|
28 2-р сар 2011
|
J-1 виз |
|
“Work & Travel USA” хөтөлбөрт оролцогчид нь АНУ-руу J-1 төрлийн визтэй явдаг. J-1 нь Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас оролцогчид олгогдох виз ба энэхүү виз нь оролцогчид DS-2019 зөвшөөрөл хамт ирэх бөгөөд оролцогчийг хэдий хугацаагаар АНУ-д оршин байх хугацааг заах юм. J-1 Виз нь /DS-2019 маягтын хамтаар/ оролцогчид доорх боломжийг олгодог:
J-1 виз нь оролцогчийг АНУ-д нэвтрэн орох хугацааг заадаг бол харин DS-2019 маягт дээр заагдсан хугацаа нь оролцогчийн АНУ-д оршин байх хугацааг заадаг. Зөвхөн онцгой хэдэн улсын оюутнуудын визийг тодорхой шалтгаанаар сунгахыг зөвшөөрдөг боловч энэ нь манай оронд хамаардаггүй. Анхааруулга: Хэрвээ оролцогч АНУ-аас гарч аялахаар бол, визний хугацаа дуусах сүүлийн өдрөөс өмнө эргэн нэвтрэх ёстой. Хэрвээ АНУ-аас гарч аялахаар шийдээд визэн дээрх сүүлийн өдрөөс өмнө эргэн нэвтрэхийг хүсвэл, IN ADVANCE гэх жуулчлалын визэнд өргөдөл гаргах ёстой болно. Харин та өргөдөлөө J-1визний хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө гаргасан байх шаардлагатай. Бид таньд бүх бичиг баримтынхаа хуулбарыг өөртөө авч үлдэхийг зөвлөж байна. Хэрвээ таны виз "M" буюу "Multiple Entry" виз гэсэн байвал та хэдэн ч удаа байсан АНУ-аас гадна болон дотор визнийхээ сүүлийн өдөр хүртэл аялах боломжтой гэсэн үг. /Гэхдээ Анхааруулгуудыг сайн уншина уу/. Хэрвээ таны визэн дээр "entry" гэсэн бичлэгийн урд тоотой байвал, зөвхөн заагдсан тооны дагуу АНУ-аас гарах ба эргэн нэвтрэх эрхтэй. Жишээлбэл хэрвээ визэн дээр "1 entry" гэсэн байвал АНУ-руу зөвхөн ганцхан удаа л нэвтрэх эрхтэй гэсэн үг. Хэрвээ та АНУ-д одоо байгаа, мөн "1 entry"-тэй бол АНУ-аас гарсан тохиолдолд эргэн нэвтрэх боломжгүй юм. Сануулга: DS-2019 зөвшөөрөл нь оролцогчийн Ивээн тэтгэгч байгууллага Interexchange гэдгийг, мөн оролцогчийн АНУ явж буй хөтөлбөрийн зорилгыг болон ажиллах эрхтэй гэдгийг илэрхийлдэг. Оролцогч зөвхөн хүчинтэй DS-2019 зөвшөөрөл дээр заагдсан хугацааны турш ажиллах эрхтэй. DS-2019 зөвшөөрлийг үрэгдүүлж болохгүй. Байнга паспорттойгоо хамт байлгана уу. DS-2019: зөвшөөрөл нь таныг тодорхой заасан хугацаанд ажиллаж амьдрах эрхийг олгох бөгөөд энэхүү зөвшөөрлийг бид оролцогчдад Ивээн тэтгэгч байгууллагаас авч өгөх үүрэгтэй. J-1 виз нь DS-2019 зөвшөөрлийн хамт хүчинтэй ба оролцогч зөвхөн уг зөвшөөрөл дээр заагдсан хугацааны хооронд ажиллах ёстой. Оролцогчийг АНУ-ын хилийг давах үед АНУ-ын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд тамга тэмдэг тавин оролцогчийн АНУ-д байх хугацааг дахин баталгаажуулдаг. |


























