|
22 3-р сар 2009
Camp USA хөтөлбөрийн тухай
Та дараах асуултанд “тийм” гэж хариулж байвал Camp USA яг таньд зориулагдсан хөтөлбөр байх болно.
- Хүүхдүүдтэй ажиллах дуртай юу?
- Та байгальд цагийг өнгөрөөх дуртай юу?
- Та Англи хэлнийхээ чадварыг дээшлүүлэхийг хүсч байна уу?
- Таньд ямар нэгэн онцгой ур чадвар бий юу?
- Та бусад хүмүүстэй цагийг хамт өнгөрөөх дуртай юу?
- Та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй танилцмаар байна уу?
- Та энэ зуныг АНУ-д өнгөрүүлмээр байна уу?
Оюутнуудад тавигдах шаардлага:
- Тухайн зуны хугацаанд 19-28 настай байх
- Олон улсын оюутнууд, багш нар, залуучууд болон онцгой ур чадвартай хувь хүмүүс байх
- Их сургуулийн оюутнууд зуслангийн туслах ажилтаны ажлын байранд очих боломжтой
- Англи хэлээр чөлөөтэй харилцах болон өөрийн орондоо зохиогдох ярилцлага болон чиглэл олгох сургалтанд /home country orientation/ хамрагдах боломжтой байх
- Эрч хүчтэй, 8-15 долоо хоногийн хугацаанд хөтөлбөрт хамрагдаж АНУ-д байх боломжтой байх хэрэгтэй.
Интерэксчанж Camp USA дараах нөхцлөөр хангана /Regular placement/. Үүнд:
- Оролцогч тус бүрт тохирсон зусланг олж өгөхийн тулд таньтай ярилцлага хийж, чиг баримжаа олгох
- Зусланд байршуулах урилга, тухайн зусланд байх хугацааны цалин, байр, хоолоор хангах
- J-1 виз авах DS2019 зөвшөөрлөөр хангах
- 3,5 сарын хугацаанд эрүүл мэндийн даатгалд хамруулах
- Нью-Йорк хотод нэг өдөр байрлуулж, хотод хийх чиг баримжаа олгох сургалтанд хамруулах; мөн түүнчлэн зочид буудлаас зуслан хүрэхэд туслалцаа үзүүлэх
- Camp USA Оролцогчийн гарын авлага ном, Inside in the USA замын хөтөч ном, Camp USA футболк болон амжилттай дуусгасан тухай сертификат
- Зуслангийн хөтөлбөрийн дараа бие даан аялах боломж
- Зуны турш 24 цагийн хөтөлбөртэй холбоотой асуудлаарх дэмжлэг
Хөтөлбөрийн төлбөрт дараах зүйлс багтаж байна. Үүнд:
- Зусланд байршуулах /placement/
- · Зуслан хүртлэх зардал
- Севис хураамж
- Хөтөлбөрийн баримт бичиг (DS2019 гэх мэт)
- Эрүүл мэндийн даатгал сар)
Дараах зардлыг оролцогч хариуцна. Үүнд:
- Нью-Йорк хүртлэх замын зардал
Авах цалингийн хэмжээ:
- 19-20 нас: 1000$
- 21-ээс дээш: 1100$
- Тусгай асаргаанд байх амрагчдын удирдагч: дээрх тэтгэлэг дээр 100$ нэмэгдэнэ
- Туслах ажилтан: татвар төлөхөөс өмнө хамгийн багадаа 2650$ /үүнээс татвар авна гэсэн үг/
- Хоёр дахь удаагийн Оролцогч: дээрх дээр 200$ нэмэгдэнэ
Хувиараа зорчих хувилбар
Зарим орны Оролцогчдийн хувьд замын зардлаа төлүүлэх боломжгүй байдаг бөгөөд тэд өөрсдөө онгоцны тасалбараа худалдаж авах ёстой байдаг. Тэдгээр оролцогчдод хөтөлбөрийг дуустал олгох цалин дээр нэмж аялалын нэмэлт төлбөр өгөх болно. Хөтөлбөрийн бусад бүх журам хэвээр үлдэнэ.
Хөтөлбөрийн оролцогчид дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
- Өөрийн орондоо зохиогдох чиг баримжаа олгох сургалт, ярилцлагын зардлыг төлөх
- АНУ-ын ЭСЯ-ны визний хураамж болон SEVIS /Student and Exchange Visitor Information System/-ийн хураамж
- Нью-Йоркийн онгоцны буудлаас зочид буудал хүрэх унааны зардал
- Хөтөлбөрийн төгсгөлд Нью-Йорк хот хүртлэх зардлыг тус тус хариуцна.
Ажиллах зуслангаа хувиараа олох хөтөлбөр /Pre-placed program/
Уг хөтөлбөр нь аль хэдийн ажиллах зуслангаа олчихсон, виз авахад нь туслалцаа үзүүлэх шаардлагатай байгаа оролцогчидод зориулсан хөтөлбөр юм.
Интерэксчанж Camp USA дараах нөхцлөөр хангана. Үүнд:
- J-1 виз авах DS2019 зөвшөөрөл
- АНУ-ын засгийн газраас шаарддаг эрүүл мэндийн даатгалд АНУ-д байх хугацаанд нь хамруулах
- Camp USA Оролцогчийн гарын авлага ном, Inside in the USA замын хөтөч ном
- Зуслангийн хөтөлбөрийн дараа бие даан аялах боломж
- Зуны турш 24 цагийн хөтөлбөртэй холбоотой асуудлаарх дэмжлэг
Хөтөлбөрийн төлбөрт дараах зүйл багтаж байна. Үүнд:
- Севис хураамж
- Хөтөлбөрийн баримт бичиг (DS2019 гэх мэт)
- Эрүүл мэндийн даатгал
Дараах зардлыг оролцогч хариуцна. Үүнд:
- Нью-Йорк хүртлэх хоёр талын замын зардал
- Зуслан хүртлэх замын зардал
Авах цалингийн хэмжээ: зуслантайгаа тохиролцоно.
Оролцогчид:
- Тухайн зуныхаа 6-р сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх
- Зуслангийн туслах ажилтаны ажилд очих гэж байгаа бол 28-аас доош насны их сургуулийн оюутан байх
- Өөрийн олсон ажлын байраа Camp USA-ийн тусламжгүйгээр хадгалан үлдэх
- Тухайн зуслантайгаа албан ёсоор ярилцлага хийж, цалин, аялалын төлөвлөгөөгөө ярьж тохирсон байх
- Зуслангийн албан бланкан дээр бичигдэж, захирлаар гарын үсэг зурагдсан, ажиллах хугацаа, цалин, тухайн зусланд хийх ажлын байрны нэр зэргийг тодорхой бичсэн гэрээтэй байх
- Өргөдлийг явуулахаас өмнө SEVIS хураамж гэх мэт бүх төлбөрийг төлөх
- АНУ-ын ЭСЯ-ны визний хураамж болон цагдаагийн тодорхойлолт, эрүүл мэндийн бичиг авахтай холбоотой бүх зардлыг хариуцана.
Зуслангийн удирдагчид болон туслах ажилтаны тухай
Зуслангууд 3 төрлийн удирдагчдыг авдаг. Үүнд:
- Ерөнхий удирдагч – Тусгай бүлэг амрагчидтай хамт амьдарч, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, удирдан ажиллах үүрэгтэй. Camp USA зөвхөн ерөнхий удирдагч хийхээр өргөдөл гаргаж буй хүсэлтийг хүлээж авах боломжгүй.
- Мэргэжлийн удирдагч – Амрагчидад теннис тоглох, ваар хийх, завиар явах гэх мэт тусгай чадвар олгох хичээл заах үүрэгтэй. Тэд амрагчидтай хамт зуслангийн байранд унтаж, ерөнхий удирдагчийн үүргийг гүйцэтгэнэ. Мэргэжлийн удирдагч нар өдрийн турш олон төрлийн арга хэмжээг удирдах эсвэл ямар нэг зүйлийг өдөржингөө заах хэрэгтэй болдог.
- Тусгай асаргаанд байх амрагчдын удирдагч – Нас насны ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амрагчидтай ажиллана. Амрагчдийг усанд оруулах, нааш цааш нь зөөх эсвэл эмчилгээгээ хийлгэхэд нь туслана. Өмнө нь үүнтэй холбоотой ямар нэгэн ажил хийж байсан туршлага байж болох ч заавал шаардахгүй. Ийм зуслангууд тэвчээртэй, эрч хүчтэй, амрагчидад нь хүндэтгэл үзүүлж чадахуйц хүмүүсийг хайж байдаг юм.
Зуслангийн туслах ажилтан
Зуслангийн туслах ажилтанаар ажиллах оюутан нь гал тогоо, аж ахуйн газар, өрөө цэвэрлэх, угаалга хийх болон албан тасалгаанд ажилладаг. Эдгээр газрууд нь зуслангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хамгийн чухал газрууд юм. Эдгээр ажлын байранд ажиллахад биеийн хүчний хөдөлмөр ихээхэн шаарддаг учраас тэд удирдагчдаас багахан хэмжээгээр илүү спидент авдаг. Сайн туслах ажилтанууд хөдөлмөрч, итгэлтэй, уян хатан, багаар болон бие даан ажиллах чадвартай байдаг.
Зуслангуудын төрөл
АНУ-д 12.000 гаруй зуслангууд байдаг ч бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Эдгээр зуслангууд хөтөлбөр, философи, үйлчлүүлэгчид, хугацаа гэх мэт зүйлээрээ хоорондоо ялгаатай байдаг. Camp USA оролцогчидийн өргөдлийн маягт, ярилцлага зэрэгт үндэслэн тухайн хүний туршлага, сонирхол, хувийн зан чанарт нь тохирсон хөтөлбөртэй зусланд явуулахыг хичээдэг.
- Уламжлалт/Хувийн
Ийм төрлийн зуслангуудыг ихэвчлэн хувь хүмүүс болон гэр бүлүүд эзэмшдэг үйл ажиллагааг нь явуулдаг. Зуслангийн тоног төхөөрөмж хэрэгслүүд нь нилээд сайн бөгөөд ийм зусланд ихэвчлэн өндөр орлоготой айлын хүүхдүүд ирдэг.
- Гэр бүл/Насанд хүрэгчдийн
Эцэг эхчүүд болон хүүхдүүд хамтдаа болон тус тусдаа төрөл бүрийн арга хэмжээнд орно. Ийм зуслангийн ажилтнууд бүх насныхантай харьцах чадвартай байх хэрэгтэй. Зарим ийм төрлийн зуслангууд ахмад настануудыг хүлээн авч тэднийг халамжлахад зориулагдсан байдаг.
- Шашны
Христийн болон Жүүдийн /еврей/ байгууллагууд маш олон зусланг ажиллалуулдаг. Шашны зуслангуудын хувьд уламжлалт зуслангийн арга хэмжээгээр дамжуулан өөрсдийн шүтлэг, зан заншил, үнэ цэнэтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулдаг. Харин зуслан зуслангаас шалтгаалан ажилтнуудын тухайн шашинд итгэл үнэмшилтэй байх эсэхийг шийддэг.
- Өдрийн
Амрагчид өдөрт 8 болон түүнээс дээш цагийг зусланд өнгөрөөх боловч хонохгүй. Өдрийн зуслангууд олон газар тухайлбал, хотуудад, коллежийн кампуст, эсвэл уламжлалт зуслан дээр байрлана. Ажилтнууд зуслан дээрээ болон зочин айлд амьдарна.
- Эмзэг бүлгийнхэний
Ашгийн бус байгууллагууд хотын хүүхдүүдийг хотоос гадна гаргаж эрүүл орчинд эерэг үр дүнг бий болгохоор уг зусланг ажиллалуулдаг. Тэдгээр зуслангууд өмнө нь залуучууд болон нийгмийн ажил хийж байсан туршлагатай хүмүүсийг хйаж байдаг.
- Тусгай асаргааны
Тусгай асаргааны зусланд ирж буй амрагчид биеийн, оюун ухааны, зан араншингийн, сурах гэх мэт төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Уг зуслангийн ажилчид уламжлалт болон орчин үеийн зуслангийн үйл ажиллагааг удирдан явуулж амрагчид асаргаа халамж үзүүлнэ.
- Хөвгүүдийн/Охидын
Дан нэг хүйсийг дагнасан эдгээр зуслангууд хөвгүүдийн/охидын хоорондын зан чанар, чадварыг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Зарим зуслангууд ойр орчимдоо ах дүү/эгч дүү зуслангуудтай байдаг.
Бүрдүүлэх материал
- Өргөдлийн маягт
- Ур чадварыг тодорхойлсон тодорхойлох захидал – 1 ширхэг (Уг захидалыг өргөдлийн маягттай хавсаргана)
- Нээлттэй захидал – 1 ширхэг (зөвхөн Regular program-ийнхан)
- Өргөдөл (гарын үсэг зурж, огноогоо бичсэн байх)
- CV
- Сургуулийн тодорхойлолт (туслах ажилтаны хувьд)
- Ерөнхий нөхцлүүд (өргөдлийн маягтын 9-р хуудсанд байгаа)
- Паспортын хэмжээтэй зураг – 2 хувь
- Паспортын хуулбар
- гэрчилгээний хуулбарууд (заавал биш)
- Шашны болон тусгай асаргааны тухай хавсралт (хэрэв боломжтой бол)
- Эмнэлгийн тодорхойлолт (маягт нь өргөдлийн маягтын багц дотор байгаа)
- Цагдаагийн тодорхойлолт
Ажиллах зуслангаа өөрөө олох оролцогч нь:
- Баталгаажуулсан урилга – оролцогчийн тэтгэлэг, ажиллах хугацаа, хийх ажил зэргийг тухайн зуслангийн албан бичгэн дээр бичиж, захирлын гарын үсэг, гэрээ байгуулсан он сар өдрийг тодорхой байгуулсан байх ёстой.


























