ирүүлнэ. Үүний дараагаар виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Ажлын мэдээлэл дээр үндэслэн виз олгогдох ба ажлын урилгатай танилцсаны дараа оролцогч хүлээн зөвшөөрснөө баталгаажуулж гарын үсэг зурна. Харин үүний дараа ажлын гэрээг цуцлах боломжгүй юм.
Визэнд Бүрдүүлэх бичиг баримт
- Бүрэн гүйцэд бөгөлсөн визний маягт - 2 ширхэг
- Гадаад паспорт эх хувиар болон түүний хуулбар. Гадаад паспорт нь:
- Мэдүүлж буй визний дуусах өдрөөс хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх
- Хамгийн багадаа 2 чөлөөтөй хуудастай байх,
- Олгосон өдрөөс хойш 10 жил өнгөрөөгүй байх тус тус шаадлагыг хангасан байна.
- Шаардлага хангасан 35мм*45мм-ийн хэмжээтэй цээж зураг – 1 хувь
- Төрсний гэрчилгээ эх хувиар болон түүний хуулбар
- Их, дээд сургуульд суралцаж байгаа тухайн сургуулийн тодорхойлолт эх хувиар + хуулбар
- Товч намтар /CV/ - эх хувь болон хуулбар
- Санхүүгийн болон орон байрны баталгаа- эх хувь + хуулбар
- DDTE гэрээ (Хөдөлмөрийн яамны харьяа тухайн муж дахь байгууллагаар баталгаажуулсан)
- Ивээн тэтгэгч байгууллагын зөвшөөрөл/урилга
Жич: Дээрх бүх бичиг баримт франц хэл дээр албан ёсны орчуулгын товчоогоор орчуулагдсан байх шаардлагтай.
3. Placed option :
Энэ сонголт нь хөтөлбөрийн бусад хувилбаруудаас хамгийн үнэтэй нь юм. Тус хувилбар нь ивээн тэтгэгч байгууллагаас (InterExchange Inc.) ажлын байрны санал ирүүлдэг ба энэ тохиолдолд оролцогч өөрийн сонирхож буй ажлын байрны төрөл, очихыг хүсэж буй хот, мужийг хөтөлбөрийн Анкетан дээр бичиж өгсөнөөр ивээн тэтгэгч байгууллагаас ганц ажлын байрыг оролцогчийн нэр дээр ирүүлдэг билээ. Тус хувилбарын үнэд Self-Arranged хувилбарт багтсан бүх үйлчилээнүүд дээр:


























