|
28 2-р сар 2011
|
Урамшуулал, |
|
Манай байгууллагын өөр хаана ч байхгүй бас нэг давуу тал нь оролцогчиддоо барих байнгын бэлэг, сюрпризээр дүүрэн байдаг билээ. 2011 оны хувьд ямар ямар бэлэгтэй байгааг танилцуулъя!
2010 оны 11-р сарын 15-аас өмнө бүртгүүлсэн бүх оролцогчид 2010 оны үнээр оролцох боломжтой. Мөн “Work and Travel” -д давтан оролцох бол энэ үнээс дахин 80 ам. доллартай тэнцэх төгрөгийн хөнгөлөлт эдлээрэй. Энэ нь урд жилүүдэд зөвхөн манай байгууллагаар төдийгүй бусад байгууллагаар оролцсон оюутнуудад ч бас хамаатай юм.
“Work and Travel” -д давтан оролцох бол ердөө өөрөөсөө гадна таван найзыгаа бүртгүүлж өөрөө хөтөлбөрийн төлбөрөөс 50% чөлөөлөгдөөрэй. Энэ нь мөн л урьд нь манай байгууллагаар төдийгүй бусад байгууллагаар оролцсон оюутнуудад ч нээлттэй.
“Work and Travel” хөтөлбөрт давтан оролцох бол урьд жил нь АНУ-д төлсөн татвараа хөтөлбөрийн төлбөрөөс хасуулах боломжтой. Бусад байгууллагаар оролцсон давтан оролцогч нарыг энэ урамшуулалд идэвхтэй оролцохыг урьж байна. |


























