|
17 10-р сар 2008
VOLUNTEER IN COSTA RICA
Тус хөтөлбөр нь Коста Рикад сайн дурын төслүүдэд хамрагдан ажиллахыг хүссэн хүмүүст зориулсан юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат нутаг дэвсгэрт ажиллах, хөдөө аж ахуйн хүмүүсийг англи хэлд сургах, эрүүл мэнд, боловсрол, спорт, вэб-сайт хийх, настай хүмүүсийг асрахтай холбоотой хурал, семинар зохион байгуулах, бэлтгэх ажил хийнэ. Англи ба/эсвэл Испани хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Оролцогч нь сайн дурын ажилтнаар ажиллах учраас цалин авахгүй. Төслийн хүрээнд ихэвчлэн амьдрах байр, хоол нь үнэгүй дагалдана.
Хөтөлбөрийн үнэнд:
- Онгоцны буудлаас дэн буудал хүртэл хүргэлт;
- San Jose хотод дэн буудалд 2 хоног байрлах, өглөөний хоол;
- Хүлээж авах байгууллаг дээр орчинтой танилцах уулзалт, сургалт;
- Төсөлд хамрагдсан тухай баталгаа;
- Байр, хоолны тухай баталгаа;
- 24 цагийн телефон утасны лавлах үйлчилгээ;
- Хөтөлбөр хэрэгжих хугацаан дахь тусламж;
- Хөтөлбөрт хамрагдсан тухай гэрчилгээ.
|
Хөтөлбөр эхлэх боломжит хугацаа |
жилийн турш |
|
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа |
1-24 сар |
|
Хөтөлбөрийн төлбөр |
ОУСТ-с лавлах |
|
Хөтөлбөрийн эхний төлбөр |
50% |
|
Хамгийн бага цалингийн хэмжээ |
- |
|
Эрүүл мэндийн даатгал |
+ |
|
Онгоцны тийз |
- |
|
Байр, хоолны зардал хөтөлбөрийн төлбөрт багтсан эсэх |
+/- |
|
Ажлын байр хайх үйлчилгээ |
+ |
|
Нас |
18-наснаас |
|
Гадаад хэлний мэдлэг |
Англи ба/эсвэл Испани |
|
Хөтөлбөр амжилттай хэрэгжих магадлал (виз гарах) |
90% |


























