|
28 2-р сар 2011
|
Ажлын байрны санал |
|
Ажлын тухай Оюутан залууст зуны амралтаараа АНУ-д ажил хийхэд хамгийн тохиромжтой нь “үйлчилгээний” ажлууд байдаг бөгөөд тухайн ажилд богино хугацаанд дадлагажихад хялбар байдаг. Хөтөлбөрийн хүрээнд хамгийн их эрэлттэй болоод байгаа “үйлчилгээний” ажлууд нь оюутнуудад хүмүүстэй харьцан хэлний мэдлэгээ дээшлүүлэх, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зэрэг боломжийг нээж өгдөг бөгөөд дараах төрлийн ажлууд үүнд багтдаг: Kitchen help /гал тогоонд туслах ажилчин/ Lifeguard /усан сангийн аврагч/ Америкчууд эдгээр ажлуудыг цагийн 7-8 доллараар үнэлэн цалинжуулах ба тухайн хүн ажилласан цагаар тооцон хөлсийг олгодог. Мөн түүнчлэн ажлын төрлөөс хамаарч өөрийн үндсэн цалингаас гадна гарын мөнгө /Tips/ авдаг. Долоо хоногт дунджаар 25-40 цаг ажилладаг ба өөрийн үндсэн ажлаас гадна илүү цагаар ажиллах эсвэл хоёр дахь, бүр гурав дахь ажлыг ч давхар олж хийх эрхтэй. Харин хөтөлбөрт оролцогч давхар хийх ажлаа өөрийн үндсэн ажлын байрлах хот, мужид очсоны дараа өөрийн биеэр бие даан олох хэрэгтэй юм. |


























