|
28 2-р сар 2011
“Work and Travel” оролцогчдын бичиг баримтын жагсаалт
Бид оролцогчдоосоо шаардлагагүй олон бичиг баримтыг нэхэхгүй, зөвхөн тодорхой хэдэн доорх зүйлийг л авч ирэхийг хүсэх болно:
1. Паспортын хуулбар - Зөвхөн зураг, нэр бүхий эхний хуудас. Хэрэв сунгалт хийгдсэн бол сунгалт хийсэн хуудсыг хамтад нь А4 цаасан дээр багтаан хуулбарлах хэрэгтэй. Паспортын дуусах хугацаа нь АНУ-д зорчих өдрөөс хойш 6 сар хүчинтэй байх ёстой ба 2012 оны 1-р сараас хойш сунгалттай байна;
2. Иргэний үнэмлэхний хуулбар - Нотариатаар батлагаажуулах шаардлагагүй;
3. Recommendation - Монгол хэл дээр бичигдсэн бол англи хэлрүү орчуулах. Орчуулгын товчоогоор заавал орчуулагдсан байх шаардлагагүй. (зааврыг харна уу);
4. Сургуулийн тодорхойлолт - Англи хэлрүү орчуулж эх хувийн хамт авчрах; (зааврыг харна уу)
5. Дүнгийн дэвтэрний хуулбар - Эхний хуудас ба сургуултд эдсэн орсоноос хойших бүх хуудас, 2010-2011 оны хичээлийн жилийн эхний хагасын хичээл хаасан тухай сургалтын албаар баталгаажуулсан, тамга дарагдсан хуудасын хамт. Дүнгийн дэвтэргүй зарим сургууль (ШУТИС, MIU) -ийн оюутнууд сургалтын албанаас дүнгийн жагсаалт авч ирэх;
6. Оюутны үнэмлэхний хуулбар – 2010 - 2011 оны хичээлийн жилд сунгуулсан байх шаардлагатай;
7. CV - Өөрийн товч анкетийг англи хэл дээр бичиж , 1 % чөлөөт фото зургийн хамт Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягт илгээнэ үү.
8. Цээж зураг - 3x4 хэмжээтэй инээсэн цээж зураг;
9. Батлан даагчийн иргэний үнэмлэхний хуулбар – Гэрээнд батлан даах эцэг эхийн аль нэгийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаж авч ирэх;
10. Батлан даагчийн ажлын газрын тодорхойлолт – Гэрээнд батланд даагчаар орж буй асран хамгаалагчийн цалин, албан тушаалыг тодорхойлсон баримт.


























