|
28 2-р сар 2011
|
Цалин, Байр, Татвар |
|
Цалин АНУ-д ажлын хөлс дунджаар нэг цагийн 7-8 доллар байдаг. Оролцогч нэг долоо хоногт дунджаар 40 цаг ажиллана гэж тооцвол доорх тооцоо гарна. Тэгэхээр : $7* 40цаг = $280 $280* 4долоо хоног = $1120 $1120* 3сар = $3360 хэмжээний цалин авах боломжтой гэж ерөнхийд нь бодож болох юм. Энэ нь оролцогчоос хамаарч их ч байж болно, бага ч байж болно. Яагаад гэвэл ажиллаж буй муж, хийж буй ажлаас хамааран цалин их, бага байх нь бий. Мөнгө олох сонирхолтой оюутнууд илүү цагаар болон давхар ажил өөрөө хайн хийх боломжтой. Татвар Зуны гурван сарын турш “Ажиллаж, аялах хөтөлбөр”-ийн оролцогчид ажиллаж байх хугацаандаа заавал АНУ-ын хууль журмын дагуу цалингаасаа тодорхой хувийг нь татварт төлдөг ба эх орондоо эргэж ирээд нийт төлсөн татварын 80–90 хувийг буцаан авах боломжтой. Ингэхийн тулд доорх бичиг баримтуудыг бүрдүүлэх ёстой бөгөөд татвараа эргүүлэн авахад бид туслах болно.
Татвар эргэн олгогдох хүртэл 3-4 сар болдог учир энэ хугацаанд тэвчээртэй хүлээх шаардлага гарна. Эсвэл “Work and Travel” хөтөлбөрт давтан оролцох бол урьд жил нь АНУ-д төлсөн татвараа суутган, хөтөлбөрийн төлбөрөө төлөх боломжтой. Энэ нь зөвхөн манай байгууллагаар төдийгүй бусад байгууллагаар оролцсон хүмүүст ч бас хамаатай. “Social Security number” (SSN) буюу хэзээ ч очсон таныг АНУ-ын иргэн хүнтэй ижил, хуулийн хүрээнд ажиллаж цалин хөлсөө тооцуулах эрхийн картыг /нийгмийн даатгалын карт/ “Work and Travel” хөтөлбөрийн оролцогчид АНУ-д очсоны дараа мэдүүлэн авдаг. Байр Манай байгууллагаас санал болгодог ихэнх ажил олгогчид нь оролцогчдыг амьдрах байраар хангасан байдаг. Хэрвээ таны сонгосон ажил амьдрах байргүй байвал АНУ-д очихоосоо өмнө ажил олгогчтойгоо байр хайхад туслах дээр урьдчилан холбоо барьж асуудлаа шийдсэн байх хэрэгтэй. Байрыг урьдчилан хайх, хостел захиалах дээр бид дэмжиж ажиллах болно. |


























