|
28 2-р сар 2011
|
Хөтөлбөрт хамрагдах үе шат
|
|
Алхам 1. 9 -р сараас 2 -р сар IEC төлөөлөгч ярилцлагын цагийг товлон гадаад хэлний мэдлэгийн түвшинг шалгах ба ярилцлагын үргэлжлэх хугацаа нь 2-10 минут үргэлжилнэ. Хэрэв оюутны хэлний түвшин, нийгмийн байдал (оюутан), нас гэх мэт шалгуурууд хөтөлбөрийн шалгуурт тохирч, тэнцэнэ гэж үзвэл хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурна. Гэрээнд гарын үсэг зурсны дараагаар хөтөлбөрийн төлбөрийн “Эхний хэсэг”-ийг төлнө. Гэрээнд гарын үсэг зурах үед хөтөлбөрт шаардагдах бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлэн авч ирсэн байна. Энэ тухай IEC ажилчид тус бүрд нь бичиг баримт бүрдүүлэх шат дараалал, холбогдох хөтөлбөрийн анкет зэргийг өгөх болно. Шаардлагатай бичиг баримтыг зарим тохиолдолд гэрээнд гарын үсэг зурсанаас хойш 7 хоногт авчирч өгч болно. Энэ үед оролцогч өөрийн явах хугацааг аль хэдийн тодорхойлчихсон байх ёстой. Бүх холбогдох бичиг баримт, анкетууд ивээн тэтгэгч байгууллага руу илгээгдэнэ. Алхам 2. 12 -р сараас 1 -р сар “Work & Travel Full Service” хувилбарын оролцогчдын хувьд ажлын байрыг ивээн тэтгэгч байгууллага олж өгдөг тул 12 -р сарын сүүл, 1-р сарын эхээр ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөгчтэй эсвэл ажил олгогчтой ярилцлаганд орно. Ярилцлаганд орсон оролцогчдын анкет ажлын байр луу илгээгдэнэ. “Work & Travel Plus” хувилбарын оролцогчдод бид ажил хайхад нь туслах болно. Тиймээс оролцогчдын анкет болон цээж зургийг хэд хэдэн ажил олгогч руу илгээн оролцогчийг хүлээн авахыг зөвшөөрсөн ажил олгогчийн гэрээг хүлээн авна. Ажил хайх хугацаа нь хамгийн ихдээ 3 сар болдог. “Work & Travel Self Arranged” хувилбарын хувьд ажил олгогчоо өөрөө бие даан хайж олох бөгөөд (интернэт ашиглан, найз нөхдөөрөө дамжуулан, хуучин оролцогч нарын тусламжтайгаар г.м) энэ нь яг өөрийн хүссэн газарлуугаа явах боломжтой гэсэн үг юм. Энэ үед оролцогчид ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөгтэй ярилцлагад орох шаардлагагүй. Харин Job offer (АНУ дахь ажил олгогчийн ажлын байрны урилга) –ыг нисэх өдрөөс дор хаяж 3 сарын өмнө IEC төлөөлөгчийн газар өгөх ёстой. Алхам 3. 3 -р сараас 5 -р сар Ажлын байрны урилга (job offer) бэлэн болонгуут J-1 виз авахын тулд DS-2019 зөвшөөрөл ивээн тэтгэгч байгууллагаас илгээгддэг. Энэ үед оролцогч хөтөлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусах ёстой. Үүний дараагаар элчингийн визний ярилцлагад орно. Хөтөлбөрийн бүх оролцогчид өөрийн гэрээ байгуулсан ажил олгогчтойгоо байнгын холбоо харилцаатай байж өөрийн очих өдөр, нислэгийн дугаар зэргийг мэдэгдэх хэрэгтэй. Алхам 4. 5 -р сараас 6 , 7 -р сар Хэрэв оролцогч дээрх бүх алхамуудыг амжилттай гүйцэтгэх боломж тохиогоод бүх шатыг давсан бол АНУ-д зорчих д үлдлээ. |


























