AU Pair USA

Хэвлэх PDF

Au Pair хөтөлбөр гэж юу вэ?
Au pair нь 18-26 насны эмэгтэйчүүдэд зориулагдсан хөтөлбөр ба очиж буй улсын аль нэг айлд очин хүүхэд асрах хөтөлбөр юм. Ингэхдээ айлын том охин адилаар гэр бүлийн нэгэн гишүүн болж амьдрах ба тухайн айлын бага насны хүүхдийг асрах явцад тусдаа тохижуулсан  өрөөнд амьдран, мөн тухайн газрын их, дээд сургуулиудад хичээлд суун өөрийгөө хөгжүүлж, гэрийн бага сага ажилд тусалж үүнийхээ төлөө оролцогч цалин авах болно.
АНУ-д нэг жилийн хугацаатай хүүхэд асрах хөтөлбөр нь дахин хагас болон бүтэн жилээр сунгагдах боломжтой тул олон мянган хүмүүст 1-2 жил хүртэлх хугацаанд АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг Au pair USA хөтөлбөр олгодог билээ.
Та энэ хөтөлбөрт оролцсоноор олон орны шинэ найз нөхөдтэй болох, хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлээд зогсохгүй түүнээс илүүтэйгээр та гэр бүл болон найз нөхөддөө хуваалцах арвин туршлага хуримтлуулан эх орондоо буцан ирэх болно.
Аu pair нь доорх үүрэгт ажлуудыг өдөр тутамд гүйцэтгэнэ:

  • Хүүхдийг сургуульд нь эсхүл бусад үйл ажиллагаанд хүргэж өгөх болон авах
  • Гэрийн даалгавар хийхэд нь туслах
  • Хүүхдийн өрөөг цэвэрхэн байлгах
  • Хүүхдэд хөнгөхөн хоол бэлдэх зэрэг юм

Хүүхэд асрах үндсэн ажлынхаа хажуугаар АНУ-тай танилцах цаг зав танд хангалттай хэмжээнд гарах бөгөөд educational classes буюу их дээд сургуулийн 6 кредит бүхий 2 хичээлд суух боломжтой ба сургалтын төлбөр болох 500 ам.долларыг Америк айлаас төлөх болно. Эдгээр хичээлүүд нь таны байх хотын аль нэг сургууль эсвэл сар болгоны уулзалтан дээр явагддаг.
Хамрагдах боломжтой сургалтууд:
•    Language (хэл)
•    History (түүх)
•    Art (урлаг)
•    Journalism (сэтгүүл зүй)
•    Business (бизнес)
•    Computers (компьютер)
•    Science (шинжлэх ухаан)
Au Pair хөтөлбөрийн оролцогчдод тавигдах шаардлага

  • 18-26 насны эрүүл мэнд сайтай байх,
  •  Өмнө нь хүүхэд асарч байсан туршлагатай ба хүүхдэд хайртай байх,
  • Англи хэлээр ярих, ойлгох чадвартай байх,
  • Хамгийн багадаа Бүрэн дунд боловсрлтой байх,
  • Олон улсын жолооны үнэмлэх болон хамгийн багадаа 50 цаг жолоо барьсан туршлагатай байх,
  • Архи, тамхи хэрэглэдэггүй,
  • Төлөв даруу ба гэмт хэрэгт холбогдож байгаагүй,
  • Гэрээсээ нэг жил хол байх чадвартай, бие даасан,
  • Өмнө нь АНУ-д Аu pair –хөтөлбөрт оролцож байгаагүй,

Хөтөлбөрийн үе шат:

1-р алхам: Манай байгууллагын оффис дээр хүрэлцэн ирж өөрийн хэлний мэдлэг, хүүхэд асарч байсан тухай туршлагын тухай хөтөлбөрийн зохицуулагчтай ярилцлаганд орно. Ярилцлагын дараагаар оролцогчийн тухай урьдчилсан мэдээллийг (нас, хэлний мэдлэг, жолооны эрхтэй эсэх, жолоо барьсан хугацаа, хүүхэд асарч байсан хугацаа, усанд сэлж чадах эсэх, тамхи татдаг эсэх зэрэг) Ивээн тэтгэгч байгууллагаруу ирлгээснээр тухайн оролцогч хөтөлбөрт тэнцэх эсэх тухай хариу хүлээн авна.
2-р алхам: Ивээн тэтэгч байгууллагаас тэнцсэн тухай хариу хүлээн авбал хөтөлбөрт оролцох тухай гэрээ байгуулан хөтөлбөрийн төлбөрийг бүрэн төлнө.
3-р алхам: Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, анкет бөглөн манай оффист ирүүлнэ. Бүрэн бүрдсэн бичиг баримтыг Ивээн тэтгэгч байгууллагаруу илгээнэ.
4-р алхам: Бичиг баримт бүрдүүлэн илгээснээс хойш Америк айлаас оролцогчийг хүүхдээ асруулахаар сонговол оролцогчтой утсаар ярилцлаганд оруулна. Энэхүү ярилцлаганд оролцогч хүлээн авагч гэр бүлтэй өөрийн хүссэн зүйлийн тухай чөлөөтэй асууж харилцан ярих юм. Оролцогч хөтөлбөрт хамрагдсанаас хойш Хүлээн авагч гэр бүл болон Оролцогчид (Au Pair) зориулсан гарын авлагыг өгөх болно. Анхны ярилцлагаар оролцогч хүлээн авагч гэр бүлд таалагдан оролцогчийг хүлээн авахаар шийдсэн бол энэ тухай бид оролцогчид мэдэгдэн 2 дахь удаагийн ярилцлага хийх болно.
5-р алхам: Ярилцлагын дараа бүх зүйл амжилттай болсон бол бид оролцогчийн виз болон бусад баримт бичгийг үргэлжлүүлэн бүрдүүлэлт хийж эхэлнэ.
6-р алхам: Оролцогч тухайн орны ЭСЯ-нд визний ярилцлаганд орж визээ авсанаар очихоор төлөвлөж буй улсад зорчино. 

Au Pair Туршлага
Аu pair хөтөлбөрт хамрагдан гадны оронд амьдрах боломж нь таны амьдралд мартагдмааргүй сайхан дурсамж болон үлдэх болно.
Америк айлын нэгэн гишүүн болсоноор та энгийн жуулчнаас илүү ихийг харж суралцах юм. Жишээлбэл, АНУ-ын тэмдэглэлт баяр, төрсөн өдөр, гэр бүлийн баяр, оройн зоог болон хүүхэдтэй хамт цаг өнгөрөөх болон гэр бүлтэйгээ хамт урлаг спортын тоглолт үзэх зэрэг нь  соёл солилцоог нэвтрүүлэх цар хүрээг улам тэлж байгаа юм. АНУ-д амьдарч байх хугацаандаа өдөр бүр хийх зүйлс /жишээ нь: дэлгүүрээс худалдаа хийх/-ээс эхлээд танд Америк орныг ойлгон танихад илүү дөхөм болно. Зарим зүйлс танд шинэ содон, эсвэл яг адилхан эсвэл хөгжилтэй зүйлс ч их тааралдах болно!

Au Pair хөтөлбөр гэж юу вэ?
Au pair нь 18-26 насны эмэгтэйчүүдэд зориулагдсан хөтөлбөр ба очиж буй улсын аль нэг айлд очин хүүхэд асрах хөтөлбөр юм. Ингэхдээ айлын том охин адилаар гэр бүлийн нэгэн гишүүн болж амьдрах ба тухайн айлын бага насны хүүхдийг асрах явцад тусдаа тохижуулсан  өрөөнд амьдран, мөн тухайн газрын их, дээд сургуулиудад хичээлд суун өөрийгөө хөгжүүлж, гэрийн бага сага ажилд тусалж үүнийхээ төлөө оролцогч цалин авах болно.
АНУ-д нэг жилийн хугацаатай хүүхэд асрах хөтөлбөр нь дахин хагас болон бүтэн жилээр сунгагдах боломжтой тул олон мянган хүмүүст 1-2 жил хүртэлх хугацаанд АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг Au pair USA хөтөлбөр олгодог билээ.
Та энэ хөтөлбөрт оролцсоноор олон орны шинэ найз нөхөдтэй болох, хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлээд зогсохгүй түүнээс илүүтэйгээр та гэр бүл болон найз нөхөддөө хуваалцах арвин туршлага хуримтлуулан эх орондоо буцан ирэх болно.
Аu pair нь доорх үүрэгт ажлуудыг өдөр тутамд гүйцэтгэнэ:
    Хүүхдийг сургуульд нь эсхүл бусад үйл ажиллагаанд хүргэж өгөх болон авах
    Гэрийн даалгавар хийхэд нь туслах
    Хүүхдийн өрөөг цэвэрхэн байлгах
    Хүүхдэд хөнгөхөн хоол бэлдэх зэрэг юм
Хүүхэд асрах үндсэн ажлынхаа хажуугаар АНУ-тай танилцах цаг зав танд хангалттай хэмжээнд гарах бөгөөд educational classes буюу их дээд сургуулийн 6 кредит бүхий 2 хичээлд суух боломжтой ба сургалтын төлбөр болох 500 ам.долларыг Америк айлаас төлөх болно. Эдгээр хичээлүүд нь таны байх хотын аль нэг сургууль эсвэл сар болгоны уулзалтан дээр явагддаг.
Хамрагдах боломжтой сургалтууд:
•    Language (хэл)
•    History (түүх)
•    Art (урлаг)
•    Journalism (сэтгүүл зүй)
•    Business (бизнес)
•    Computers (компьютер)
•    Science (шинжлэх ухаан)
Au Pair хөтөлбөрийн оролцогчдод тавигдах шаардлага
    18-26 насны эрүүл мэнд сайтай байх,
    Өмнө нь хүүхэд асарч байсан туршлагатай ба хүүхдэд хайртай байх,
    Англи хэлээр ярих, ойлгох чадвартай байх,
    Хамгийн багадаа Бүрэн дунд боловсрлтой байх,
    Олон улсын жолооны үнэмлэх болон хамгийн багадаа 50 цаг жолоо барьсан туршлагатай байх,
    Архи, тамхи хэрэглэдэггүй,
    Төлөв даруу ба гэмт хэрэгт холбогдож байгаагүй,
    Гэрээсээ нэг жил хол байх чадвартай, бие даасан,
    Өмнө нь АНУ-д Аu pair –хөтөлбөрт оролцож байгаагүй,
Year round Au Pair USA хөтөлбөрийн бүртгэлийн явц
Бүтэн жилийн турш хөтөлбөрийн бүртгэл явагдана. Оролцогчийн АНУ-д очих өдөр нь тухйн айлаас болон оролцогчийн J-1 визээ албан ёсоор авсан өдрөөс шалтгаалан шийдвэрлэгдэх болно. Тус хөтөлбөрийн давуу талууд:
    Хөтөлбөр дууссаны дараа 30 хоног хүртэл аялах эрх (визний),
    Долоо хоног бүрийн тэтгэлэг 195.75 ам.доллар,
    Хүлээн авагч гэр бүлээс 500 ам.долларыг АНУ-ын аль нэг их, дээд сургуульд сургалтанд суралцах төлбөр болгон авах,
    Нью Йорк хот дахь хүүхэд асрах сургалтанд суух,
    Сар бүр цалинтай нэг өдрийн амралт.
Хөтөлбөрийн үе шат:
1-р алхам: Манай байгууллагын оффис дээр хүрэлцэн ирж өөрийн хэлний мэдлэг, хүүхэд асарч байсан тухай туршлагын тухай хөтөлбөрийн зохицуулагчтай ярилцлаганд орно. Ярилцлагын дараагаар оролцогчийн тухай урьдчилсан мэдээллийг (нас, хэлний мэдлэг, жолооны эрхтэй эсэх, жолоо барьсан хугацаа, хүүхэд асарч байсан хугацаа, усанд сэлж чадах эсэх, тамхи татдаг эсэх зэрэг) Ивээн тэтгэгч байгууллагаруу ирлгээснээр тухайн оролцогч хөтөлбөрт тэнцэх эсэх тухай хариу хүлээн авна.
2-р алхам: Ивээн тэтэгч байгууллагаас тэнцсэн тухай хариу хүлээн авбал хөтөлбөрт оролцох тухай гэрээ байгуулан хөтөлбөрийн төлбөрийг бүрэн төлнө.
3-р алхам: Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, анкет бөглөн манай оффист ирүүлнэ. Бүрэн бүрдсэн бичиг баримтыг Ивээн тэтгэгч байгууллагаруу илгээнэ.
4-р алхам: Бичиг баримт бүрдүүлэн илгээснээс хойш Америк айлаас оролцогчийг хүүхдээ асруулахаар сонговол оролцогчтой утсаар ярилцлаганд оруулна. Энэхүү ярилцлаганд оролцогч хүлээн авагч гэр бүлтэй өөрийн хүссэн зүйлийн тухай чөлөөтэй асууж харилцан ярих юм. Оролцогч хөтөлбөрт хамрагдсанаас хойш Хүлээн авагч гэр бүл болон Оролцогчид (Au Pair) зориулсан гарын авлагыг өгөх болно. Анхны ярилцлагаар оролцогч хүлээн авагч гэр бүлд таалагдан оролцогчийг хүлээн авахаар шийдсэн бол энэ тухай бид оролцогчид мэдэгдэн 2 дахь удаагийн ярилцлага хийх болно.
5-р алхам: Ярилцлагын дараа бүх зүйл амжилттай болсон бол бид оролцогчийн виз болон бусад баримт бичгийг үргэлжлүүлэн бүрдүүлэлт хийж эхэлнэ.
6-р алхам: Оролцогч АНУ-д аль нэг долоо хоногийн Даваа гарагт ирэх ба хүлээн авагч гэр бүлд очихоос өмнө Нью Йорк хотод “Хүүхэд харах сургалт” -нд хамрагдах болно.
Au Pair танилцуулах сургалтын тухай
Бүх оролцогчид зочин айлдаа хүрэхээс өмнө Нью Йорк хотод Au Pair танилцуулах сургалтанд хамрагддаг ба тус сургалтанд хөтөлбөрийн турш зайлшгүй мэдэх шаардлагатай доорх  зүйлсийн тухай олж мэддэг юм. Үүнд:
•    12 хүртэлх насны хүүхдийн өсөлт
•    Хүүхдүүдтэй харилцах
•    Хүүхдийн насанд тохирсон үйл ажиллагаа
•    Соёлын ялгаа
•    Даатгал, J-1 виз, хөтөлбөрийн дүрэм
•    Сувилагч, хүүхэд судлаач нарын бичсэн гарын авлагаас хичээл үзэх
•    Анхны тусламж, хиймэл амьсгаа хийх
•    Ослоос урьдчилан сэргийлэх
•    Автомашин, гал, тоглоомын аюулгүй байдал
Au Pair Туршлага
Аu pair хөтөлбөрт хамрагдан АНУ-д амьдрах боломж нь таны амьдралд мартагдмааргүй сайхан дурсамж болон үлдэх болно.