Volunteer in South Africa

Хэвлэх PDF

Volunteer in South Africa

 

Энэ хөтөлбөр нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад сайн дурын ажилтнаар ажиллах сонирхолтой хүмүүст зориулсан хөтөлбөр юм. Олон тооны сонирхолтой төслүүдэд хамрагдах боломжтой бөгөөд тэдгээр төслүүд нь ихэвчлэн Кейптаун хотын ойр орчимд хэрэгжинэ. Сайн дурынхан өөрсдийн сонирхсон салбарт ажиллах боломжтой. Тэдгээр салбарууд нь: нийгмийн сайн сайхан байдал, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, мөн амьд байгальтай харьцах салбарууд байна. Хөтөлбөрийн төлбөрт хөтөлбөрт хамрагдах нийт хугацаанд амьдрах айл, хоол, тус улсад очиход онгоцны буудал дээр тосож авах, 5 өдрийн танилцах сургалт, уулзалт (танилцах уулзалт, 4 өдрийн хоттой болох орчин тойронтой танилцах аялал), 7 хоногийн оюутны хотхонд амьдрах зардал, амьдрах айл хүртэлх унааны зардал багтсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд явахаар төлөвлөж буй өдрөөс дор хаяж 2 сарын өмнө бүртгүүлж, бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай. Оролцогчид тус улсад очингуутаа онгоцны буудал дээр жуулчны виз авдаг.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг манай төвийн офис дээр ирж авна уу.

 

Хөтөлбөр эхлэх боломжит хугацаа

жилийн турш

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

5-33 долоо хоног

Хөтөлбөрийн төлбөр

ОУСТ-с лавлах

Хөтөлбөрийн эхний төлбөр

50%

Хамгийн бага цалингийн хэмжээ

-

Эрүүл мэндийн даатгал

+

Онгоцны тийз

-

Байр, хоолны зардал хөтөлбөрийн төлбөрт багтсан эсэх

+

Ажлын байр хайх үйлчилгээ

+

Нас

18-30

Гадаад хэлний мэдлэг

Англи

Хөтөлбөр амжилттай хэрэгжих магадлал (виз гарах)

100%