Work in France

Хэвлэх PDF

Work in France

Франц улсад ажиллах сонирхолтой оюутнуудад зориулсан хөтөлбөр. Ихэвчлэн зочид буудал, ресторан болон жижиглэнгийн худалдааны салбарт ажилладаг. Хөтөлбөрийн төлбөрт Франц улсад ажиллах ажлын байр, 2 хоног оюутны хотхонд байрлах төлбөр ба танилцах мэдээллийн уулзалт багтсан. Хэрэв Франц хэлний мэдлэг болон урд нь ийм төрлийн ажил хийж байсан туршлага байгаа бол хөтөлбөрт амжилттай хамрагдах боломж маш өндөр юм. Хөтөлбөрт хамрагдахаар Франц улсыг зорихдоо хамгийн багадаа өөртөө 1500 евро бэлнээр авч явах шаардлагатай. Хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй өдрөөс 3 сарын өмнө бичиг баримтаа бүрдүүлж, бүртгүүлэх хэрэгтэй.

 

Хөтөлбөр эхлэх боломжит хугацаа

жилийн турш

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

3 сар хүртэл

Хөтөлбөрийн төлбөр

ОУСТ-с лавлах

Хөтөлбөрийн эхний төлбөр

50%

Хамгийн бага цалингийн хэмжээ

цагт 8,44 EUR

Эрүүл мэндийн даатгал

+

Онгоцны тийз

-

Байр, хоолны зардал хөтөлбөрийн төлбөрт багтсан эсэх

-/+

Ажлын байр хайх үйлчилгээ

+

Нас

18-30

Гадаад хэлний мэдлэг

Франц

Хөтөлбөр амжилттай хэрэгжих магадлал (виз гарах)

80%